Thursday, October 1, 2015

Нил цэцэг: Ямар навч үндэслүүлсэн нь дээр байдаг вэ?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Ямар навч үндэслүүлсэн нь дээр байдаг вэ?
Ер нь бол номоороо ямар ч навчнаас зулзаган цэцэг ургуулж болно. Навчны төрлийг авч үзвэл: 
Хамгийн доод эгнээний навч - ювениль навч гэдэг. Энэ нь зулзаган цэцэгнээс ургасан хамгийн анхны навч. Үндэслэхдээ маш хурдан, амархан. Зулзаган цэцэг гаргахдаа ч хурдан. Гэхдээ гарах зулзагны тоо цөөн байдаг: 1-3 ширхэг. Энэ нь ювениль навчинд тэжээл бага байдагтай холбоотой. 
Дунд эгнээний навч үрслүүлэхэд хамгийн сайн навч байдаг. Сайн хөгжиж боловсорсон, хатуу, тод, гүн ногоон өнгийн навчнуудаас хамгийн их тооны зулзаган цэцэг гардаг. Хэд хэдэн зулзага нэг дор ургаж гарч ирж болдогоос гадна нэг навчийг 2-3 удаа дахин үрслүүлж ашиглаж болдог. Навчнаас томорч ургасан зулзагыг болгоомжтой салгаж авдаг, ингэхдээ маш чухал зүйл нь - үндэсийг гэмтээхгүй байх, эх навчийг тасдалгүй зулзагнаас салгах. Дараа нь байсан хөрсөнд нь буцаагаад суулгадаг. Дээрээс нь бага зэрэг хөрс нэмж болно. Хэдэн долоо хоногийн дараа энэ навчнаас дараагийн зулзагнуудыг салгаж авдаг. Энэ нь хоёр дахь давалгаа болдог. Ойролцоогоор нэг навчнаас дээд тал нь 3 давалгаа гаргаж болдог.
Дээд эгнээний, цэцгийн голд ойр навч - цэцэг ургуулдаг, туршлагатай хүмүүс ийм навч хэзээ ч танд тасдаж өгөхгүй. Энэ нь их өвтгөдөг, цэцгэнд өөрт нь их тааламжгүй байдаг. Гэхдээ танд ийм навч ирсэн бол сайн л байна. Залуу навч аль болох их тооны зулзага өгдөг. Суулгасны дараа навч зулзага гаргахаасаа илүү эхлээд өөрөө томорч ургадаг. 
Хуучин, хөгшин навч - шарлаж эхэлсэн навч үрсэлгээнд хамгийн тохирохгүй навч байдаг. Ийм навч үндэслэж чаддаг ч үр удмаа өгөх чадал хүрдэггүй. Ямартай ч нэг зулзага гаргавал их юм болно.

No comments:

Post a Comment