Tuesday, May 19, 2015

Хаан хайтанг навчаар үрслүүлэх арга


Үрсэлгээнд эрүүл навч сонгож авна. Навч хөгшин байж болохгүй, шар байж болохгүй, Хаан хайтангийн навчны өвөрмөц зургийг хадгалсан байх ёстой.

Навчны бариулаас 3-4 см үлдээгээд хурц хутгаар ташуу тайрна

100 гр нэг удаагийн аягыг 2/3-ыг хөрсөөр дүүргэнэ. Хөрс хөвсгөр, сийрэг, хөнгхөн бөгөөд сайн чанарын байх ёстой. Стаканы доор нүх хийхгүй байсан ч болно. Нэг удаагийн стакан нь усалгаа хэр гүн хийгдэж байгааг хянаж болох давуу талтай юм. Хөрсийг бага зэрэг усална. Хөрс чийглэг байх ёстой, нойтон байж болохгүй.

Навч суулгахдаа бага зэрэг далий суулгадаг. Навчны бариулыг хөрсрүү 1,5-2 см гүн суулгана. Хэт гүн суулгавал зулзаган цэцэг гарах хугацааг хойшлуулаад байдаг юм.

Навчийг суулгахад хүлэрт хөрсөнд суулгаж болдог.

Стаканд 100 мл бүлээн ус хийнэ

Хүлэрт хөрсөө нүхтэй хэсгийг нь дээш харуулж хийнэ

Хүлэрт хөрс усыг уугаад хөвсийж дуусахыг хүлээнэ. Үлдэгдэл усны илүүдлийг асгана.

Хүлэрт хөрсөө 100 гр нэг удаагийн стаканд хийнэ.

Навч суулгахдаа урьдчилж савхаар нүх бэлдэнэ. Навчаа бага зэрэг налуулж 1,5-2 см гүн суулгана. Бага зэрэг хөрсийг дарж нягтруулж өгнө.

Стакан дээрээ сортын нэр, суулгасан сар, өдөр бичнэ.

Гадуур нь гялгар уут углаж, эсвэл хүлэмжийнд хийж гэрэл ихтэй, нарны гэрлээс хамгаалсан газар тавьна. Агаарын хэм 20-24С доошгүй байх ёстой. Зулзаган хайтан 3-6 долоо хоногийн дараа гарч ирдэг. Зарим тохиолдолд үүнээс ч удаан байна.
Хэрэгцээтэй гэж үзвэл ус нэмээд байж болно. Гэхдээ хүлэмжинд ус ууршдаггүй тул услагаа сард нэг удаа байхад л болдог. Хөрс болон хүлэрт хөрс гээд аль аль нь байнга чийглэг байна, гэхдээ хэт их чийгтэй байвал навч зөөлрөөд ялзарна.

No comments:

Post a Comment