Monday, March 9, 2015

F1 / F2 үр

Үрний уутан дээр F1 гэсэн тэмдэглэгээ байдаг. Энэ юу гэсэн утгатай, бусад үрнээс юугаараа ялгаатай вэ?
F1 буюу "Filial 1" гэсэн тэмдэглэгээ нь генетикийн шинж чанараараа огт өөр хоёр ургамлаас эрлийзжүүлж гаргасан хамгийн эхний үеийг хэлдэг. F1 үр нь бусдаасаа арай үнэтэй зарагддаг. Гэхдээ ургалт сайн тул бараг үр бүр соёолдог. F1 гэдэг нь ургамал, амьтанд хэрэглэдэг генетикийн болон селекцийн нийтлэг тэмдэглэл юм байна. Гибрид гэдэг нь генетикийн хувьд хоёр өөр төрлийг эрлийзжүүлж гаргаж авсан үр төл байдаг. Хөдөө аж ахуйд ихэнхдээ 1-р үеийн гибридыг хэрэглэдэг (F-1).
F1 үрнээс ургасан ургамал нь "эцэг, эхээсээ" хамаагүй илүү шинж чанартай байдаг. Жишээ нь, орчны нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, цэцэглэлт түргэн болдог, цэцэг олноор гардаг, гарах цэцэгний хэмжээ том, хүйтэнд тэсвэртэй, ижил өндөртэй, гарах ургац их, ногоо жимсний хэмжээ том, гэх мэт.
Хун цэцэг буюу Петуниягийн зарим сортууд 90 см өндөр ургадаг бол F1 гибридууд нь авсаархан, 40 см-ээс хэтэрдэггүй байх жишээний.
F1 үрээр ургасан ургамал ихэнхдээ үр өгдөггүй. Хэрэв гаргаж авч чадсан бол тухайн үр нь F1-ийнхээ шинж чанарыг тэр бүр хадгалдаггүй. Үр бүр өөр өөр өнгө зүстэй ургамал гаргадаг. 
Хоёр өөр F1 ургамлыг эрлийзжүүлж гаргасан үрийг F2 гэдэг байна. Гэхдээ ийм үрнүүд худалданд ховор тааралддаг байна.
F1 үр өвчинд тэсвэртэй, ургац сайн өгдөг, хорхой шавьжинд өртөх нь бага, цаг агаарын өөрчлөлтүүдэд уян хатан ханддаг гээд олон сайн чанартай. Гэхдээ ийм үрээр ургуулсан ногоо, жимс нь ихэнхидээ амт нь усархаг, үнэр сул байдаг. Иймээс жишээ нь оросууд гибридуудаас үр хурааж авдаггүй байна.

No comments:

Post a Comment