Saturday, April 11, 2015

Пеперомия (Peperomia)

Пеперомия (Peperomia) Piperaceae овгийн олон наст мөнхийн ногоон өвслөг ургамал. Америкийн халуун дулаан бүс болон Энэтхэгээс гаралтай. Пеперомия гэх нэр нь грек хэлнээ peperi — «чинжүү», omos — «адил, төстэй» гэж байгаа гэнэ.
Пеперомиягийн мөчир бүдүүн, шүүслэг. Үндэс нь мөлхөө болон булцуут гэж байдаг. Навч зузаан, шүүслэг, суккулент. Навчны эд эс нь ус их хэмжээгээр хадгалах чадвартай. Навчны хэлбэр, хээ, өнгө, хэмжээгээрээ олон янз байдаг.
Пеперомия навчаар гоёдог ургамал, цэцэг нь онцын үзэмжгүй, мөн хэмжээ нь маш жижигхэн. Цэцэглэлт болон үр боловсруулалт бүтэн жил үргэлжилдэг. 
ТӨРӨЛ
Пеперомия хамбан навчит (Peperomia velutina)

Пеперомия "клузи" навчит (Peperomia clusiifolia)

Пеперомия улаан (Peperomia rubella)

Пеперомия толботой (Peperomia maculosa)

Пеперомия гантиган (Peperomia marmorata) 

Пеперомия мөлхөө (Peperomia serpens)

Пеперомия зөөлөн (Peperomia blanda) 

Пеперомия буурал (Peperomia incana)

Пеперомия мөнгөлөг (Peperomia argyreia)

Пеперомия үрчгэр (Peperomia caperata) 

Пеперомия дугуй навчит (Peperomia obtusifolia) 

Пеперомия дугуй навчит - алаг сорт Alba

Peperomia Albomarginata сорт — саарал ногоон голтой, мөнгөн ирмэгтэй

Пеперомия дугуй навчит - сорт Variegata
Variegata — навч дундаа ногоон, саарал ногоон зураасуудтай, захаараа шаргал цагаан ирмэгтэй.

Peperomia. Clusiifolia Jewelry


Пеперомия Carperata Abricos
АРЧИЛГАА
Гэрэл
Ямар навчтай гэдэгээс хамаарч гэрлийг зохицуулдаг. Хар ногоон, бараан өнгийн пеперомия хагас сүүдэрхэг газар ургаад байж чадна. Харин алаг эрээн навчтай төрөл нь илүү гэрэлтэй орчинд ургадаг. Ямар ч төрлийн пеперомияг шууд нарны тусгалаас халхалж хамгаалж байна.
Зуны улиралд хурц халуун нарнаас хол байлгана. Бүх улиралд сарнисан, тод гэрэлтэй газар байлгана. Өвөл хамгийн их гэрэлтэй газар байрлуулах хэрэгтэй, гэрэл дутагдвал навч жижигрээд, өнгөө алддаг.
Пеперомия дугуй навчит 'Greengold'
Агаарын дулаан
Бүтэн жилийн турш дулаан газар байлгана. Хавар-зуны улиралд +20-22°С, намар-өвөл +18-22°С байхад болно. +16°С-ээс доош хэмтэй газар байлгаж болохгүй.
Нэвт салхийг даахдаа муу. Зун гадаа/тагтан дээр гаргах хэрэггүй. Үндэс дааруулж болохгүй. Өвлийн улиралд цонхны хүйтэн тавцан дээр тавих бол доор нь зузаан жийрэг дэвсэж өгөх хэрэгтэй. Хөрсний дулаан + 17-20°С хэмээс буурч болохгүй.
Пеперомия дугуй навчит
Агаарын чийгшил
Агаарын чийгшил онцын чухал биш. Хуурай агаарт тэсвэртэй. Гэхдээ 50-60% агаарын чийгтэй газар илүү ургадаг. Зун үсэрхэг биш навчтай төрлүүдийг усаар шүршиж байна. Том навчтай пеперомиягийн тоосыг чийгтэй алчуураар арчиж байна. Өвөл шүрших хэрэггүй.
Пеперомия үрчгэр
Усалгаа
Хавар-зуны улиралд тохируулж усалж байна. Өвөл - цөөн, бага, хөрс сайн хатсаны дараа. Заавал зөөлөн, хлоргүй, бүлээн ус хэрэглэнэ. Өрөөний агаараас 2-3°С хэм дулаан усаар услаж байна. Үндэсийг хүйтэн жавартай усаар дааруулж болохгүй.
Хэт их ус аюултай - үндэс болон мөчир илжирнэ. Усалгаа хооронд хөрсний дээрх өнгөн хэсэг хатсан байх ёстой. Хэт удаан услахгүй байвал навч шарлаж унадаг.
Пеперомия үрчгэр
Бордоо
Хавраас намар хүртэл сард 2 удаа, өвөл сард нэг удаа борддог. Навчаар гоёдог ургамлын бордоог зааварт зааснаас 2 дахин бага тунгаар найруулж хэрэглэнэ.
Peperomia obtusifolia
Хөрс
Хөрс хөвсгөр, агаар ус сайн нэвтрүүлдэг байх ёстой. Жишээ нь, навчин хөрс, ялзмаг, хүлэрт хөрс элстэй (2:1:1:1) холиод хэрэглэж болно. Хөрсний pH = 5,5 - 6,5 байна.
Пеперомия мөнгөн
Шилжүүлэн суулгалт
Пеперомияг 2 жилд нэг удаа хавар шилжүүлж суулгана. Эсвэл хэргэцээтэй үед нь - үндэс саваа дүүргээд дренажны нүхээр гарсан бол, ургалт зогссон зэрэг тохиолдолд шилжүүлж суулгадаг. Пеперомиягийн үндэс жижиг, сул хөгжсөн байдаг. Маш сайн салаалж ургасан пеперомиягийн үндэс ч бага байдаг тул шилжүүлж суулгахдаа хэт том сав сонгох хэрэггүй. Харин доор нь зузаан дренаж заавал хийнэ.
Пеперомия "Watermelon"
Үрслүүлэх арга
Пеперомияг үрээр, мөчрөөр, навчаар, мөн бут хуваах аргуудаар үржүүлдэг.
Үрээр үржүүлэхэд: навчин хөрс элстэй адилхан хэмжээгээр авч холиод усаар шүршиж чийглээд, үрнүүдээ тараагаад, заавал дээгүүр нь вакумдна. Наранд тавихгүй. +24—25°С дулаан газар байрлуулаад хэрэгцээтэй үед нь усаар шүршиж, агаар оруулж байна. 
1-2 дахь жинхэнэ навч гараад ирэхлээр 2х2см тусгаарлаж суулгана. Хөрсний бүтэц дээрхтэй адил байна. Энэ үеээс эхэлж гэрэл илүү шаардагдна, гэхдээ шууд нарнаас халхалж байна. Томрох явцад нь 5-7 см саванд нэг нэгээр нь суулгана. Навчин болон хүлэрт хөрс, хар шороо, элс (1:1:0,5:0,5) хольж хэрэглэнэ. 

Мөчрөөр бол хавар-зуны улиралд 1—3 үетэй мөчирний хэсэг тайрч суулгана.
Хөрс:
хүлэрт хөрс
ялзмаг
навчин хөрс
элс
Вакумдахад илүү хурдан үндэслэдэг.
Мөн усанд үндэслүүлж болно. Үрсэлгээнүүдээ +24-25°С хэмтэй газар байрлуулна. 3-4 долоо хоногт үндэслэдэг.

Нэг навчтай мөчирний хэсгээр олон үрсэлгэ гаргаж болно.

Навчны хэсгээр үржүүлж байгаа байдал
Навчаар үрслүүлэх бол элстэй саванд суулгана. Навчны бариул маш богино байх хэрэгтэй. Заавал вакумдна. 25 хоногийн дотор үндэслэнэ. Үндэслэсэн навчийг 7-см саванд суулгана.
 

Эх цэцэгнээс салгалгүй хөрсөнд ингээд дарвал

Бут хуваахыг хавар шилжүүлж суулгахдаа хийдэг.
Өвчлөлт, хорхой шавьж
Үндэс, иш илжрэх — мөөгний гаралтай халдвар, ихэнхидээ хөрс хэт их нягтаршсан, хэт их усалсан зэргээс үүсдэг. Ургамлаа шинэ хөрсөнд суулгаад усалгааг багасгах хэрэгтэй.
 
Цагаан хөвөн шиг нунтаг зүйл ургаад байна - ийм зүйл ургуулдаг өт байдаг "мучнистый червец" гэж. Гэмтсэн навчнуудыг спирттэй хөвөнгөөр арчдаг.
Щитовка үржсэн байгаа нь
Пеперомия мөн ургалт зогсоодог вирусаар өвчилдөг. Ийм ургамлыг устгах хэрэгтэй болно. Бусад эрүүл ургамлуудад халдварлахаас сэргийлж устгадаг.

Пеперомия 'Belly Button'
Гарч болох хүндрэлүүд
Навч унах — усалгаа багадсан, хүйтэн газар байлгасан, дааруулсан
Навчны үзүүр болон захаар борлоод байна - агаарын хэм огцом буурсан, хүйтэрсэн, нэвт салхинд тавьсан
Навч сулраад, унжаад, цайраад, иш, мөчир дээр зөөлөрсөн толбо үүсээд байна — хөрс хэт усалсан, ялангуяа хүйтэн сэрүүн байхад
Навч үрчийгээд үхээд байна — гэрэл ихэдсэн
Навчны доод талд шаргал бор ургацаг үүсээд байна — хөрс хэт чийгтэй байлгасан / ялангуяа өвөл
Навч шарлаад, зэвэрхэг улаан толбо үүсэд байна — хэт их бордсон.


АСУУЛТ - ХАРИУЛТ: Bi sayahnaas gertee heden tsetseg idevhitei urguulj bga. Manaid 2 l tsetseg bsan yum. Harin ajil derese undesluuleed avaad odo 7 tsetsegtei bolson. Tgd tanaas neg yum asuuh gesen yum. Manai halbgan cactusnii navch n dunduuraa uragdaad bh yum. Ug n gaigu bsan yum. Odo nileen ih haragdaad bn. Sayhan saviig n tomruulsan yum. Bas yaaj helberiig n goe bolgoj urguulah ve? Manai ohin 2 nastai gehde ter bolgon tsonhond hurj navchiig n urahgu bh gej bodood bga yum. Er n tsetseg taslahaar n bi ih uurladag bolhor neeh hureed bdaggui. Tgd navch n goloosoo tsoorood bhiig bodvol neg l yum bolku bh shig bn. Baruun tiishee harsan tsonhon deer bdag yum.
(Ирүүлсэн зураг харамсалтай нь хуучин блогийн фото архивын хамт устсан тул интернетийн зураг тавьлаа)
Пеперомия навч хагарах нь азотоор хэт их бордсон, эсвэл жигд бус усалснаас, мөн дааруулснаас болдог. Усалгаа хооронд хөрсөө хэт хатаагаад байвал халуун зун (хавар, намар), эсвэл халуун гэрт шууд нар тусдаг цонхны тавцан дээр байгаа навчны эд эс хэсэг хугацаанд усгүйждэг. Дараа нь та услахад ус хамгийн түрүүнд усгүй болсон хэсэгт очдог. Ихэвчлэн ургамлын энэ хэсэг нь наранд/халуун агаарт халсан, бүлээссэн байдаг. Ус энэ хэсгүүдэд хэрэгцээтэй хэмжээнээсээ илүү хуримтлагддаг. Ингээд навч энэ их усыг дийлэхгүй судал хэсгүүдээрээ задарч урагддаг.
Одооноос ургамлынхаа хөрсийг битгий хатааж байгаарай. Ямарч ургамлын хөрс өлөн чийгтэй байх хэрэгтэй байдаг. Хөрсний дээд хэсэг хатсан үед дараагийн усалгааг хийнэ гэдэг. Дээрээ хатсан ч ургамлын үндэс байгаа доод хэсэг чийгтэй хэвээр байдаг. Иймээс дараагийн усалгааг өнгөн үе 2-3 см доош хатсан үед хийхэд яг таардаг.
Пеперомиягийн усалгааг орой үдэш хийсэн нь дээр. Учир нь өглөөнөөс эхлээд наранд хална, орой гэхэд хөрч тайвширдаг. Энэ үед нь усалсан нь дээр.
Зүрхэн хэлбэртэй Керри хойягийн («Валентины навч») навч ингэж голоороо урагдаад зөөлөрч мууддаг. Хойя болон бусад зузаан шүүслэг навчтай ургамлуудад тохиолддог зүйл. Гол нь - зөв услах.
Хүйтэнд хэт услаад байвал үндэс сайн ажиллахгүй. Жишээ нь, хавар халаалт хаасан эхний 1-2 долоо хоног гэнэт хүйтэн агаарт дасах гэж стресст ордог, энэ үед навчны элдэв толбо, гаж өөрчлөлтүүд их гардаг. Навчин дээр бор тав гарах, ургацаг ургах, нүхжилт, толбожилт үүсэх, доод навчис шарлаад унах зэрэг нь хүйтэн орчин, хэт их хөрсний чийгнээс болдог. 
Ургамлаа өдөр шөнө нэг хэмтэй, жигд дулаан агаартай, зөөлөн тод гэрэлтэй газар тавиад, бүлэн усаар хатаахгүй, норгохгүй зөв услаад байвал зүгээр.

No comments:

Post a Comment