Thursday, February 12, 2015

Подурa (Poduridae)

Цэцэг услахад хөрсний дээгүүр, эсвэл доод суурь саванд үсчсэн цагаан жижигхэн хорхойнууд гарч ирдэг. Үүнийг Подура - Poduridae, мөн Коллембол - Collembola гэдэг.
Хөрсөнд амьдардаг, органик (ургамлын болон амьтны гаралтай үлдэгдлүүд) болон үл харагдах мөөгөөр хоололдог. 
Жирийн үед ургамалд онцын хор хөнөөл учруулахгүй. Гэхдээ хялгасан шинэ үндэсийг иддэг. Хэт хүйтэн сэрүүнд ургамал суларсан, ургалт удааширсан байхад хялгасан үндэсний гэмтэлийг нөхөж ургуулж амждаггүй. Үүнээс болж нээлттэй шарх олноор үлддэг. Энэ шарханд хөрснөөс мөөг, бактерийн төрөл бүрийн халдвар ордог. 
Подурагийн хэмжээ нь 0.05 мм - 1 см байж болно. Далавчгүй, 3 хос хөлтэй, сахалтай.
Мэдэгдэхүйц олшироод байвал усалгааг шууд багасгах хэрэгтэй. Хэт их үржихлээр хөрсний дээр үсэрхээс гадна дренажны нүхээр гардаг. Усалгаа хийхэд усны дээгүүр хөвж гарч ирээд хэдэн тийш үсэрч эхэлдэг. 
Устгахын тулд хөрсний өнгөн хэсгийг 3-5 см хуулж шинээр солих хэрэгтэй. Мөн үүнээс хойш усалгааг жигдрүүлээд, тааруулж байх хэрэгтэй. Эсвэл ургамлын хөрсийг бүхлээр нь сольж шинэчлэх хэрэгтэй. 
Ер нь бол хавар бүр хөрсөө солихдоо савны ёроолд заавал дренаж хийнэ. Шинэ хөрс, саваа заавал ариутгана. Шинэ хөрсөндөө ялзмаг болон бүрэн задраагүй органик бага хийгээрэй (цайны шаар, ургамлын үлдэгдлүүд, модны үртэс г.м.).
Подура нь далавчгүй
Дараагийн нэг арга нь хөрсний дээгүүр үнсээр хучиж болдог. Үр дүнтэй байдаг ч хүчлэг хөрсөнд ургадаг ургамалд тохирохгүй (ялангуяа камелия, азалия, гардения, хятад сарнай г.м.). Зарим нь савтай цэцгээ усанд далд ортол нь живүүлээд, дээгүүр нь хөвөж гарч ирсэн хорхойг шүүж ав гэдэг. Гэхдээ хорхой чийг ихэдсэн үед гарч ирдэг тул хөрс угаасаа хэт их устай байгаа, тэрийг бүүр усалвал ургамалд муу, илжирнэ.
Коллембол буюу подура нь 540 сая жилийн өмнө амьдарч байсан эртний биет. Байгальд тэд хөрсөнд, модны холтосны доор, усан дээр гэж амьдардаг. Цэцгийн саванд бол байнгын чийг, бүрэн ялзраагүй органикаас болж үүсдэг.
Хөрсөнд байгаа ургамлын гаралтай үлдэгдлүүд, мөн микроорганизмууд дүүсангуут цэцэгний зөөлөн үндсээр хоололж эхэлдэг. Хөрсөнд ойр байгаа ургамлын навч, иш, мөчир идэж болно. Мөн соёолсон үр, залуу үрсэлгээ зэргийг устгаж чаддаг. Тасалгаанд ихэвчлэн цагаан подура тааралддаг.
Ургамлын хөрснөөс дээш хэсгүүдийг бас хөнөөж чаддаг.
Хөрсний 1-3 см гүнд өндөгөө гаргадаг. Хөрс хатахад маш мэдрэмтгийн. Зөвхөн чийгтэй орчинд үүсэж үрждэг. Иймээс усалгааг багасгах хэрэгтэй. Хөрсний дээрх хэсгийг хуурай ариутгасан элсээр, эсвэл хайргаар хучиж болно. 
Заримдаа 3-5 ширхэг янжуур тамхи үүрүүлээд, нунтаглаад хөрсний дээгүүр цацаж болно. Шүлтлэг, шохойлог хөрсөнд ургадаг цэцгүүд бол хөрсний дээгүүр үнс цацаж болно.
Үндэснээс гадна навч, мөчир, иш зэргийг иддэг
Мөн төмс дундуур нь зүсээд, зүссэн хэсгээр нь хөрсөн дээр тавьдаг. Төмсөн дээр ирж наалдсан, цугларсан хорхойг авч устгадаг. Төмсөө дахин шинээр сольж тавиад байна. 
Үүнээс гадна сармис, сонгины ханд, төлөгч өвс (Тысячелистник)-ний ханд сайн байдаг гэдэг. 
Мэдэгдэхүйц хор хөнөөлийг том подура (1-1,5 мм) авчирна. Ялангуяа нил, юүлүүргэнэ илүү өртдөг.
Хэт их үржихээс сэргийлж цитрамон, аскофен (0,5 шахмал эм 2-3 л усанд) найруулж усладаг. 
Өөр нэг арга нь лимон, жүрж гээд цитрусын төрлийн жимсний хатаасан хальсыг хөрсний дээр тарааж тавих. 2-3 долоо хоногийн дараа бүгдийг түүгээд хаях.
Хурдан устгая гэвэл системтэй хор цацах хэрэгтэй. Тохирох хор сонгож аваад усанд зааврын дагуу найруулаад хөрсөө услана. Орос хорноос "Моспилан", "Актара", "Инта-Вир" зэрэг тохирно.
Суурь таваг, тосгуур савнуудаа бүгдийг сайтар угаана. Цаашид илүүдэл усыг асгаж байна.
Мөн "Базудин" гэх хор байдаг. Хэрэв танайд элдэв бодисонд харшилтай хүн, эсвэл хөрстэй саванд хуруугаа хийгээд байх бага насны хүүхэд байхгүй бол энэ бодисыг хөрсний дээгүүр давс цацаж буй мэт маш бага үүрүүлж хэрэглэнэ. Бүтэн хучих хэрэггүй. Хэдхэн цагийн дараа алга болно.

1 comment:

  1. Базудин гэдэг хорыг зардаг газар байвал хэлж өгөөч

    ReplyDelete