Saturday, September 26, 2015

Үндэстэй гоо даль амраах арга

АСУУЛТ - ХАРИУЛТ: Гоо даль яаж амраах вэ? Савыг нь сольж байхад нарийхан урт үндэснүүд зөндөө байсан. Цэцэглэж байгаагүй, бодвол цагаан калла байх. Тийм тохиолдолд яаж амраах вэ. Харанхуй сэрүүн газар тавих нь зөв үү?
Ээнээ, тасалгаанд ургадаг гоо даль нь яаж ургуулж ирсэнээс хамаарч зун эсвэл өвөл цэцэглэж болно. Амралт үеийг жилд 1-2 удаа гаргаж өгнө. Гоо даль нь 1,5-2 сар амардаг. Хэрэв одоо амраах гэж байгаа бол дараах аргаар амрааж болдог байна:
Үндэстэй калла: Усалгааг багасгана, бордоог зогсооно. Ногоон навчтайгаа амарна. Хөрс бүүр хатаахгүйн тулд маш багаар усалсаар байна. Сэрүүн, гэрэл бага, сүүдэрхэг газар байлгана. Савнаас ухаж гаргах хэрэггүй. Навч шарлаад, ургалт зогсдог ч үндэс ургасан хэвээр байна. Иймээс усалгааг бүүр зогсоож болохгүй. Үндэстэй гоо далийг зөв амраасан бол 1-2 ногоон навчтай, бусад навч нь шарлаж унжсан байна.
Хэрэв жилд 2 удаа цэцэглүүлэх хүсэлтэй байвал өвлөөс гадна зун мөн амрааж өгдөг. Үүний тулд усалгааг багасгаж байгаад бүүр зогсооно. Бордохгүй, сэрүүн, гэрэл муу, сүүдэр газар байрлуулна. Амралт үеийн хугацаа дээд тал нь 2 сар байна.
Амралт үед орох болсоныг яаж мэдэх вэ? Ургалт зогссон, ургамал өөрөө суларсан, навч сунаж, унжийсан, доод навчнаас шарлаж эхэлсэн бол.

No comments:

Post a Comment