Monday, January 12, 2015

Нематод буюу хялгасан өт

Тасалгааны цэцгийн хамгийн хор хөнөөлтэй паразитудын нэг бол НЕМАТОД юм. Энэ бол маш жижигхэн, сорогч хошуутай хялгасан өт. Нематод нь цэцэгний үндэсрүү нэвтэрч тэндээ байрлаж, үржиж, цэцгийн шүүсийг сорж амьдардаг өт. Цэцэгний үндэсийг сайтар ажиглавал булдруу маягийн зузаарлууд үүссэн байдаг. Энэ булдруу дотор нематод үүрлэсэн байдаг ба тэндээ үржиж олширдог.
Нематод ихэвчлэн халуун орны цэцгүүдэд үрждэг, чийг дулаан хангалттай байх юм бол бүтэн жилийн турш үржээд байдаг ба үндэсийг идэж дуусгадаг.
Нематод - чийглэг орчинд оршин тогтнодог - хөрсөнд, амьд болон үхсэн ургамал, амьтан, хүний бие эртхтэнд ч бас байдаг байна. Үржихдээ өндөг гаргадаг. Маш аюултай шимэгч хорхой ба тэмцэх маш хүндрэлтэй байдаг гэнэ.
Энэ зургийг хараад хүмүүс хөрс, шороотой зууралдахдаа бээлий өмсөж байдаг болоосой, ажлын дараа гараа хэд хэдэн удаа савандаж угааж байгаасаа гэж тавьсан юм. Цэцэгтэй, хөрс, шороотой ажиллахдаа загатнасан нүдээ нухав, ам хамартаа гараа хүргэв! Интернетээр хайхад хүний дотор эрхтэнд үүрэлсэн нематодын зургууд гээд харахын аргагуй аймаар. Хамгийн гайгүй зургийг доор тавьлаа.

Тасалгааны цэцэгний хувьд нийт 3 төрлийн нематод байдаг: ишний, навчны, үндэсний гэж. Нематодод баригдсан цэцэг сульдаад, тэжээлийн дутагдалд орж үхдэг.
 
Навч эхлээд шаргал, заримдаа бор эсвэл хар толбо дээр нь үүсдэг. Яваандаа навч жижигрээд, хэлбэр нь өөрчлөгдсөөр, унадаг. Хөрсөнд энэ шимэгч нь удаан амьдардаггүй, харин унасан, хуурай навчинд хэдэн жилээр амьдраад байдаг байна.
Мөчир, ишний нематод нь цэцэгний ерөнхий ургалт-хөгжлийг зогсоодог, иш, шилбэ мушигралдаад, хэлбэр нь өөрчлөгддөг. Дараа нь хатаж үхдэг.
Үндэсний нематод нь үндэс дээр шүрэн хэлхээ шиг булдруунууд үүсгэж (үндэсийг хөрснөөс салгаж усанд угаахад сайн харагддаг) үрждэг. Нил цэцэгний нематодод идэгдсэн гол шинж тэмдэг - иш бүдүүрч, хагардаг, навчин тавагны хажуугаас зулзаган бутнууд олноор гарч ирээд байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Шинээр авсан цэцгүүд заавал карантинд орно. Цэцэг суулгах сав, хөрс, тайралт хийх багаж зэвсэг бүгд ариутгасан байх ёстой. Хутга, хайчаа спиртээр арчина. Харин бусад зүйлүүдийг ядахдаа буцалсан халуун усаар угаах, шалцлах хэрэгтэй. Хөрс ариутгах бол заавал хийж байх ёстой ажлын нэг. Нематодоос өөр бусад олон янзын хортон байгааг санаарай.
Цэцгээ усаар шүршсэн бол хурдан хатаах хэрэгтэй, сэрүүн агаарт байлгадаг цэцгүүдийг хуурай орчинд байлгана.
Устгах арга зам
Тасалгаанд гэрийн нөхцөлд химийн бодисоор устгах хэцүү байдаг. Зарим хэт их үүрэлсэн цэцгийг устгахаас өөр аргагуй. Аль болох хурдан үүнийг хийгээрэй. Бусад цэцэг, ургамалд халддаг юм. Өвчтэй цэцэг байсан газрыг сайтар цэвэрлэнэ. Ургамлын үлдэгдлийг авч хаяна, унасан навч, цэцэг, шорооны үүрмэг зэргийг бүгдийг сайтар арчиж цэвэрлэнэ. Ийм цэцэг ургаж байсан сав суулга, тосгуур таваг зэргийг спирт агуулсан (жишээ нь цонхны шил арчигч шингэнээр) цэвэрлэж ариутгана.
Ардын аргаас
Эмийн сангуудад Декарис гэдэг эм худалдаалж байвал 1 ширхэгийг 1 литр усанд найруулж цэцгээ услана. Мөн нематод нь халуун хэмд устдаг. +45С хэмтэй усанд 30 минут байлгахад үхдэг.
Фиалка буюу Нил цэцгийн үндэс - нематод үүрлэсэн байгаа нь 
Лабораторын шинжилгээгээр энэ нил цэцгийн 1см хэмжээтэй үндэсний хэсэгт 100 гаруй авгалдай илэрсэн байна.
Хэрэв нил цэцэгний үндэс цагаан өнгөтэй, ямарваа нэгэн бүдүүрсэн булдруу, бөөгнөрөл үүсээгүй бол айх юм байхгүй. Хэрэв бүдүүрсэн, хавагнасан газар байгаа бол энэ хэсгийг халуун +45С усанд 30-40 минут байлгах хэрэгтэй болно.
Корни фиалки, зараженные нематодой
Хэт их үүрэлсэн цэцэг нематодоз гэдэг өвчтэй болдог. Энэ шимэгч хорхойн бас нэг хэцүү зүйл нь - зарим төрөл нь маш хөдөлгөөнтэй, үндэсрүү орно, гарна, өөр тийш шилжиж байрлана. Ийм хорхой үүрэлсэн цэцгээс мөчирний үзүүрийг авч үндэслүүлээд бусадыг шатааж болно. Нил цэцгэнд бутны "толгойг" тасдаж үндэслүүлээд, цаашил ариун цэврийг чанга сахих юм бол цэцгээ эрүүл үрслүүлж үлдэх 80% магадлалтай. Дараагийн нэг алхам бол - 3-4 сар үргэлжилсэн химийн хор хэрэглэх арга. Гэхдээ гэрийн нөхцөлд үүнийг хийх хэрэггүй.
Цэцэгний хөрс хатсан үгүйг хуруугаараа шалгаж болохгүй. Та нэг цэцгээс нөгөөрүү халдвар тарааж байна гэсэн үг. Усалгааны сав, шүршигч, цэцэгтэй харьцдаг бүх багаж зэвсэгээ сард нэг удаа заавал ариутгаж угааж байх хэрэгтэй.
Цэцэг бүр тус тусдаа суурь тавагтай байх ёстой. Нил цэцгийг өндөр стакан дээр тавих нь нематод үржихээс сэргийлдэг ба халдварласан цэцгийн нематодын тоог цөөрүүлдэг байна. Иймд нил цэцэг ургуулдаг бол суурь тавагийг стаканаар солиход болно.
Олон цэцгийг нэг суурь саванд байлгадаг бол халдварыг маш хурдан бүх цэцгэндээ тарааж байна гэсэн үг. Нэг савыг олон удаа ашиглахдаа заавал ариутгаж байна. Цэцгэнд хэрэгцээт хөрсийг хэрэглэж байх, хэт их хөрс хийх нь хорхой шавьж үржих нөхцөлийг ихэсгэдэг.
Нематодоз өвчнийг эдгээж болно, гэхдээ энэ нь цогц арга хэмжээ юм.
Шинээр цэцэг авахдаа ямар ямар өвчтэй, хорхой шавьжтайг мэдэхгүй тул ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Нематодын нэг л өндөг байхад савтай цэцэг үхэхэд хангалттай. Халдвартай цэцэг цөөн тооны бол устгалд оруулсан нь дээр, бүүр тодруулбал - шатаасан нь дээр.
Хэрэв маш ховор сорт, хаях хайран байвал бүх үндэсийг нь тайрч хаяад шинээр үндэслүүлж ургуулах гэж үзээрэй. Үндэсийг тайраад, урсгал усанд цэцгээ сайтар угаагаад үндэслүүлнэ. Навч үндэслүүлэхээр бол аль болох навчны бариулыг богиносгож тайрна. Нэг удаагийн сав хэрэглэж үрслүүлж болно. Эсвэл байгаа саваа бүгдийг буцалсан усаар ариутгаж байх хэрэгтэй. Нийтийн суурь таваг ашиглахгүй байх. Хөрсний чийгийг хуруугаараа шалгаж үзсэн бол дараагийн цэцэгрүү хуруугаа дүрэхгүй, шууд угааж байх! Нэг өндөгнөөс маш хурдан үржиж олширдог.
Устгаж болох бас нэг арга нь эмийн сангаас хүний хэрэглэдэг цагаан хорхой-хялгасан хорхойн эм авч усанд найруулаад цэцэгээ услаад байж болно. Арилдаг гэдэг.

2 comments:

  1. Үндэслүүлэх гээд харсөнд хийсэн сарнайны маань ташуу тайрсан хэсгээс нүдэнд харагдахгүй шахам тунгалаг туузан хорхой муригнаж байх юм. Урсгал усанд хүчтэй угаасан ч салахгүй байна. Арай дээгүүр нь ахиулж тайраад шинэ хөрс саванд хийлээ. Нематод мөн байхаа тээ. Уг нь мөчрөө цэцэн болгомоор байх юм

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, Zugeer usand ugaagaad ustahgui ee. Ustai, chiigtei orchin n ooroo iim nyaltsgai biyetei hyalgasan utnii amidrah orchin n tul ustahgui. Yuunii turuund aptekees tsagaan horhoinii em 1 shirhegiig avaad, tallaad, usand nairuulaad muchiroo hiichih. Ter uusmaldaa ugaagaad, dureed, buheld n sain devteegeed av. Tegvel neg arilah baih. Deer busad arga bichsen bgaa.
      Tegeed hursund zoohdoo hursoo ehleed zaaval ariutga. Ariutgaagui hursnuus eldev yum garna.
      Naad uusmaldaa hed hed ugaagaad avsan ch bolno. Tegeed daraa n ariutgasan hursund zoogood undesluuldeg shigee tairna , vakumdana, g.m. bugdiig hiine. Shine zuselt hiij bolno. Arai deeguur shineer, hurts hutgaar zuseed tavibal bolno. Dood navchnuudaa tuusen bn, deer n bgaa navchnuud het tom bol jijiglej bolno, mun urgusnuudiig n tuuj avdag, hursund zooh hesegiig yalanguya. Modnii nuursnii nuntag geed tsetsegnii delguuruuded bdg. Terend durj bolno. Husvel undesluulegch bodisond dureed hursund hiij bolno. Zussen muchiroo 10 minut ch gesen il tavij zuseltiin sharhiig hataaj serveesen n deer bdg. Ongorhoi sharhaar eldev uvchin orohgui.

      Delete