Sunday, April 2, 2017

Каладиум (Caladium)

Каладиум (Caladium) нь Ароидын (Araceae) овогт ордог нийт 15 төрөл ургамал. Бразилийн Амазонка мөрний эргээр ургадаг. Каладиум гэх нэр нь малай хэлнээс «heladi» - «иддэг үндэстэй ургамал» гэж орчуулагдна. Чийгтэй халуун ширэнгэнд 5 метр өндөр ургадаг, том далбагар навчны доор нь хүмүүс борооноос нуугддаг гэнэ.
Каладийум нь өвсөрхөг ороож ургадаг навчаар гоёдог ургамал. Навч төрөл бүрийн өнгө, толбо, хээтэй, үнэн үзэсгэлэнтэй харагдуулдаг бол цэцэг нь царай муутай. Цайвар ногоон нөмрөгтэй годон шиг цэцэгтэй. Алаг эрээн ганган навч нь гэхдээ дандаа ийм байдаггүй. Хавраас - намар хүртэл ингэж гангарч төрөл бүрийн өнгөтэй солонгорж байгаад амардаг.
Каладиум – булцуут ургамал. Жилд үндсэн хоёр үе шаттай - идэвхитэй ургалт үе болон амралт үе. Өвөл амралт үедээ ордог. Энэ үед навч хатаж унаад, хавар хүртэл унтна.
Каладиум "Pink Beauty"
Тасалгааны каладиумууд бол гибридууд, эдгээрийг Шомбургийн каладиум болон Гумбольдтын каладиум, мөн хоёр өнгөт гэсэн төрлүүдээс гаргаж авсан юм. Гибрид түс бүр өөр өөрийн онцлогтой, өөрийн гэсэн тусгай навчин хээ, зурагтай. Навчны хээ, угалз, өнгөний эрээн алгаараа навчин хайтантай өрсөлдөхөөр ганган.
Каладиум гэхдээ ааштай цэцгийн тоонд ордог. Учир нь үүнийг амралт үеээс сэрээх хэцүү байдаг.
ТӨРӨЛ
Гумбольдтын Каладиум
Каладиум Гумбольдтын (Caladium humboldtii Scaott) буюу өөр нэг нэр нь: Каладиум аргинтес (Caladium argyntes), Каладиум мириостигма (Caladium myriostigma), Каладиум Гумбольтын нэгэн өөр хэлбэр болох мириостигма (Caladium humboldtii var. myriostigma). Бразилийн чийглэг ширэнгэн ойд ургадаг булцуут, ишгүй ургамал. Навчны урт 7—10 см, өргөн 5 см, бараан ногоон өнгөтэй, мөнгөн хээ толботой. Цэцэг үзэмж муутай, 3-4 сард цэцэглэдэг.
Хоёр өнгөт Каладиум
Каладиум хоёр өнгөт (Caladium bicolor) буюу өөр нэг нэр нь Арум хоёр өнгөт (Arum bicolor Aiton). Бразилийн уулархаг хэсэгт, мөн Их ба Бага Антийн арлуудаар ургадаг. Өвсөрхөг, ишгүй, 10—12 см диаметртай булцуутай ургамал. Навч том 30 см урт, 15 см өргөн урт чанга бариултай, бүх төрлийн өнгө хээ зурагтай. Цэцэг шар өнгөтэй, үзэмж муутай, 2-3 сард цэцэглэдэг.
Хоёр өнгөт Каладиум 'Candidum'
Каладиум Шомбургийн (Caladium schomburgkii Schott) Бразили, Гвианы ширэнгэнд ургадаг. Навч 10—15 см урт, 7—12 см өргөн, дээд тал нь улаан, мөнгөлөг судалтай, доод тал нь цайвар. Маш олон өөр өөр төрлүүдтэй.
Цэцэрлэгийн Каладиум
Маш олон тооны гибрид сортуудыг Цэцэрлэгийн Каладиум (Caladium hortulanum) гэж нэгтгэсэн байдаг. Мөн олон төрөл байдаг.
- «Seagull» — ногоон навчтай, судал хоорондын зай цагаан,
- «Pink Blush» — навч бараавтар ягаан эсвэл бараавтар улаан-ногоон,
- «John Pul» — улаан-ногоон навчтай.
Каладиум 'White Christmas'
АРЧИЛГАА
Гэрэл

Каладиум сүүдэрт ургаж чаддаг, гэхдээ навчны алаг эрээн гоё зурагийг хадгалхын тулд тод сарнисан гэрэлд тавих хэрэгтэй. Хамгийн тохирсон цонх - баруун хойд, зүүн хойд зүгрүү харсан цонхны тавцан.
Каладиум 'Scarlet Pimpernelle'
Агаарын хэм
Ургалт үед +20°C хэмээс буулгаж болохгүй. Хамгийн тохирсон агаарын дулаан бол 22-25°C. Амралт үедээ бүрэн ордог (бүх навчаа гөвдөг) тул намар болон өвөл булцууг + 16-18°C хэмд хадгална.
Каладиум 'Saint Keverne'
Агаарын чийгшил
Агаарын чийгшил өндөр байх ёстой 70%. Хуурай агаар муугаар нөлөөлдөг. Зарим тохиолдолд ургамал үхэж болох тул тойруулаад устай сав тавих, агаар чийгшүүлэгч ажиллуулах гэх мэт арга хэмжээ авна. Навчинд ус хүргэж болохгүй. Навчны үзэмжинд муугаар нөлөөлдөг (бор улаан толбо үүсэх, г.м.)
Каладиум 'Rosalie'
Усалгаа
Каладиумыг ургалт үед нь сайн, жигд, тогтмол услаж байна. Ус зөөлөн (хэдэн өдөр задгай саванд байлгаж хлоргүйжүүлсэн), жаваргүй, өрөөний хэмтэй байх ёстой. Хөрсний өнгөн үе хатахад дараагийн усалгааг хийнэ. Хөрс бүүр хатааж болохгүй. Том далбаасан навчнууд маш их ус ууршуулж алга болгодог.
Ургалт үед ойр орчны агаарлуу ус манантуулж шүрших сайн. 8 сарын сүүл 9 сарын эхээр усалгааг аажмаар цөөрүүлж багасгасаар навчнуудыг хатааж унагана. Үүний дараа усалгааг бүрмөсөн зогсооно.
Булцуу хатаж үрчийхээс сэргийлж амралт үед хаяа нэг хөрс чийглэж байна. Булцууг шилжүүлж суулгасны дараа усалгааг маш болгоомжтой, бага багаар эхэлж хийнэ. Навч ургах тусам усалгааг ихэсгэнэ.
Каладиум 'Carolyn Whorton'
Бордоо
Нахиа ургаад навч гарангуут бордож эхэлнэ. Бордоог 8 сарын эхэн хүртэл хийнэ. Долоо хоногт нэг удаа бүрэн минерал бордоо: азот, фосфор, калий ижил хэмжээгээр агуулсан байх хэрэгтэй. 8 сард зогсооно.
Амралт үе
Хүйтэн улиралд амардаг тул зуны сүүл - намрын эхээр усалгааг багасгасаар яваандаа бүүр зогсооно. Өвөл булцууг савтай хөрсөнд нь хадгалдаг. Хадгалах орчин +18°C хэмээс сэрүүн байж болохгүй, таарах хэм +20°C.
2 сард, эсвэл хавар булцууг гаргаж аваад, хуучин хатсан үндэс, мөчирний үлдэгдэл зэргээс цэвэрлээд, шинэ хөрсөнд суулгадаг. Зөөлөн, жаваргүй усаар болгоомжтой тохируулж бага багаар услана. Хэд хоноод үндэс шинээр ургаж, дээшээ нахиа цухуйна. Нахиа гарангуут усалгааг ихэсгэнэ. Навч томрох тусам сайн услаж эхэлнэ.
Хөрс
Дараах бүтэцтэй хөрс тохирдог: ялзмаг — 1 хэсэг, навчин хөрс — 1 хэсэг, хүлэрт хөрс — 1 хэсэг, элс — 1/2 хэсэг, pH = 6.
Каладиум 'Pink Cloud'
Шилжүүлэн суулгалт
Каладиумыг жил бүр амралт үеийн дараа шилжүүлж суулгадаг.
3-4 саруудад шилжүүлэн суулгалтыг хийнэ. Нэг саванд нэг л үндэст булцуу суулгана. Хэрэв хэт жижиг хэмжээтэй булцуу бол хоёроор нь нэг саванд суулгаж болно. Сав сонгохдоо булцууны хэмжээнээс шалтгаалж шилж авна. Булцууны захаас савны хана хүртэл аль аль тйишээ 4 см байхаар зайтай сав авна. Жижиг булцуунуудыг нэг саванд суулгахдаа хооронд нь зайтай суулгана. Булцуу томорч өсдөг тул зай сайн гаргаж өгөх хэрэгтэй. Савны ёроолд заавал дренаж хийнэ.. Дээрээс нь хөрсөө хийгээд, булцуугаа байрлуулна. Булцууны товгор, нахиа гарах талыг дээш харуулж суулгана. Дээгүүр нь хөрсөөр хөнгхөн булна. Нахиа гарах үзүүр харагдаж байхаар булна. Эхний нахиа цухуйгаад ирэхлээр булцуугаа хөрсөөр бага зэрэг нэмж булна. Хэрэв булцуу нь нахиа гарах шөвгөр үзүүрүүд гараагүй, аль талаар нь суулгах нь мэдэгдэхгүй бол хөрсөөр хучих хэрэггүй. Хүлэмжинд 2-3 долоо хоног тавьхад удалгүй булцуу сэрээд ягаан - усаан товгор соёо гарна. Үүний дараа зөв талаар нь дээш харуулж тавиад суулгаарай.
Суулгасны дараа хамгийн чухал анхаарах зүйл бол - дааруулж болохгүй, хэт услаж болохгүй. Хөрсний дулаан +25°С байна. Усалгааг маш бага, тааруулж услаж байна. Үндэс ургаж амжаагүй, навч гараагүй тул ус бага зарцуулагдна.
Хэрэв булцууг үехэн, ил суулгавал олон зулзага гаргадаг. Гэхдээ энэ нь дээрх навч, мөчирт муугаар нөлөөлж болдог - навч жижигхэн хэмжээтэй, үзэмж муутай байж болно. Иймээс хэрэв үржүүлэхээр суулгах бол булцуугаа хэт булж болохгүй, хэрэв навч харж нүдээ баясгах зорилготой бол булцуугаа сайн булах хэрэгтэй байна.
Каладиум 'Pink Cloud'
Үрслүүлэх арга
Зулзаган булцуугаар, мөн том хэмжээтэй эх булцууг хувааж үржүүлж болдог. Булцууг хуваахдаа цэвэр хурц хутгаар хэдэн хэсэг болгоно.
 
Хэсэг бүр дээрээ нэгээс дээш ургах цэгтэй байх ёстой. Зүсэлт хийсэн газруудыг модны нүүрсний нунтагаар түрхээд хатаана. Хүлэрт хөрс, элсний холимогт суулгана. Савтай булцуугаа гэрэлтэй, тогтмол дулаантай +22—24°C газар байрлуулна.

Каладиумыг мөн үрээр тарьж ургуулдаг. Үрээр үржүүлэхэд сортын онцлогууд хадгалагддаггүй. Эх цэцгээсээ өөр өнгө туяа, хээ зурагтай навчтай ургамал гарч болно. Каладиумын үрийг дэлгүүрээс худалдаж авч болно. 
 
Хүсвэл өөрөө тоос хүртээж үр гаргаж авч болно. Каладиум амархан цэцэглэдэг, амжилттай тоос хүртээвэл үр тогтож, боловсорч ирнэ. 
Үр 2 сар боловсорч ургадаг. Үүнийг шууд шинээр нь хөрсөнд суулгадаг. Хөрс навчин болон элстэй (4:1) байна. Үрний хэмжээтэй дүйцэх гүнд суулгадаг. Савны доор зузаан дренаж хийвэл ургамал илүү хурдан бгөөд эрүүл ургадаг байна.
Үр задарч соёолохын тулд нилээн дулаан орчин хэрэг болно. Дээгүүр нь вакумдна. Агаарын хэмийг +25°C (хамгийн тааламжтай нь +30°C) байхаар тохируулна. Байлгаж байгаа дулаанаас хамаараад 2-3 долоо хоногийн дараа соёолдог. 
Услахдаа шүршиж байх нь дээр. Эхний удаа фундазолын уусмалаар шүршихэд гэмгүй. өдөрт 2 удаа нээж агаар оруулж байна. Үрсэлгээг 2 удаа салгаж тусгаарлана. Намар гэхэд багавтар булцуу үүссэн байдаг.
Каладиум 'Florida Cardinal'
Өвчлөлт болон хорхой шавьж
Булцуут үндэс амархан хөгц ургана: фузариоз (Fusarium oxysporum) болон нойтон бактерийн илжрэлт (Erwinia carotovora)-д өртдөг. Үүнээс сэргийлэхийн тулд амраад дууссан булцууг шинэ хөрсөнд суулгахын өмнө хуурай нунтаг фунгицид хороор түрхэдэг.
Навч олон шалтгаанаас болж шарладаг. Хамгийн түгээмэл шалтгаан – фитофтора, үүнийг фунгицид бодисоор устгана.
Булцуу илжирэх. Навч ургаагүй байхад булцуу их эмзэг байдаг. Иймд хөрсний чийг болон агаарын хэмийг дээр бичсэн дагуу хийж байх хэрэгтэй.
Навч шарлаад хатаад байна. Каладиум — амралт үед ордог ургамал. Намар навч бүгд хатаж унана. Булцууг хавар хүртэл тасалгааны хэмд хадгална.
Навчин дээр бор толбонууд үүсээд байна - навчин дээр усны дусал үлдээгээд байвал маш амархан мөөг үржиж толбо үүсдэг. Иймээс орчны агаарлуу ус шүршиж чийгшэлтийг ихэсгэнэ. Эсвэл маш нарийн манан шиг шүршдэг шүршигч хэрэглээрэй. Толботой болсон навчийг тайрч хаях хэрэгтэй.
Навч захаараа хатаад байна. Хэт халуунд, эсвэл нарны шууд гэрэлд түлэгддэг. Мөн хэт их бордсон бол навчны ирмэг хатна.
Доод навчнууд хатаад байна - дутуу усласнаас.
Каладиум бөөс, гурилан өт, аалзан хачиг зэрэгт баригддаг. Хор цацаж устгана.
Caladium  "Frieda Hemple"
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment