Tuesday, May 19, 2015

Ктенанта

Ктенанта, Ктенанте (Ctenanthe Eichler) 
Marantaceae овог — Өмнөд Америкт ургадаг олон наст өвсөрхөг ургамал. Маш сайн хөгжсөн үндэстэй.
ТӨРӨЛ
Ктенанта Берл-Маркс (Ctenanthe burle-marxii) — өндөр нь 20-40 см. Навч 10 см урт, 5-6 см өргөн. 

Ктенанта Лубберс (Ctenanthe lubbersiana) — өндөр нь 75 см хүрдэг. 

Ктенанта Оппенгейм (Ctenanthe oppenheimiana) — 90 см өндөртэй. 

Ктенанта tricolor - 3 өнгөт

Ктенанта зангирсан (Ctenanthe compressa)
АРЧИЛГАА
Гэрэл
Ктенанта сүүдэрхэг болон хагас сүүдэрхэг газар ургаж чаддаг. Өвөл харин илүү гэрэл гаргаж өгнө. Хавар-зуны улиралд нарны шууд тусгалаас хамгаална. Навчны хэмжээ, өнгө нь нарны гэрлээс хэр хол тавьсанаас шалтгаална. Хэт тод гэрэлд навчны өнгө, алаг хээ алдагддаг, навчны хэмжээ жижгэрнэ. Зүүн болон баруун талын цонхон дээр сайн ургана. Хиймэл гэрэлтүүлэгтэй (өдрийн чийдэн) газар ургуулах бол дор хаяж хоногт 16 цаг гэрэлтүүлэх ёстой.
Агаарын дулаан
Хавар-зун өдөртөө +22-25°С хэмтэй байх, шөнө нь сэрүүвтэр байлгана. Намар-өвлийн улиралд өдөр +20°С, шөнө + 16-18°С.
Агаарын хэм огцом өөрчлөгдөх, нэвт салхи, хүйтэн салхи зэрэг нь муугаар нөлөөлдөг. Хөрсний дулааныг жигд (+18-20°С, зун +22°С) хадгалж байх нь чухал. Үндэс дааруулж болохгүй.
Агаарын чийгшил
Ктенантад чийглэг агаар маш их чухал (агаарын чийгшил 70 - 90% байх хэрэгтэй). Бүтэн жилийн турш өдөр бүр шүршиж байна. Хуурай агаарт навч эргэлдэж, хумигддаг.
Шүршихдээ хэдэн өдөр задгай саванд хонуулсан хлоргүй, зөөлрүүлсэн, бүлээн, жаваргүй усаар орчны агаарыг манантуулж чийглэнэ. Навчин дээр усны дусал хүргэж болдоггүй, учир нь дараа нь хар толбо тогтдог.
Агаарын чийгийг ихэсгэхийн тулд ктенантаг чийгтэй хөвд, керамзит, хайргатай саван дээр тавьж болно. Өөр нэг арга нь шөнөдөө гялгар уут углаж хонуулаад байж болно. Марантын овгийн ургамлууд хүлэмж, флорариум, террариумд илүү ургадаг.
Ctenanthe oppenheimiana Compactstar
Усалгаа 
Ктенантаг сайн усалдаг. Хөрсний дээрх үе хатсан тохиолдолд дараагийн усалгааг хийнэ. Намар - өвөл усалгааг багасгана.
Зөөлрүүлсэн бүлээн (болж өгвөл шүүсэн) хлоргүй усаар услана. Хөрсийг хатааж болохгүй, мөн хэт чийгтэй, нойтон байлгаж болохгүй.
Үндэс дааруулж болохгүй.
Бордоо 
Хавар-зун ктенантаг навчаар гоёдог ургамлын шингэн комплекс бордоогоор 2 долоо хоногт нэг удаа бордож байна. Бордоог заавал 1/2 устай шингэрүүлж, сул найруулж хэрэглэнэ. Бордоо хэтрүүлэхэд мэдрэмтгий. Шилжүүлж суулгасны дараа нэг сар бордохгүй.
Шилжүүлэн суулгалт
Залуу ургамлыг жил бүр, хөгшин цэцгийг — 2-3 жилд нэг удаа. Шилжүүлж суулгахыг хавар 5-6 сард эсвэл зун хийнэ. Жил бүр шинэ хөрс нэмэж байх чухал. Шилжүүлж суулгахдаа хуучин болон үхэж байгаа навчийг тасдаж авна. Ктенантаг өргөн, гүн биш саванд суулгадаг. Савны ёроолд зузаан дренаж дэвсэнэ.
Хөрс
Хөрс - гумустэй, хөвсгөр, агаар ус сайн нэвтэрдэг, бага зэрэг хүчилтэй (рН=6). Навчин хөрс, хүлэрт хөрс, элс (2:1:1) хольж болно. Мөн дээр нь модны нүүрсний нунтаг хийх сайн. Бэлэн хөрс дэлгүүрт байвал азалия цэцгийн хөрс тохирно.
Үрслүүлэх арга
Ктенантаг бут хувааж болон мөчрөөр үржүүлдэг.
Шилжүүлж суулгахдаа бут хуваадаг. Хэт том ургасан бутыг болгоомжтой 2-3 хэсэг хуваана. Үндэс гэмтээхгүй байх хэрэгтэй. Хөрсөнд суулгаад жаваргүй бүлээвтэр усаар сайн услана.
Дараагийн усалгааг хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа хийнэ. Савтай үрсэлгээг гялгар уутанд хийгээд амсарыг нь хагас нээлттэй үлдээгээд дулаан газар тавьна. Хүч ороод шинэ навч ургаж эхлэнгүүт гялгар уутаа аваад дуртай газар байрлуулж болно.
Мөчирний үзүүрээр үрслүүлэх бол хаврын сүүлээр - зун 7-10 см урт 2 – 3 навчтай шинэхэн мөчирний үзүүрээс тайрч авна. Зүсэлтийг навчны доогуур 1 см зайтай хийнэ. Мөчрөө устай саванд хийгээд дээгүүр нь вакумдна. Ойролцоогоор 5-6 долоо хоногийн дараа үндэслэнэ. Үндэслэсэн үрсэлгээг хүлэрт хөрстэй саванд суулгана.
Хөвсгөр хөрсөнд шууд суулгаж болно.
Өвчлөлт, хорхой шавьж
Щитовка — бор өнгөтэй хатуу бүрхүүлтэй шавьж навч ишээр тардаг. Ургамлын шүүсийг сорж амьдардаг тул навч өнгөө алдаж хатаад, унадаг. Тэмцэх арга: механик аргаар цэвэрлэх бол савантай поролоноор навчийг арчиж угаана. Дараа нь 0,15% найрлагтай "Актеллик" хороор шүрсэнэ (1-2 мл 1 литр усанд).
 
Улаан аалзан хачиг үржсэн бол навчны өнгө цайвар шар, эсвэл цайвар бүдэг болдог. Гэмтсэн навчин дээр цагаан толбо үүсэж унаж эхэлдэг. Хуурай агаараас болж үүсдэг. Иймээс агаарын чийгшэлтийг ихэсгэх тал дээр арга хэмжээ сайн ав. Тэмцэх арга: хор цацах.
 
Гарч болох хүндрэлүүд
Иш сул, илжирч байгаа – хүйтэн сэрүүнд хэт чийгтэй хөрстэй байлгаснаас болно. 
Навчны үзүүр бор, хуурай, ургалт удаан — хэт хуурай агаар, эсвэл аалзан хачигт баригдсан.
Навчны үзүүр шаргал бор — хөрсөнд бордоо тэжээл ихэдсэн, эсвэл дутагдсан.
Навч хумигдаад ороогдоод байна, толбо үүссэн - усалгаа багадсан. Хөрсийг тогтмол бага зэрэг өлөн чийглэгдүү байлгана. Гэхдээ хэт усархаг биш. 
Навч өнгөө алдаад хатаад байна — хэт их нартай газар байна.
Навч унаад байна - хэт хуурай агаар, эсвэл усалгаа ихэдсэн.
Навч хумигдаад савх шиг ороогдоод, иш хэдэн тийш нугарч, навч унжийгаад байна — хөрс хатсан, эсвэл хэт хүйтэн байна. Нарны гэрэл туссан нөхцөлд навч бас хумигддаг.
Ctenanthe Lubersii

1 comment:

  1. ктенанте луберсийн навч бүгд ногоон өнгөтэй гараад байх юм. яаж шар өнгөтэй толботой болгох вэ?

    ReplyDelete