Wednesday, March 24, 2010

Броваллия

Броваллия (Browallia) 
Solanaceae овогт багтдаг, Төв болон Өмнөд Америкт ургадаг бут. XVIII-р зуунд амьдарч байсан Шведийн ламтан Д. Бровалийн нэрээр нэрлэсэн. Европт 1846 онд анх орж ирсэн байна. Броваллия 1 м өндөр хүрдэг. Мөн давжаа намхан 20-35 см сортууд гаргаж авсан байна. Тасалгааны нөхцөлд унжсан мөчиртэй цомхон бут болгож тарьдаг. Тайраад, чимхээд өгөхөд маш сайн салаалж мөчирлөдөг. Цэцэг цасан цагаанаас эхлээд цайвар цэнхэр, тод цэнхэр, нил ягаан гээд төрөл бүр байдаг. Олны дунд "бэр цэцэг", "хүргэн цэцэг" гэж нэрлэгдсэн кампанулатай хүмүүс андуурдаг.
Броваллия – маш амар ургадаг олон наст. Хамгийн гол арчилгаа нь - хагдарч эхэлсэн цэцэг, шарласан навчийг түүж авч байх. Намар нилээн хүйтэртэл цэцэгтэйгээ байдаг. Хаяа нэг чимхэлт, тайралт хийж навчин титэмийг ихэсгэж өгнө.
Гэхдээ болгоомжтой байгаарай - шүүс нь хортой! Хуучин хөгшин мөчрийг тайрч авахад илүү сайн ургаж эхэлдэг. Саглагар өтгөн бут болгохын тулд нэг саванд хэд хэдийг багцалж суулгадаг. 2-3 сард суулгахад зун гэхэд цэцэглэнэ. Амархан үрээ өгдөг тул хурааж аваад дахин суулгаж болно. Тасалгааны нөхцөлд хэзээ ч үр суулгаж болно. Олон наст боловч тасалгаанд нэг наст болгож ихэвчлэн тарьдаг.
Цэцгийн мандалд, задгай талбайд болон тасалгаанд тарьж болно. Тасалгааны броваллия бүтэн жил цэцэглэдэг. Гэрэлсэг өрөөнд дорхноо бөөрөнхий бут болж ургадаг. Хурц нарны гэрэлд толбо үүсдэг. +20 С хэмээс дээш нөхцөлд цэцэглэдэг. 
ТӨРӨЛ
Үзэсгэлэнт Бровалия
Броваллия үзэсгэлэнт (Browallia speciosa). Уугуул нутаг – Колумб, Перу. Энэ өвсөрхөг бут 30-40 см өндөр хүрдэг. Нэг наст цэцэг тул жил бүр үрээр ургуулна. Үр амархан ургадаг. Хурдан ургалттай, дорхноо цэцэглэдэг. Цэцэглэлт дуусангуут ургамлыг хаядаг. Тасалгаанд ихэнхдээ тарьдаг. 
Том цэцэгт Бровалия
Броваллия том цэцэгт (Browallia grandiflora). Уугуул нутаг — Перу. Нэг наст ургамал. 50 см өндөр ургадаг. Цэцэг цэнхэр, эсвэл цагаан. 1829 оноос тарьдаг болсон. 11 сараас 1 сар хүртэл цэцэглэдэг. 
Үсэрхэг Броваллия
Броваллия үсэрхэг (Browallia demissa) – маш олон цэнхэр, эсвэл нил ягаан өнгийн цэцэг гаргадаг.
Броваллия наалдамтгай (Browallia viscosa). Уугуул нутаг — Перу. 30 см өндөр ургадаг бут. Цэцэг гүн цэнхэр, шар ёроолтой эсвэл цулгай цагаан. Иш нь наалдамтгай. Цэцэглэлт 11 сараас 2 сар хүртэл. 
Хамгийн үзэсгэлэнтэй нь Sapphir сорт — 20-25 см өндөр, маш олон сапфиран цэнхэр өнгийн цэцэг гардаг.
Оrange browallia / Marmalade bush (Streptosolen jamesonii)
АРЧИЛГАА
Гэрэл
Броваллия гэрэлд дуртай, гэхдээ халуун наранд байж чаддаггүй. Заавал нарнаас хамгаална. Зүүн зүгийн цонх илүү тохирдог. 
Агаарын дулаан
Броваллия дулаан газар ургадаг. Хавар-зуны улиралд +20°C доош буулгаж болохгүй. Намар- өвөл сэрүүнд байлгана +10-15°C. Сэрүүн агаар нь ургалтыг удаашруулдаг. 
Агаарын чийгшил
Агаарын чийгшилд өндөр байх ёстой. Усаар шүршвэл илүү хурдан ургаж эхэлдэг. 
Бордоо
Хавраас эхлээд зуныг дуустал 2 долоо хоногт нэг удаа цэцгээр гоёдог ургамлын бордоог 2 дахин бага тунгаар шингэн найруулж хэрэглэнэ. 
Хөрс
Бровалияд 1 хэсэг ширгэн, 1 хэсэг ялзмагтай, 1 хэсэг навчин хөрс, 1 хэсэг элс тус тус авч хольж хэрэглэнэ. 
Шилжүүлэн суулгалт
Броваллия шилжүүлж суулгах хэрэг гардаггүй. Цэцэглэж дуусаад, жимсээ боловсруулж дуусаад үхдэг тул шинээр үр суулгадаг. Үржүүлэхдээ үрээр ихэвчлэн, заримдаа мөчрөөр үрслүүлдэг.
  
Үрслүүлэх арга
Үрээр:
Үрийг тасалгаанд тарих бол хэзээ ч суулгаж болно. Үр хөрсөн дээр цацаад, дээгүүр нь булахгүй. Усаар шүршээд, вакумдна. Гэрэлд задардаг тул цонхонд ойр тавьна. Өдөр бүр агаар оруулж байна. +20-25°C хэмд 2 долоо хоногийн дотор задарч соёолдог. 
Броваллияг хавар шууд ил хөрсөнд суулгаж болно. Илүү сайн ургуулахын тулд үрийг эхэлж дэвтээж болно. Бүлээн усанд 2 хоног.
 
Мөчрөөр
Хавар - зуны цагт мөчир тайрч үрслүүлнэ. Мөчир ус сайн нэвтрүүлдэг ямар ч хөрсөнд үндэслэдэг. Суулгасан мөчрийг вакумдна. Агаарын хэм +21°C байх ёстой. Байнга шүршиж байна. Агаар оруулж байна. Үндэслэсний дараа жижигхэн саванд тусгаарлаж суулгана. Хажуугийн мөчир олноор гаргахын тулд үрсэлгээний оройг чимхэж өгнө. Чимхэлт хийх тухай эндээс.
Streptosolen jamesonii
Хорхой шавьж, өвчлөлт
Броваллия мөөгний гаралтай өвчинд өртдөг. Аалзан хачиг, ургамлын бөөс, цагаан далавчит, щитовка зэрэг амархан үрждэг тул шүршиж, бүлээн шүршүүрт оруулж байхад илүүдэхгүй.

No comments:

Post a Comment