Sunday, May 24, 2015

Крассула налж унаад байна

АСУУЛТ - ХАРИУЛТ: Мөнгөний мод маань иш нь хугарах гээд дээрх навчаа дийлэхгүй налж унаад байна. Яаж ишийг нь бүдүүрүүлэх вэ?
Навч нь түлхүү ургаад байгаа үед нь савх зоогоод тулгуур болгоод уях нь дээр. Модны иш хатуурч амжихгүй, навчин титэмээ дийлэхгүй байгаа. Гэрэл дутмагдуу газар байрлуулхаар, хэт услаад байхаар, хэт ойр ойрхон бордоод байхаар хурдацтай ургаж байгаа ногоон масс, иш мөчир нь хэтэрхий сийрэг ургадаг.
Тулгуурт ишийг уяад, дараа нь хэлбэржүүлэх тал дээр анхаарч эхлээрэй. Хэт гозоосон урт нарийхан болгохгүй, зөв хэлбэртэй мод гаргаж аваарай.
Дараа нь арчилгаагаа өөрчлөх хэрэгтэй. Навч эрүүл, өнгөлөг ногоон боловч сунаад ургаад байвал гэрэлсэг газар тавиад, бага услаад, бордоогоо багасгаарай.
Ингэж иш сул ургах нь гэрэл дутах, хэт дулаан өвөлжүүлэх, усалгааг ихдүүлэхээс болдог. Өвөл гэрэл багасдаг тул сэрүүвтэр газар байрлуулж усалгааг багасгаж цөөрүүлэх хэрэгтэй. Ингэж сунаж ургуулахын оронд өвөл амраах хэрэгтэй.
Өвөл ургуулаад байвал бүх тэжээлээ бараад, сульдаж эхэлдэг. Навч унаад байх нь усалгаа ихдүүлснээс болдог.

Бусад бичлэгүүд:
Мөнгөний мод навчаа гөвөөд байна
Крассула - Мөнгөний мод

No comments:

Post a Comment