Wednesday, January 28, 2015

Цинерария

Цинерария (Cineraria)
Астрагийн (Аsteraceae) овогт багтдаг ихэнхидээ өвслөг (цөөн тооны хагас бутархаг төрлүүдтэй) ургамал. Уугуул нутаг: Канарын арлууд, Африк, Мадагаскар.
Цинерария (Cineraria) нийт 50 төрөл байдаг. Олон наст 60 см орчим өндөр ургадаг. Тасалгааны нөхцөлд нэг л төрлийг ургуулдаг. British Royal Gardens анх 1777 онд гаргаж авсан гибрид.
Ургалт: хурдан. Цинерария олон наст гэж явдаг ч нэг наст шиг ургуулдаг. Тасалгаанд 30 см хүртэл өндөр ургадаг. Өвөлжүүлж авч үлдэж болдог ч арчилгаа, ажиллагаа ихтэй тул нэг наст болгон ургуулсан нь амар байдаг.
Цэцэглэлт: Хавар цэцэглэдэг ургамалд ордог. 1 сарын сүүл 2 сар гээд цэцэглэж эхлээд, 5 сар хүртэл үргэлжилдэг.
Гэрэл: тод сарнисан, зуны улиралд нарны шууд тусгалаас хамгаална. Цинерарияг баруун, зүүн цонхон дээр ургуулах нь дээр. Урд зүгийн цонхон дээр тавьсан бол нарнаас сайн хамгаална. Хэт халуун байх тул урд зүгийн цонх тохирох нь муу. Хойд зүгийн цонхон дээр гэрэл дутна. Хангалттай ургаж чадахгүй. Гэрэл нэмээд өгвөл хойд зүгийн цонх сэрүүн тул илүү тохирно.
Агаарын дулаан: идэвхитэй ургалт үед +15°С. Агаарын дулаан маш чухал. Цинерария халуун, хэт дулаанд дургуй. Ургах тохиромжтой агаарын хэм +15°С, байж болох доод хэм +8°С.
+ 20°С -ээс дээш хэмд ургахдаа муу, цэцэглэхгүй. +15°С-аас доош хэмд ургуулж болохгүй.
Усалгаа: тогтмол. Усалгаа тогтмол, сэрүүнд ургуулахдаа болгоомжтой услана. Хөрс байнга чийглэгдүү байна. Хөрс хатааж болохгүй. Мөн хэт чийгтэй байлгаж болохгүй. Зөвхөн зөөлрүүлсэн бүлээн усаар услаж байна. 
Агаарын чийгшил: орчны агаарыг чийглэж байна. Цинерария чийглэг агаарт сайн ургадаг. Гэхдээ усаар шүрших хэрэггүй.
Бордоо: тасалгааны нөхцөлд удаан ургадаггүй тул бордох хэрэггүй. Тасалгааны нөхцөлд ургах нөхцлийг гаргаж өгөх хэцүү. Ихэнхи цинерария тасалгаанд ургаж чадахгүй үхдэг. Иймд нэг наст шиг ургуул гэдэг. 
Үрсэлгээ: үрээр.
Үрийг 6-10 сарын хооронд янз янзын хугацаанд суулгавал 12 сараас 4 сар хүртэл цэцгээр тасрахгүй. Эрт цэцэглүүлэх бол 5-6 сард суулгана. Цэцэглэлт суулгаснаас хойш 8—9 сарын дараа эхэлнэ. 
  
Үр суулгахдаа зөвхөн ариутгасан хөрс ашиглана. Шигшсэн навчин, ялзмагтай, элстэй хөрсөнд суулгана. Эхэн үед +21-24°С хэмтэй газар байрлуулна. 10-20 хоноод нахиа гарна. Үүний дараа гэрэлтэй, +15°С газар шилжүүж тавьна. 
Үрсэлгээнүүд гараар барьж болох том ургангуут саванд суулгаж болно. Хүйтэн газар тавьна. Ургасан үрсэлгээг навчин, ширгэн, ялзмаг, элс (4:4:2:1) гэсэн хөрсөнд салгаж суулгана. Вакумдна.
Гадаа агаарт бага багаар дасгана. Усалгааг өдөр бүр хийнэ. Нартай өдөр гэрлээс хамгаална, үрсэлгээг шүрсэнэ. Тасалгаанд цэвэр агаар оруулж байна.
 
Нэвт салхинаас хамгаалж байна. Өвөл +8°С хэмд байлгана. Бундуу үүсэнгүүт +15°С -тэй газар шилжүүлнэ. Цэцэглэлт дуусангуут хаяж болно. :-)))))))) Хүсвэл цааш арчлаад ургуулаад байж болно.
Гарч болох хүндрэлүүд:
Цэцэглэлт муу байна - хэт халуун дулаанд ургуулаад байна, усалгааг жигд тогтмол хийхгүй байна, гэрэл дутаж байна.
Ургамал гандаад, эсвэл цэцэглэхгүй байгаа бол хөрсний чийг ихдэж, багадсанаас бас болдог.
Навч унжийгаад, хумигдаж ороогдоод, унаад байвал хэт тод гэрэлтэй байна.
Навч шарлаад, унжийгаад байна - хэт сэрүүнд байлгасан, дааруулсан, дутуу усалсан.
Мөөг, бактерийн гаралтай халдварт өртөхдөө амархан.
Ширх-хамгийн түгээмэл дайсан. Эрүүл ургамал үүнийг эсэргүйцэж чаддаг. Гэхдээ л ширх тааралдсан бол савантай усаар шүрших хэрэгтэй. Хэт их үржсэн бол хор цацна.

No comments:

Post a Comment