Monday, September 14, 2015

Нил цэцгийг яаж цэвэрлэх вэ?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Засвар хийсэн чинь хэдэн цэцэг маань бүгд шохой тоосонд дарагдсан саарал загаатсан юм боллоо. Угааж болдог хэдийг нь угаасан. Нил цэцгийг яаж цэвэрлэх вэ?
Нил цэцэгт ус хүргэж болдоггүй гэдэг. Учир нь үсэрхэг навч нь ус хүрэхэд эрээн алаг хээтэй болж халтартдаг, мөн усанд норсон навч хатуурдаг гэдэг. Ялангуяа хүйтэн ус хүргэсэн бол, эсвэл навчинд ус хүргээд хүйтэн агаартай газар байлгасан бол алаг навчтай болдог. 
Гэхдээ нилийг угааж болдог. Урд нь нил угааж байгаа бичлэгийг оруулж байсан. Энд давтаад тавьлаа:
Навчин тавагийг крантны /урсгал/ бүлээн усанд угаадаг. Гол нь зөв хийх хэрэгтэй. 
Урсгал ус нь бүлээн байх бөгөөд хэт хүчтэй байж болохгүй. Бүлээн усан дор барьж навчаа нэг нэгээр зөөлөн угааж тоосноос нь салгана. Ус тавагны голд хүргэж болохгүй. Учир нь голоосоо эхэлж амархан өвчилдөг. Ялангуяа голдоо олон тооны жижигхэн, нааш задарч гарч ирж амжаагүй навчтай байвал ус хүрэхэд муу байдаг. Мөн мэдээж цэцэглэж байгаа бол цэцгэнд хүргэж болдоггүй.

Угаасны дараа дулаахан харанхуй газар байлгаж хатаана /жишээ нь: ванны өрөөндөө хонуулж/. Тоосонд дарагдсан, угаах шаардлагатай үед л угааж байна. Зөв хатаахад хамаг нууц оршдог.
Угаагаад шууд хурц тод гэрэлд гаргаж тавьбал навч халтартна. Мөн хүйтэн өрөөнд гаргавал, эсвэл онгорхой цонхны доор байрлуувал навч эрээн алаг болно. Үүнээс үүдээд зогсолт гацах, навчны угаас зөөлрөх, навчин тавагны голоос илжрэх г. м.-ээр өвчилнө.
Эсвэл ингээд бийрээр шүүрдэж болно

No comments:

Post a Comment