Monday, July 6, 2015

Хайтан: булцуу суулгах арга

Хайтангийн булцууг яаж суулгах вэ?
Хайтангийн булцуу худалдаж авах гэж байгаа бол юуны түрүүнд хэмжээ, хэлбэр, гаднах үзэмжийг сайн анзаарах ёстой. Булцууны хэмжээ 3 см-ээс бага байж болохгүй. Унждаг ампель, жижиг цэцэгт хайтангийн булцууны хэмжээ бусдаасаа арай бага байдаг. Сайн цэвэрлэсэн булцуу дээд хэсэгтээ гөлгөр, хатуу байна.
Булцуу нь дээд, доод гэсэн 2 талтай. Дээд тал нь хавтгайдуу, эсвэл дотогш орсон хонхор байдаг. Мөн ургах цэгүүд товгорч байдаг. Доод тал нь илүү гөлгөр, дугуй товойсон, суулгасны дараа энэ хэсгээс үндэс ургана. Хэт том булцууг 2—4 хэсэгт хувааж болдог. Хуваасан хэсэг бүрийн дээд талд 3—4 ургах цэг байх ёстой. Зүссэн хэсгүүдэд нунтагласан модны нүүрс түрхэнэ.
Суулгахын өмнө булцууг хатсан үндэснээс цэвэрлэнэ. Булцууг илжрүүлэхгүй, бактери мөөгөнд баригдуулахгүйн тулд фунгицид уусмалд (жишээ нь, ФИТОСПОРИН), олдохгүй бол марганцын өтгөн уусмалд 30 минут байлгана. Мөн ямарваа нэгэн хорхой шавьж үүрлэсэн байж болох тул урьдчилан сэргийлж хоронд 15 минут байлгаж болно (жишээ нь, дэлгүүрүүдэд худалдаалж байгаа АКТЕЛЛИК хор).
Булцуу суулгах хөрс сийрэг, тэжээллэг хөрс байна. Перлит, вермикулит нэмнэ.
Суулгах сав хэт гүнзгий биш, гэхдээ бас намхан биш, өргөн, булцуу сав хоёрын хоорондын зай 3-4 см байхаар сонгоно. ёроолд нь заавал дренаж хийнэ. Дренажны зузаан савны 1/3-тэй тэнцэх ёстой. Хайтан бага зэрэг хүчиллэг хөрсөнд ургадаг.
Дараа нь савны дээрх хүртэл хөрсөөр дүүргээд, голд нь 2 см гүн нүх ухаад, нүхний доор элс хийгээд, дээр нь булцуугаа тавьна. Булцууг хотгор талаар нь дээшээ харуулж, товгор талаар нь доош харуулж тавьна. Булцууг тойруулж хөрсөөр хучина. Гэхдээ булцууны гол хэсгийг хөрсөөр хучиж болохгүй. Булцууа суулгахлаа 2/3 хөрсөнд булдаг.
Заримдаа булцуу ялзардаг, зөөлөрч илжирдэг, эсвэл муу ургадаг. Ургах явцад, гарч ирсэн мөчир 4-5 см өндөр болж ирвэл 2-3 см зузаан хөрс нэмж хийнэ. Ингэсээр булцуу бүтэн хучигддаг.
Посадка клубня бегонии
Суулгасны дараа булцууг тойруулж услана. Савтай булцуугаа гэрэлтэй газар тавьна. Тогтмол усалгаа, +22 С хэмтэй гэрэлтэй газар булцуу маш хурдан ургаж эхэлдэг. Хэрэв зөв хийсэн бол 3 долоо хоногийн дараа ийм шинэхэн навчис гарсан байна.
Булцуу суулгах тухай:
 

 

No comments:

Post a Comment