Sunday, May 31, 2015

Баримганы бундуyг сулpyyлах арга

АСУУЛТ - ХАРИУЛТ: Баримганы бундуy дэлгэрэх болчихоод байхад дэлбээнүүд нь тас наалдаатай задарч өгөхгүй. Хумсаараа салгах болох юм. Яагаад байгаа юм бол, үүнийг яах уу?
Facebook-ээр саяхан нэг хүн энэ асуултыг тавиад, мөн туршлагатай 2-3 цэцэгчин найзууд яг үүнийг асууж байсан санаанд ороод энд хариулахаар шийдлээ.
Хумсаараа салгах хэрэггүй, дэлбээ нь гэмтэнэ, дараа цэцэглэхэд ирмэг нь урагдсан, захаараа боролсон гээд бүх өө нь харагдаад байдаг.
Цэцгэндээ хор хөнөөлгүй хамгийн энгийн арга бол ингээд 2 хуруугаараа зөөлөн чимхэж/базаж өгөх.
Дараа нь нөгөө талаас нь зөөлөн чимхэнэ. Ингэж 4 талаас нь хоёр хоёр удаа чимхэхэд хангалттай.
Шууд сулраад ирж байгаа биз?
Үнэхээр дэлгэрэх цаг нь болсон бундуу ингээд сулраад задарчихдаг.
 

5 comments:

  1. minii gloksiniy nawch ni arai l tom urgaad bh shig bn.ene zvgeer vv.

    ReplyDelete
    Replies
    1. Zugeer ee, tomrood bga bol negd iim sort-iin ontslog. Tom tom navchtai sort zunduu. Mun daraagiin shaltgaan n huchee avaad, taalagdaj bgaagiin shinj. :-) Bultsuu ch gsn door n taalamjtai n argagui tomorch bgaa gsn ug. Bunduu garahgui olon tom tom navch garaad bvl bordoo n azot tulhuu aguulsan baij boloh. Gehdee bordoo neeh heregleegui tomorson gej bodoj bn. Zugeer ee. Huchee avch l baig, udahgui amarchih tul heregtei.
      Iim tom navchnaas mash olon zulzaga garnadaa. Kkk.

      Delete
  2. hi,barimganii bunduug hursun suulgaad daraa ni herhen archlah talaar zuvluguu uguuch

    ReplyDelete
    Replies
    1. Hi. Бундуу биш булцуу байх. Булцуу суулгах, арчилах тухай бичлэгүүд байх ёстой. Gloxinia гэсэн сэдэврүү ороод Хуудасны доор байгаа OLDER POST гэдэгийг дараад урдах бичлэгүүдийг үзээрэй. Баримганы тухай 6 бичлэг байгаа.

      Delete
    2. баярлалаа

      Delete