Wednesday, April 1, 2015

Гимнокалициум (Gymnocalycium)

Гимнокалициум (Gymnocalycium)
Эх нутаг нь Өмнөд Америк (Боливи, Парагвай, Бразил, Уругвай, Аргентин). Гимнокалициум (Gymnocalycium) гэдэг нь латинаас: «gymnos» – нүцгэн, «calycium» – аяга гэсэн утгатай. 
Төрөл, сортоос хамаараад хэмжээ нь 2,5см (Gymnocalycium ragonesii)-аас 30 см (Gymnocalycium sag Hone) хүртэл байдаг. Ихэнхи төрлүүд нь 2-3 дахь жилдээ цэцэглэж эхэлдэг. Цэцэглэлт хавраас намар хүртэл үргэлжилнэ. 
ТӨРӨЛ
Төрөл дотроо хэмжээ, хэлбэр, иш, өргөсний хэмжээгээрээ ялгардаг. 
Гимнокалициум нүцгэн (Gymnocalycium denudatum)

Гимнокалициум бөгтөр (Gymnocalycium gibbosum)

Гимнокалициум Квель (Gymnocalycium quehlianum)

Гимнокалициум балчир (Gymnocalycium parvulum)

Гимнокалициум жижиг цэцэгтэй

Гимнокалициум Миханович (Gymnocalycium mihanovichii)

Гимнокалициум Миханович, Фридрихийн төрөл
ХХ-р зууны эхээр мутацийн үр дүнд өнгө өнгийн содон кактусууд бий болжээ. Тэдгээрийг дараа нь Фридрихийн төрлийн "гимнокалициум Миханович (friedrichiae)" гэж нэрлэжээ. Энэ кактусууд хлорофиллгүй. Ердийн нүүрс төрөгч-хүчил төрөгч гэх солилцоо явагддаггүй. Иймээс удаан ургадаг, нарийн иштэй кактус дээр залгавал хэрэгцээт бодисоор хангагдаад байдаг.
Гимнокалициум Сальо (Gymnocalycium saglione)
АРЧИЛГАА
Гэрэл
Гимнокалициум гэрэлсэг ургамал, тод гэрэл шаарддаг, ялангуяа өвлийн цагт. Цонхны тавцан дээр байдаг бол халуун зун нарны шууд тусгалаас хамгаална. 
Гимнокалициум нүцгэн
Агаарын дулаан
Хавраас намар хүртэл дунд зэргийн, +22-24°С. Өвөл +15-18°С, хүсвэл хүйтэн + 5°С хүртэл хэмтэй газар байлгаж болно.
Агаарын чийгшил
Гимнокалициум хуурай агаар даахдаа сайн. Агаар чийгшүүлэх нэмэлт арга хэмжээ авах хэрэггүй.
Усалгаа
Хавраас намар хүртэл усалгааг хөрсний өнгөн үе хатсан үед хийнэ. Задгай саванд 1-2 хонуулсан хлоргүй, бүлээн усаар услаж байна.
Зуны сүүлээс эхлээд усалгааг багасгана, намрын дундаас эрс цөөрүүлнэ.
Гимнокалициум Миханович
Шилжүүлэн суулгалт
Залуу кактусыг жил бүр шилжүүлэн суулгадаг; хөгшин ургамлыг хавар шаардлагатай үед нь л хийдэг. Шинэ сав нь хуучнаасаа бага зэрэг том байна. 
Бордоо
Хавар, зуны улиралд 2-3 долоо хоногт нэг удаа кактуст зориулсан бордоог 2 дахин шингэрүүлж хэрэглэнэ.
Хөрс
Навчин хөрс,
хар шороо,
ялзмаг,
хүлэрт хөрс,
элс адил хэмжээгээр аваад, дээр нь модны нүүрс, туупуйны үүрмэг нэмнэ. Хөрс бага зэрэг хүчиллэг, шохой агуулаагүй байх ёстой. Бага зэрэг хүчилтэй усаар сард нэг удаа услаж болно.

Үрслүүлэх арга
Гимнокалициумыг хажуу бөөрөнд ургасан зулзагуудаар, мөн үрээр үржүүлж болно. 
 
Зарим төрөл нь хажуудаа жижиг зулзага гаргадаг. Эдгээрийг нь эх цэцгээс салгаж үрслүүлэж авч болно. Энэ нь хамгийн хурдан бөгөөд хялбар арга. Зулзага нь өөрийн гэсэн үндэс ургаагүй бол салгахад амархан. Салгасан хэсгийг хуурай сүүдэрхэг газар 1-2 ил онуулаад, дараа нь чийгтэй элс, эсвэл хөрсөнд суулгана. 
Хөрс: элс, хүлэрт хөрс, ердийн хар шороотой хөрсний холимог). Цаашид том кактус шиг л арчилна. маш хурдан үндэслэдэг.
Хэрэв зулзага эх цэцэгтэй доогуураа үндэс нь хамт орооцолдсон байвал маш болгоомжтой ухаж гаргаад (үүнийгээ жил бүрийн шилжүүлэн суулгалттай давхао хийвэл сайн байна) салгана. Салгасан хэсгийг тусад нь жижиг саванд суулгана. 
 
Гимнокалициум үрээр амархан ургадаг. Үрээр ургуулах амархан байдаг ба гарсан ургамал нь орчиндоо эхнээсээ дассан байдаг ба зулзага тасдаж ургуулсанаас илүү эрүүл ургадаг. Тэгээд ч ихэнхи гимнокалициум зөвхөн үрээр үрждэг. 
 
Үр тарих хөрс том кактусынхтай адил гэхдээ илүү ширхэг нь жижиг байна. Хөрсөө заавал ариутгасан байна. Жижиг саванд тарьсан нь дээр байдаг. Чийгтэй хөрсөн дээр үрээ цацаад ил байлгана. Дээгүүр нь хөрсөөр хучих хэрэггүй. 

Хөрсөө хатааж болохгүй. Эхэндээ вакумдна. +20°С хэмд амархан ургадаг. Хэрэв хөрс хатаад байвал доогуур услаж чийглэнэ. Эсвэл холоос шүршиж услана.
 
Үрийг хэзээ ч суулгаж болно. Гол нь хангалттай гэрэл, дулаан гаргаж өгөх хэрэгтэй.
Залуу гимнокалициум маш хурдан ургадаг, нэг нас хүрэнгүүт нь тус тусад нь саванд суулгадаг.

Залгалт
 
Хлоргүй, фотосинтезт оролцох чадваргүй кактусыг заавал өөр кактус дээр залгаж байж цаашид амьдруулдаг. Ийм кактус залгалт хийлгүйгээр өөрөө тэжээлээ авч чадахгүй. Удаан ургадаг өөр ногоон кактус дээр суулгаж байж тэрүүгээр дамжиж хэрэгцээт бодисоо олж байх юм.
 
Залгалт хийх өөр нэг шалтгаан нь ховор төрөл, сортыг авч үлдэхийн тулд, хурдан ургуулахын тулд, эсвэл доод хэсэг нь илжирсэн кактусыг аврахын тулд хийдэг юм.

Хорхой шавьж, өвчлөлтүүд
Гимнокалициум хавтгай улаан хачиг, болон өт, үндэсний ялзралт, мөөгний гаралтай өвчлөлүүдээр халдварладаг.
(Зурагнууд дээр кактусын бүх төрлүүдийг үзүүлсэн байгаа. Зөвхөн ганц гимнокалициум биш.)
Кактусын хамгийн хорт дайсан бол – хавтгай улаан хачиг. Гимнокалициумын хальс хатуу, зузаан байдаг, хачиг тэр бүр дийлдэггүй ч олноор үржсэн байдаг. Том насанд хүрсэн хорхойн урт нь 1 мм хүрэхгүй жижиг. Иймээс олж харах хэцүү байдаг.
Гэхдээ ул мөрөөр нь үүрлэснийг нь мэдэж болно – хатсан зэвэрхэг толбо кактусын доод угаар үүсдэг. Залуу гимнокалициумын доод угаар хальс нь арай нимгэн байдаг тул тэр хэсгээр нь орж үүрэлдэг.
 
Хачигтай тэмцэх амархан: өргөс-хатгуур бага байдаг тул халуун усанд угааж урсгаж болно. Дараа нь этилийн спиртээр арчина. Хэрэв маш олон кактус шигүү байрлуулсан байвал зориулалтын хор хэрэглэх нь дээр.
Кактусын шүүсийг сорж амьдардаг бас нэг хорхой бол "гурилан өт" - жижигхэн хорхой, иш, үндэс дээр үүрэлж үрждэг паразит. Олж харахад хялбар: өтний ягаан биеийг цагаан хөвөн шиг үсэрхэг зүйл бүрсэн байдаг. Кактус дээр олж харахад амархан.
Гэхдээ үндэс дээр байрласан бол хэцүү. Ургалт зогссон, цэцэглэхгүй зэрэг үзэгдлүүд анхаарал татах ёстой. Бага ч болов сэжиг төрсөн бол үндэс ухаж шалгана. Хорхой илэрсэн бол халуун усанд удаан барьж угааж урсгана. Ус нилээн халуун байна (гар тэсэж чадах хүртэл) эсвэл үндэсээ халуун усанд 10-15 минут байлгана. Усандаа бага зэрэг хор хийж болно. Эсвэл дараа нь цацаж болно.
Гимнокалициумыг буруу арчилсан бол (таарахгүй хөрс, хэт их усалгаа, ялангуяа сэрүүнд) төрөл бүрийн илжрэх, ялзрах процесс явагдна. Ихэнхидээ энэ нь үндэс гэмтээдэг. Ургахгүй, цэцэглэхгүй кактусыг шалгахад заавал үндэс өвчилсөн, хорхой шавьжинд өртсөн байдаг.
Кактусыг гэхдээ аварч болдог. Халуун усанд угаагаад, эрүүл хэсэг хүртэл нь үндэснээс тайрна. Зүсэлт хийсэн газрыг ариутгана (модны нүүрс, фунгицид бодисоор), 1-2 хоног хатаагаад үндэслүүэхээр тавьна, дараа нь хөрсөнд суулгана.
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment