Tuesday, June 23, 2015

Баримганы навчин тавагийг зөв хэлбэртэй ургуулах

АСУУЛТ-ХАРИУЛТ: Зөв хэлбэртэй навчин таваг яаж гаргаж авах вэ? Иш сунахгүй байхын тулд юу хийх вэ? 
 Аль болох их гэрэлтэй газар байрлуул - баримганд нил цэцэгнээс илүү их гэрэл шаардагддаг. Хамгийн гол нь булцуу дөнгөж амарч дуусаад ургаж эхлэхэд маш сайн гэрэл доор тавьдаг.
 Эхний хоёр навч зөв гарах нь маш чухал. Цаашид их ач холбогдолтой байдаг. Эхний хоёр навч ямар нэгэн гажиггүй ургасан бол цаашид бусад навчны байрлал, шигүү ургалтанд санаа зовох хэрэггүй.

АСУУЛТ-ХАРИУЛТ: Миний баримгана "бос!" команд авсан мэт навч нь дээш босоод байх юм юунаас вэ?
Глоксиниягийн навч дараах шалтгаанаас навчаа өргөдөг байна:
 Гэрэл дутагдсан: өдрийн гэрэл богино, эсвэл гэрлийн хүч хангалтгүй. Гэхдээ гэрэл дутсан бол иш, навчны бариул сунаж уртасдаг. 
 Хэрэв ургамлуудыг хэт ойр ойр байрлуулсан, бие биеэндээ хүрээд байвал ургахдаа саад болоод байна. Баримгануудыг зайтай, навчнууд нь бие биедээ хүрэхээргүй тавиарай.
 Aгаар хэт хуурай.
 Агаар хэт халуун, дээр нь гэрэл муу өрөөнд байлгадаг бол.
 Сортын онцлог - зарим "тигрин" буюу цоохор толботой сортуудын навч босоо байрлалтай байдаг.
 

No comments:

Post a Comment