Sunday, May 3, 2015

Эпин-экстра гэж юу вэ?

"Эпин-экстра" нь эпибрассинолид, спиртын уусмал 0,025 г/л. Фитогормон буюу ургамлын бодисын солилцоог тэнцвэржүүлдэг, стрессын эсрэг уураг ялгаруулахад оролцдог зүйл. Бүүр үхсэн ургамлыг амьлуулаад ирнэ гэж байхгүй, гэхдээ сульдаа, өвчилсөн ургамлыг сэргэхэд нь тусалдаг. Үндэслүүлэгч, идэвхижүүлэгч "Корневин", "Гетероауксин" гэх мэт бусад гормонуудаас ялгаатай нь бусад нь урагмал бэлэн, бэлэн бус байсан ч ганцхан ургах команд өгдөг, үүнээс болоод хурдацтай ургаж эхэлдэг. Харин "Эпин Экстра" нь ургамлын өөрийн био физиологийн процессудыг дэмжиж, өдөөж өгснөөр эсэргүйцэл сайтай, гадны нөлөөнд тэсвэртэй болгодог. Хүчээр хурдан ургуулж, цэцэглүүлээд байдаггүй, зөөлнөөр дэмжиж ургуулдаг тул цэцэглэлт, үр боловсруулалт сайн явагддаг, арвин ургац хурааж авдаг байна.  
Үйлчилгээ:
- үр хурдан ургадаг; 
- үрсэлгээг тусгаарлах, эсвэл шилжүүлэн суулгахaд үндэс илүү амархан хөгждөг; 
- ургац түргэсгэдэг, арвин ургац гаргадаг; 
- ургамлыг цочирол хүйтрэл болон бусад таагүй нөлөөллөөс хамгаалдаг; 
- фитофтороз, перроноспороз, парш, бактериоз, фузариоз гэх мэтийн мөөгний болон бактерийн гаралтай халдваруудад тэсвэртэй болдог; 
- хажуугийн мөчир олноор салаалуулж гаргаснаар сульдсан ургамлыг сэргээдэг. Хөгшин ургамлыг залуужуулдаг; 
- ургамал дахь токсин, хүнд метал, радионуклид, болон нитратын илүүдлийг гадагшлуулдаг. 
Хэрэглэх нөхцөл: 
- цочирол хүйтрэлд, 
- үерлэсний дараа, 
- хорхой шавьжны халдлагт; 
өөрөөр хэлбэл, ургамал ямар нэгэн стресст орсон нөхцөлд хэрэглэнэ, ялангуяа урьдчилж хэрэглэх нь илүү зүйтэй.
   
Онцлог: 
- гэрэлд задардаг тул харанхуй газар хадгална. 
- шүлтлэг орчинд задарч алга болдог, иймээс зөвхөн цэвэр буцалсан усанд найруулна. Эсвэл хэрэглэх гэж буй усандаа бага зэрэг лимоны хүчил/уксус дусаана. Крантны ус шүлтлэг, хатуу тул үйлчилгээг нь хэд дахин сааруулна. Иймд крантны усанд шууд хэрэглэх хэрэггүй.
- ургамал 2-3 өдрийн дараа бүрэн шингээж авдаг. Иймд гадаа талбайд цацах бол бороогүй, салхигүй өдөр хэрэглээрэй.
- ургамалд 14 хоногийн дотор задарч уусаж алга болдог, тиймээс ойр ойрхон давтан цацах хэрэггүй.
- өглөө үүрээр, эсвэл нар жаргасны дараа орой шүрших нь дээр. Гол бодис болох эпибрассинолид нь нарны гэрэлд задраад алга болдог тул наргүй байхад шүршээрэй.
-  хэрэглэхийн өмнө ургамлыг өвчлүүлсэн, стресст оруулсан шалтгааныг эхлээд устгана. Жишээ нь гэрэл дутсанаас болсон бол гэрэлтэй газар байрлуулах, үндэс өвчлөх гээд байвал хөрсөө сийрэгжүүлэх, усалгааг жигд болгох, шилжүүлж суулгах, хөрс солих, үндэс тайрах гм. 
- зөвхөн вегетатив хэсгийг шүршдэг - навчны ар өвөр, иш, мөчир гээд.
- өвчилсөн, стрест орсон ургамлыг 7-10 хоногт нэг удаа, эрүүл ургамлыг улиралд 3 удаа шүршдэг.
Үрсэлгээ үндэслэхдээ хурдан

"Эпин Экстра" нь бүх өвчний эсрэг эм биш. Ургамлын ерөнхий байдлыг сайжруулдаг, дархлааг сэргээдэг, дэмждэг л зүйл. Өвчилсөн ургамалд цацахын оронд урьдчилан сэргийлж хэрэглэх нь илүү дээр. Жишээ нь, тасалгааны цэцгүүдийг удахгүй тагт, сүүдрэвч, гадаа талбайд гаргах цаг ойртож байна. Одооноос 1-2 удаа эпиндвэл гадаа гаргахад дасах гэж хямрах нь бага. Намар цэцэгнүүдээ гаднаас оруулж ирэхэд мөн л урьдчилаад бэлдэж хэрэглэхэл сайн. 

Дэвтээсэн үр 100% ургадаг
Токсик уу? 
Хоргүй. Хэрэв хэрэглэх явцад гарын арьс хорсож, түлэгдэж байвал энэхүү бүтээгдэхүүн хуурамч байна. Хүнд болон амьтан, загас, зөгий болон бусад тустай хорхой шавьжинд хоргүй. Орчноо бохирдуулдаггүй.
Хэрэглэх заавар: 
1 мл (1 ампул) эпин-экстраг 5 л усанд найруулна. Нэг ампул нь 40 дусалтай тэнцэнэ. 
- Хүнсний ногооны үрийг (1-2 дусал эпиныг 100 мл усанд найруулж улаан лооль, өргөст хэмх, чинжүү, хаш) 18-20 цаг +20С. 
- Цэцгийн үрийг 4 дусал Эпина-экстраг 100 мл усанд 18-20 цаг. 
- Цэцгийн булцууг болон мөчрийг хөрсөнд суулгахын өмнө (1 мл 2 л усанд) булцуу -24 цаг, мөчир -12 цаг тус тус байлгана. 
- Төмс суулгахын өмнө шүрсэнэ (1 мл 250 мл усанд 50 кг төмс). 
Ургамал шүрших:
1 мл Эпина-экстраг 5 л усанд найруулж навчнуудыг жигд норгож шүршинэ. Найруулсан шингэнийг тэр өдрөө хэрэглэж дуусгана. Шүлтлэг орчин үүсгэж болохгүй! 
- үрсэлгээг 2-3 жинхэн навч гарах шатанд нь (5-6 дусал 0,5 л усанд), эсвэл шилжүүлж суулгахын өмнө;
Задлаж үзэхэд ямарваа нэгэн тунадасгүй, тунгалаг байх ёстой. Гэрэлд задардаг тул харанхуй газар хадгална. Ийм зүйл дотор нь байх ёсгүй.

Дараах үе шатанд хэрэглэнэ:
- төмс, улан лооль - бундуу үүсэхээс цэцэглэлт эхлэх хүртэл; 
- манжин, лууван, редиска, г.м. - соёолж ургахад; 
- өргөст хэмх - 2-3 жинхэн навч гархад, мөн дараа нь бундуу үүсэх эд; 
- чинжүү - бундуу үүсэхэд, мөн дараа нь цэцэглэлт үед; 
- алтан зул - бундуу үүсэхэд; 
- жимс-жимсгэнэ - бундуу үүсэх үед нэг удаа, 20 хоноод давтаж шүрсэнэ; (Залуу мод/бут 2-5 л Эпины найруулсан шингэн, хөгшин мод/бут 5-8 л шингэн зарцуулна);
- стресст орсон тохиолдолд (гэрэл дутсан, цочирол хүйтэрсэн, өвчилсөн, г.м.) 7-10 хоногт нэг удаа эдгэртэл нь шүршнэ.
Хадгалах хугацаа: 3 жил.

Асуулт-Хариулт: 
1. Эпинаар үндэс услаж болох уу? Эсвэл зөвхөн шүрших ёстой юу? Ямар нэгэн үнэр ялгарах уу?
Услаад нэмэргүй. Хөрсөнд шүлтлэг бодис байдаг тул Эпиныг саармагжуулаад задраачих тул үйлчилгээгүй болно. Үнэр ялгардаг, гэхдээ хурц, хүчтэй биш. Хөрснөөс дээш ургасан хэсгийг шүршиж хэрэглэх нь дээр.
2. Усанд задарсан үгүйг яаж мэдэх вэ? Ус булингартах, хөөсрөх зэрэг үзэгдэл байх уу? 
Усанд найруулахдаа 1 дусал лимоны хүчил, эсвэл уксус хийгээрэй. Заавал буцалсан ус хэрэглэнэ. Ямар ч усанд хийсэн хөөсөрдөг. Учир нь найрлаганд нь шампунь агуулагдсан байгаа. Харин ч усанд найруулаад хөөс гарахгүй бол энэ хуурамч бүтээгдэхүүн гэж мэдэж болно. 
3. Шүршсэний дараа навчин дээр бор толбо үүсэж гарч ирлээ. Хэт өндөр тунгаар найруулснаас болов уу?
Энэ толбо нь эпинаас үүсээгүй. Магадгүй бактери, мөөгний халдвар авсан байсан байх. Эпин удаан задарч, үйлчилгээ нь мэдрэгдэж эхлээгүй байгаа. 
4. Эпин тийм хэрэгтэй эд үү? 
Хүнээр бол сульдсан, өвчтэй байхад С амин дэмийн тариа тарьж эсэргүүцэл сайжруулдагтай адил. Ургамлын дотоод хүчийг гаргаж ирдэг, тэсвэртэй болгодог. Мөн ургамлын чийг ууршуулах явцыг багасгадаг.

4 comments:

  1. hi.ene bodisiig soyolohgvi udaad bgaa vrend usalj hereglej boloh uu.,esevel ngoo vndeslvvlegchiig hereglesen ni deer vv.vr maani garahgvi b.a mon ene utsaar yarival hvrgej ogoh vv

    ReplyDelete
  2. Энэ бодисыг хаана зардаг юм болоо ,..

    ReplyDelete
    Replies
    1. Цэцгиин худалдаа буланд зарж байгаа хүнии утас байгаа.

      Delete
  3. За баярлалаа B.Uran хэрэгтэй мэдээлэл оруулдагт чинь баярлалаа. Энэ бүхнийгээ ном болгож гаргаарай . Хэрэгтэй ном гарахыг хүлээж байгаа шүү

    ReplyDelete