Sunday, May 31, 2015

Сонгины хальс

Сонгины хальсыг ардын уламжлалт аргуудад хэрэглэж ирсэн. Сонгины хальсны ханданд Менделеевын таблицын бүх элементууд байдаг гэдэг: кальций, калий, марганец, магний, төмөр, зэс, селен, хром, бор, г.м. Хальс нь хөрсөнд байгай муу микро орчинг устгадаг, мөн ургамлыг хэрэгцээт микроэлементуудаар хангадаг.
Буцалгасан эсвэл хандалсан хальсны уусмал нь ургалтанд нөлөөлдөг. Ургамал түргэн ургахаас гадна эсэргүйцэл сайтай болдог, ургац илүү их гардаг гэдэг.
Сонгины хальс өргөст хэмхэнд хэрэглэх:
Өрөгст хэмхийн навч жоохон ч гэсэн шарлаж эхэлвэл 2 атга сонгины хальс 10-литр паалантай саванд хийгээд, дүүртэл нь ус хийж 5 минут буцалгана. Үүний дараа гал дээрээс аваад хөргөөд шүүнэ. Нэг хувин усанд 2 литр ханд хийнэ. Өглөө эрт навчнуудыг бүгдийг нь шүрших хэрэгтэй. Үүнээс үлдсэн хальсыг хөрсний дээгүүр тавьж болно.
Аалзан хачиг үржсэн бол:
200 грамм хальс 10 литр усанд 4-5 хоног байлгаж хандлаад, шүүнэ. 3 удаа 5 хоногийн зайтай шүршиж байна.
Ширх болон ургамлын бөөстэй тэмцэх бол:
Хагас хувин хальс дээр дүүртэл нь буцалсан ус хийнэ. Нэг хоног хандлаад шүүнэ. Дээрээс нь 2 дахин их ус хийж шингэлнэ. Энэ уусмалаар ногоон талбайд үржсэн зарим хорхой, эрвээхэй, өтийг мөн устгадаг. Нар жаргасны дараа +15С-с дээш хэмтэй дулаахан орой шүршдэг. 7 хоногийн зайтай бүтэн сар давтана.
Харин бордох зорилгоор:
10 грамм хальсанд 5 литр буцалсан ус хийнэ. Хандлаад, шүүгээд услаж байна.
Жимс, ногоо хадгалах бол:
Нунтагласан хальсыг жимс удаан хадгалахад хэрэглэдэг. Алим, лийр, г.м. жимсийг хальстай гялгар уутанд хадгалж болдог. 
Төмс, манжин, лууван г.м. ногоог хальсны нунтгаар бүрээд хадгалахад мөөгний гаралтай өвчинд өртдөггүй.
Химийн хор, бордоо хэрэглэхгүй био арга хэрэглээд үзээрэй.

1 comment:

  1. их гоё зөвөлгөө байна. баярлалаа

    ReplyDelete