Thursday, July 9, 2015

Хим: тайралт хийсэн хэсэгт нүүрс түрхэж байгаарай

6 өнгийн цэцэг гарах ид шидийн модондоо ээлжилт залгаасаа хийв. ("Залгалт хийсэн туршлага") 
Орой нь хийгээд, өглөө нь тайрч авсан химээ хараад өрөвдлөө. Энэ хуурай халуунд дээрээ ийм дусал бөнжигнүүлчиж. Шөнөжин ингээд ус ууршуулаад байж. 
 
Шархыг нь модны нүүрсний нунтагаар бүрээд тавьчихлаа.

1 хоногийн дараа:
10 долоо хоногийн дараа:
 

Ингэж чийгээ алдаад байвал дээд үзүүрээсээ хатсаар ургаж байгаа нахиа/мөчир хүртлээ хатна.

Бүх төрлийн ургамал тайралт хийхэд ус чийгээ ууршуулсаар хатаж болох тул нүүрсний нунтаг, эсвэл шарханд хэрэглэдэг шингэн түрхэж болно. Хэрэв том голчтой иш/мөчир бол давирхаа-тосны чанамал түрхэдэг, байхгүй бол орос баримлын шавараар аргалж болно. 

Жишээ болгож шимтэглээний тайрсан мөчирнүүдийг харьцуулж болно:
Юм түрхээгүй мөчирний үзүүрүүд чийгээ ууршуулсаар хатдаг. Дээрээсээ хатсаар ургаж байгаа эхний нахиа/мөчир хүртлээ ингээд хорчийгоод байна.

No comments:

Post a Comment