Sunday, April 4, 2010

Калатея (Calathea)

Calathea rufibarba 'Blue Grass
Калатея (Calathea) 
Marantaceae овогт ордог навчаар гоёдог олон наст өвслөг ургамал. Навчны олон өнгө, хэмжээ, хэлбэр нь хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг. Калатея нь марантатай адил тул хооронд нь андуурдаг. Энэ хоёр нэг овогт (Marantaceae) багтдаг, ойрын хамаатан ургамлууд тул хоорондоо төстэй, гэхдээ ботаникийн ялгаа байдаг. Маранта нь намхан 45 см өндөр ургадаг бол калатея нь арай өндөр, урт 70-100 см хүрдэг.
Марантаг XVI-р зуунд амьдарч байсан венецийн ботаникч Бартоломео Марантигийн нэрээр нэрлэсэн. Нийт 130 төрөл байдаг, Төв болон Өмнөд Америкаас гаралтай.
Calathea warscewiczii
Калатея нь грек хэлнээс kalathos - сагс гэсэн утгатай. Дээр үед навчаар нь сагс шүлждэг байсан байна. Нийт 100 гаруй төрөл байдаг. Калатея нь Төв болон Өмнөд Америкаас гаралтай 
Калатея үзэмжтэй ургамал боловч нарийн арчилгаа их шаарддаг. Туршлагатай цэцэгчинд тлүү тохирох ургамал.
Цэцгээр гоёдог цөөн тооны калатея байдаг - "Калатея крокусан", мөн "Калатея Варшевич":
Калатея Крокусан - Calathea Crocata Tassmania

Калатея Варшевич - Сalathea warscewiczii
ТӨРӨЛ
Тасалгаанд ургадаг маш олон сортууд байдаг.

Calathea bachemiana  -  Maranta bachemiana

Calathea orbifolia

Calathea Hetzei  -  Maranta lietzei

Calathea leopardina  -  Maranta leopardina

Calathea macoyana  -  Maranta macoyana

Calathea ornata  -  Maranta ornata

Calathea veitchiana  — Калатея Вич

Calathea zebrina (Sims) - Maranta zebrina Sims

Calathea rufibarba 'Blue Grass'

Calathea picturata

Calathea rufibarba
АРЧИЛГАА
Агаарын дулаан
Хавар-зун-намар дунд зэргийн +20-24°С. Харин өвөл +16-19°C. Агаарын хэм огцом өөрчлөгдөхөд өвчилдөг тул онгорхой цонх, тагтнаас хол байлгасан нь дээр. Нэвт салхинд байлгаж болохгүй. Дулаан хүйтэн агаарын огцом өөрчлөлтөөс навч унжиж, сулрааад, илжирдэг. 
Calathea louisiae "White Tiger"
Гэрэл
Гэрэл сайн гаргаж өгнө, зөөлөн хагас сүүдэрхэг газар тохирно. Шууд нарны гэрлээс хамгаална. Гэрэл дутвал навчны алаг хээ алдагдна - жигд ногоон өнгөтэй болно. Хэт тод гэрэлд, нарны тусгалд навч улаавтар бор өнгөтэй болж, түлэгдсэн толбо үүснэ.
Калатеяг сүүдэрхэг газрын цэцэг гэж боддог. Жинхэндээ сүүдэрт байлгавал (гэрэл дутсан үед) ургамал өтгөн саглагар том ургахгүй. Ихэнхидээ өвөл гэрэлгүйд бут шингэрч, навч цөөрөөд, нарийсаад үзэмжгүй болдог. Иймд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгөх чухал.
Усалгаа
Зуны цагт бүлээн, хлоргүй, зөөлөн усаар сайн услаж байна. Өвөл усалгааг багасгадаг. 
Агаарын чийгшил
Агаарын чийгшил 90% байх ёстой. Навчийг байнга шүршиж, агаарын чийгшлийг ихэсгэх тал дээр анхаарч байх хэрэгтэй. Нойтон хөвдтэй том саванд савтай цэцгээ давхар тавьж болно. Тогтмол навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байна. Ялангуяа хатуу гялгар навчтай төрлүүдэд энэ чухал. Нимгэн эсвэл үсэрхэг хилэн навчтай калатеяг арчих хэрэггүй. Гэхдээ тэдэнд ч бас маш өндөр чийгшилтэй орчин шаардагддаг.
Агаар чийгшүүлэгч хажууд нь ажиллуулж болно.
Calathea orbifolia
Бордоо
4 сараас 8 сар хүртэл азот илүү агуулагдсан, навчаар гоёдог ургамлын шингэн комплекс бордоогоор 2 долоо хоногт нэг удаа, харин калатея крокусан мэтийн цэцгээр гоёдог төрлүүдийг фосфор, калийтай, цэцэгт ургамлын бордоогоор тус тус борддог. Бордоог заавал 2-3 дахин шингэрүүлж хэрэглэнэ. Калатея бордоо ихдүүлэхэд маш эмзэг. 
Шилжүүлэн суулгалт
2 жилд нэг удаа хавар шилжүүлж суулгадаг. Маш сайн дренаж (савны өндөрийн 1/4-тэй тэнцэх) хийх хэрэгтэй. Хөрс навчин, ялзмаг, хүлэрт байх ба элс нэмнэ (1:1:1:0,5). Гидропоникийн аргаар ургуулж болно.
Үрслүүлэх арга
Калатея — дулаан хүлэмжний ургамал. Бут хувааж үржүүлэх нь хамгийн хялбар бөгөөд түгээмэл арга. Салгасан хэсгүүдээ 7-9 см саванд нэг нэгээр нь суулгана.
Хөрс: навчин — 1 хэсэг, хүлэрт — 1 хэсэг, элс — хэсэг.+ 20°С хэмээс сэрүүн орчинд байлгаж болохгүй. Үндэс сайн хөгжиж ургасны дараа 9-11 см саванд шилжүүлж суулгана. Томорсон ургамлыг суулгах хөрс: навчин — 1 хэсэг, хар шороо — 1 хэсэг, хүлэрт — 1 хэсэг, ялзмаг — 1 хэсэг, элс — 1 хэсэг.
Буут хуваах арга
Гол арчилгаа - агаарын хэмийг +20°С (хамгийн тохиромжтой нь +22-24°С) байлгах, сайн услах, шүрших, нарнаас халхлах. Идэвхитэй ургалт үед - зун 3 долоо хоногт нэг удаа шингэлсэн органик бордоо (малын баас усанд зуурч) хийж байна. Өвөл усалгааг багасгадаг. Агаарын хэмийг +18-20°С-оос бууруулж болохгүй.
Үр
Үрээр тарих бол навчин хөрс — 1 хэсэг, элс — 1/2 хэсэг авч холиод суулгана. Агаарын хэм + 22-24° байна. Нахиалаад ургаад ирэхлээр нь салгана. Бүүр томорсон үрсэлгээг 5-7 см саванд нэг нэгээр суулгана.
Calathea warscewiczii
Өвчлөлт, хорхой шавьж
Хамгийн түгээмэл үрждэг нь - трипс гэх байдаг. Навч өнгөө алдаж хатдаг. Трипсыг аалзан хачигтай андуурч болно. Аль аль нь навчны өнгийг буурал бор өнгөтэй болгодог. Гэхдээ трипс нь аалзны тор татдаггүй. Трипсд баригдсан цэцэгний навч хэлбэр нь өөрчлөгддөг, цагаан саарал толбо үүсдэг. Ургамлын өсөлт зогсдог. Ургамал өвчилсөн гэдэг нь мэдэгддэг. 
Урьдчилан сэргийлэхийн тулд агаарын чийгшлийг ихэсгэх хэрэгтэй. Тогтмол үзлэг хийж шалгаж байх хэрэгтэй. 
"Трипс"-д идэгдсэн навч
Устгахын тулд ширх (тля) гэх хорхойн эсрэг хор цацна. Хорыг 8 хоногийн зайтай 4 удаа давтаж байж бүрэн устгана. Гэмтсэн навчнуудыг тайрч хаяна. Туршлагаас харахад трипсыг нафталин үргээдэг байна. Өртөмтгий ургамлуудын хажууд 1-2 нафталины бөмбөлгүүд тавихад болно. 
http://greenhome.org.ua/, 
http://planet-flowers.ru/maranta-i-kalateya, 
http://dobro-est.com/floristika/rasteniya/calathea.html, 
http://images.yandex.ru/ 
http://flowers.org.ua/ukazatel/kalateya.htm

No comments:

Post a Comment