Friday, May 22, 2015

Хайтан навчны хэсгээр үрслүүлэх арга

Зарим хайтангийн төрлийг навчаар болон навчны хэсгээр үрслүүлж болдог. Хэрэг болох зүйлс
- хөвд
- керамзит эсвэл элс
- хуванцар сав
- спирт
- ус
- хутга
1. Сайн хөгжиж ургасан, эрүүл, залуу биш, мөн хэт хөгшин биш навч авч тайрна. Хутгаа архи, эсвэл спиртээр арчиж ариутгаарай.
2. Навчаа доош харуулж тавиад, гурвалжин хэсгүүдэд хуваана. Гурвалжин болгоны дээд үзүүрт V хэлбэртэй навчны судал байхаар зүснэ. Доош хийх зүсэлт нь салаалсан судалыг дагаж явна.
3. ийм гурвалжин үрсэлгээний материалтай болно.
4. Нэг навчнаас маш олон үрсэлгээний хэсэг гаргаж авч болно.
5. Навчны хэсгүүдийг үрслүүлэхийн тулд хавтгай том саванд чийгтэй хөрс хийж бэлдэнэ. Хөрсөнд хөвд, керамзит, эсвэл элс ижил хэмжээтэй авна. Хэрэв тортны нэг удаагийн сав хэрэглэж байгаа бол таглаан дээр нь хэдэн нүх гаргаж өгвөл агааржуулалт сайн явагдна.
6. Гурвалжингуудаа налуу суулгадаг. V судалын үзүүрийг хөрсөнд зоож өгнө. Үүний дараа таглаад, эсвэл гялгар уутаар боогоод гэрэлтэй, дулаахан газар тавьна. Наранд тавьж болохгүй. Байнга чийглэг байлгана.

Хайтанг навчаар үрслүүлэх тухай:
 

No comments:

Post a Comment