Sunday, September 27, 2015

Теспезия

АСУУЛТ - ХАРИУЛТ: Теспезия үр яаж суулгах вэ? Арчилгаа ямар уу?
Thespesia populnea
Thespesia populnea
Мөнхийн ногоон, 4 улирал цэцэглэдэг, цомхон навчин титэмтэй халуун орны мод. Тасалгаанд 1-1,5 м өндөртэй мод, эсвэл бут болгож ургуулдаг. Навч гялгар, ногоон, зүрхэн хэлбэртэй, 12 см урт. Цэцэг хонхон хэлбэртэй, 5 дэлбээтэй, улаан ёроолтой шар өнгийн, 5-8 см диаметр том.
Жимс дотор 8-15 үр байдаг. Дулаанд болон гэрэлд дуртай ургамал, урд зүгрүү харсан цонхон дээр тавих нь дээр. Агаарын чийгшил өндөр байх ёстой. Ойр ойрхон шүршиж байх хэрэгэтэй. Агаарын дулаан өвөл +16-17°С-аас доош байж болохгүй.

Үр том ширхэгтэй, хатуу бүрхүүлтэй. Суулгахын өмнө зүлгүүр цаасаар үрж бүрхүүлийг нимгэлнэ. Эсвэл хутгаар болгоомжтой цуулж бэлдэнэ. Үрийг 1-2 цаг дэвтээнэ, дараа нь перлит + элс + хүлэрт хөрс адил хэмжээгээр авч холиод суулгана. Үрний хоёр диаметртэй тэнцэх гүнд суулгана.
Дээгүүр нь гялгар уутаар бүрээд, +25 С хэмтэй дулаан газар ургуулна. 14-28 хоногийн дараа соёолно. Томорсон үрсэлгээг саванд тусгаарлана. Хөрс - 2 хэсэг ширгэн, 1 хэсэг навчин хөрс авч элстэй хольно. Гэрэлсэг тасалгааны чимэглэл болгож ашигладаг. Арчилгаа их шаардаад байдаггүй. Дээрх уутанд 3 ширхэг үр байдаг. Уутан дээрх тэмдэглээнүүд: 
100-150 см - өндөр 100-150 см, 7 см - цэцэгний хэмжээ 7 см, - гэрэлд тавьна
Байгальд 2-3 м өндөр ургадаг бол зай муутай байранд хүртэл ургуулж болдог. Цэцэг нь эхэндээ шар дэлбээтэй, улаан голчтой байгаад, яваандаа улаан нь улаан-нил өнгийн болж хувирдаг. 
Сүүлдээ цэцэг бүхэлдээ улаан - нил өнгийн болдог ба нэг зэрэг олон өнгийн цэцэг байх нь модыг өвөрмөц үзэмжтэй болгодог. Уугуул нутагт нь теспезияг шарх түргэн эдгээдэг, арьс, шүд, буйл болон зөөлөн эдийн гэмтэлд үрэвслийн эсрэг хэрэглэдэг байна.

No comments:

Post a Comment