Wednesday, October 7, 2015

Бут хуваах, үндэс хуваах гэж юу вэ?


Бут хуваах, үндэс хуваах гэдэг нь үржүүлэх аргууд юм.
Зарим тасалгааны цэцэг хэт ургаж, зулзаган бут, нахиа олноор гаргадаг.
Жишээ нь, ногоодой, ципирус буюу шүхэрэн цэцэг, тогосон суулт, нил цэцэг, ойм, нөмрөгөнө, г.м. Эдгээр шинэ ургасан бут, зулзагнуудыг таслаж салгаад тусад нь суулгахыг бут хуваах гэдэг.
Нил цэцгийн жишээн дээр бут хуваахыг үзүүлж байна:

Үндэс нь сайн хөгжиж ургасан тасалгааны цэцгийг мөн үндсийг нь хувааж үржүүлж болно. Хавар шилжүүлэн суулгалт хийхдээ ургамлыг савнаас нь гаргаж, шинээр ургаж гарсан зулзаган бутнуудыг нэг нэгээр нь эх цэцгээс нь салгаж авдаг.

Эсвэл хэт том ургасан бутыг хэдэн хэсэг болгон хуваана.
 

Үндэсээр нь хуваахад бүх хэсэг нь дээрээ ургах цэгтэй байх ёстой.
 

Эх цэцэгтэй нийлсэн хэсгүүдийг хурц хутгаар зүсэх, эсвэл хугалж салгадаг (хүчээр тасдаж салгаж болохгүй!). Салгасан хэсэг бүр доороо үндэсний хэсэгтэй, дээрээ ургах цэгтэй байна.
 
Шархтай хэсэгт модны нүүрсний нунтаг түрхээрэй.

Зүссэн, тайрсан газрыг модны нүүрсний нунтагаар түрхэж ургамлыг илжрэхээс, мөн халдвар орохоос сэргийлнэ. Дараа нь хуурайвтар шинэ хөрстэй саванд суулгадаг. Шинэ нахиа гартал маш болгоомжтой услана.
Хэрэв ургамал хямрахаас айж байвал эхний хэдэн өдөр вакумдаж болно.

No comments:

Post a Comment