Saturday, April 4, 2015

Маранта

Маранта (Maranta)
Маранта (Marantaceae) овгийн урагамал. Нийт 25 төрөл зүйл байдаг. Энэ овгийг XVI зуунд амьдарч байсан венецианы эмч Барталомео Марантын нэрээр нэрлэсэн байна. 
Маранта – навчаар гоёсон өвслөг ургамал, өндөр нь 25-30 см. Өмнөд Америк, Бразилийн ширэнгэн ойгоос Европд авчирсан юм байна. Маранта нь тэгш шилбэтэй болон халиурсан гэж байдаг байна. Доороо булцуутай болон үндэстэй гэж бас ялгардаг. Навчны хээгээр онцгойрдог. Марантагийн иш залуу байхдаа эгц дээшээ ургаж байгаад, сүүлдээ унждаг тул тулгуурт хийж уях болдог.
Маранта өглөө, оройдоо
Марантагийн нэг сонин онцлог нь гэрэл, дулаан зэрэг ямарваа нэгэн зүйл дутагдахад навч нь дээш хумигддаг. Үүнээс үүдээд марантаг "залбирдаг өвс" гэж бас нэрлэдэг гэнэ. Мөн марантагийн нэг сортын навчин дээр 10 толбо байдаг гэнэ. Үүнээс нь болоод "10 номлол" гэж нэрлэсэн гэнэ. Англид айл бүр марантаг гэртэй тарих дуртай байдаг гэнэ. Маранта гэр орныг хэрүүл маргаан, үл ойлголцол зэргээс хамгаалдаг, уур хилэнг дардаг, нойргүүдлийг алга болгодог, сэтгэлийн хөөрлийг багасгадаг гэж үздэг байна.
ТӨРӨЛ:
Маранта цагаан судалт (Maranta leuconeura)

Маранта Керховен

Маранта Массаджен

Маранта улаан судалт, гурван өнгөтэй


Marantha 'White Star'

Marantha Ornata
АРЧИЛГАА
Гэрэл: 
Маранта саринсан тод гэрэлд дуртай, нарны шууд тусгалаас хамгаална. Хэт их тод гэрэлд, эсвэл гэрэл дутвал навчны хар толбо бүдгэрдэг. Өвөл цонхны шилэнд ойртуулж тавьж болохгүй. Нэмэлт гэрэл гаргаж өгч, өдөрт 16 цаг гэрэлтэй байлгахад маш хурдан ургадаг. 
Агаарын дулаан: 
Маранта – дулаанд дуртай ургамал, зундаа 22-24°C хэм, өвөлдөө 15°C доошгүй байхад болно. Нэвт салхийг үзэж чаддаггүй. Агаарын хэмийн эрс өөрчлөлтийг даахдаа муу. 
Маранта гурван өнгөт, Maranta tricolor, Maranta Leuconera
Агаарын чийгшил:
90% байхад таарна. Байнга зөөлрүүлсэн усаар шүршдэг. Зөөлрүүлээгүй хатуу усаар шүршвэл навчин дээр цагаан толбо үүсэж эхэлнэ. Тогтмол шүршүүрт оруулж байх хэрэгтэй. Энэ нь тоосноос салгана, мөн элдэв бактери хорхойг угааж алга болгоно. 
Усалгаа: 
Марантааг бүлээн, зөөлөн усаар зундаа 3-4 өдөрт нэг удаа услана, хөрс байнга чийгтэйдүү байх ёстой. Харин өвлийн улиралд усалгаа хооронд хөрсний дээд хэсэг 2-3 см гүн хатсан байх ёстой. Хөрсийг шавар болтол нь услаж болохгүйг анхаараарай. Мөн хүйтэн цонхон дээр тавьж үндэс дааруулж болохгүй. 
Бордоо: 
4 сараас 9 сарыг дуустал 2-3 дахин бага тунгаар сулхан найруулсан бордоогоор сард 2 удаа услана. Маранта хэт их бордоонд дургуй цэцэг, ихдүүлвэл өвчилдөг, үхдэг. Бордоо нь навчаар гоёдог цэцгийн бордоо байна.
Шилжүүлэн суулгах: 
Марантааг 2 жилд нэг удаа хавар шилжүүлж суулгадаг. Сав гүнзгий бус, гэхдээ өргөн байна. Марантагийн үндэс өвсөрхөг жижигхэн. Сайн ургуулахын тулд марантагийн ёроолоор тойруулаад чийгтэй хөвд ороож өгдөг. Жижигхэн, хөвсөг бут болгоё гэвэл тайрч өгч байх хэрэгтэй. Тайрахдаа мөчирийг навч ургадаг зангилаа хэсэгтэй нь хамт тайрна. Ингэхэд илүү их навч гарч ирдэг ба тайрсан мөчирийг үрсэлгээнд ашиглаж болно. 
Хөрс: 
2-3 хэсэг навчин хөрс, 
1 хэсэг хүлэрт хөрс, 
1 хэсэг ялзмагт хөрс, 
1 хэсэг шилмүүст ойн хөрс 
0,5 хэсэг элс, 
0,5 хэсэг модны нүүрс.
Үрслүүлэх арга:
Марантааг ихэвчлэн бутыг хувааж үржүүлдэг. Зарим тохиолдолд мөчирөөр. Хавар шилжүүлж суулгахдаа 2-3 хэсэгт хуваадаг. Хуваасан булцуу болгон 2-3 сайн ургасан үндэстэй мөн хэд хэдэн навчтай байна. Савнуудыг гялгар уутаар бүрхээд, дулаан газар үндэс гартал нь байлгадаг.
Мөчирний дээд үзүүрээр үрслүүлж болдог. Мөчирөөр хэзээ ч үрслүүлж болдог, гэхдээ 5 сараас 9 сарын хооронд хийвэл илүү идэвхитэй үндэслэдэг байна. Мөчир нь 8-10 см урттай, 2-3 навчтай, эсвэл навчны зангилаатай байх ёстой. Доод зүсэлтийг навчны зангилаанаас 1-2 см доор хийдэг. Усанд хийхэд 5-6 долоо хонож байж үндэслэдэг. Дараа нь хөрсөнд суулгадаг. Хүлэрт хөрсөнд үндэслүүлж болно. Үрсэлгээг дулаахан хүлэмжинд хийвэл илүү хурдан үндэслэдэг байна. 
Цэцэглэлт
Хорхой шавьж: Маранта аалзан хачиг, ширх, мөөгний гаралтай өвчнүүд баригддаг байна.
Террариумд ургуулж болно
Гарч болох хүндрэлүүд:
Навч шарлаад, унаад байна – хэт хуурай агаар. Эсвэл хөрс байнга хэт их чийгтэй байдагаас болдог. 
Сул, унжсан мөчир – хэт хүйтэн газар байлгасных, агаарын чийгшэлт хэт их байснаас. 
Навчны үзүүр шаргал бор өнгөтэй - бордоо дутсан эсвэл ихэдсэн. 
Навч хумигдаж ороогдоо, толботой болоод байна - усалгаа багадсаных. Хөрс байнга чийглэгдүү байна, усархаг байж болохгүй. 
Навч өнгөө алдаад, хатаад байна – хэт их нарны гэрэлд байна. 
Навчны үзүүр борлоод хатаад байна – хуурай агаараас, эсвэл аалзан хачиг үүрэлсэн. Намар, өвөл навч хүйтэн сэрүүн байгаагаас болж ингэдэг талтай. Дулаан газар байрлуулаад үзээрэй. 
Шинэ навч ургахдаа хэмжээ жижиг, өнгө цайвар ногоон – гэрэл ихэдсэн, эсвэл гэрэл багадсанаас болдог.
Навч эргэлдээл, хатаад байна – нэвт салхинаас, маранта тухлаг байх дуртай - иймд дулаахан, нөмөр газар байлгавал сайн ургадаг.
http://greenhome.org.ua/maranta-vidy-uxod-vozmozhnye-trudnosti

No comments:

Post a Comment