Friday, October 2, 2015

Бриофиллум

 
Kalanchoe daigremontiana - Нэг л навчнаас ийм олон шинэ цэцэг гардаг
Зузааxай - Каланхоэ-ийн нэг төрөл зүйл болох "Бриофиллум"
Эх орон нь Мадагаскар болон Канарын арлууд, Африк тив юм байна. Нутгийн ардууд навчийг базаад цус тогтооход, түлэнхийд дээр нь тавьж боодог байсан байна. Харин шүүсийг нь задгай шарх, арьсны бүх төрлийн өвчинд хэрэглэж иржээ. Зуун насттай адил эмчлэх, анагаах үйлчилгээтэй гэнэ.
Каланхоэ дотор нийт 200 гаруй төрлийн ургамал багтдаг. Орчин үед бриофиллумыг мөн каланхоэгийн төрөлд багтаагаад байгаа. Бриофиллум нь дотроо 25 янз байдаг ба орчуулахад "ургадаг навч" гэсэн утгатай. Тасалгаанд тарьдаг бриофиллумын хамгийн түгээмэлүүд нь Дегремоны зузаахай ба Өдөн хээт зузаахай хоёр юм.
Бриофиллумын цэцэг
Дегремоны зузааxай - Kalanchoe daigremontiana буюу "Матрын хэл", "Матаргана" гэж монголоор нэрлээд байдаг.  Мөн бас нэг нэр нь "Доктор". Жинхэнэ нэршил нь Бриофиллум Bryophyllum. Дегремоны зузаахай нь "амьд зулзага" гаргадаг өвөрмөц онцлогтой цэцэг юм.
Навчны үзүүрээр гарч ирдэг зулзагнууд хөрсөн дээр унахдаа (заримдаа үндэслээд амжсан) шууд ургах чадвартай байдаг ба эх цэцгийг яг дууриасан жижиг хувилбар байдаг. Зулзаганууд нь энд тэндгүй унадаг тул хажуугийн савтай цэцгэнд хүртэл ургасан байдаг. Тэсвэр сайтай, хүнд хэцүү орчинд ч ургах чадвартай цэцэг юм.

Kalanchoe pinnata
Өдөн хээт зузаалай - Kalanchoe pinnata (Lam.) Pers. (Bryophyllum pinnatum Lam.) олны дунд мөн "Гэрийн хүн орхоодой" болон "Гётегийн цэцэг" нэртэй гэнэ. Германы нэрт яруу найрагч, философич Гёте энэ цэцэгний анагаах увидaс, эмчилгээний чанарын тухай судалгааны ажил хийж, олон нээлтүүд гаргасан байна. Мөн адил шууд ургах чадвартай зулзаганууд навчны үзүүрээс гарч ирдэг. Бриофиллумын арчилгаа нь жирийн зузааxайтай ижил. Онцын анхаарал шаарддаггүй, жилд нэг удаа шинэчилж суулгах хэрэгтэй.

 
Бриофиллюм (Bryophyllum serrata)

Анагаах увидас: үрэвсэл дардаг, бактерийн эсрэг үйлчилгэтэй, шарх эдгээдэг (зөвхөн өдөн хээт бриофиллумын болон Дегремоны бриофиллумын навч хэрэглэдэг). Үүнээс гадна энэ ургамал нь агаарт фитонцид бодис ялгаруулдаг юм. Бактерийн гаралтай халдварууд болон агаар дахь мөөгний спор, вирусууд устгагдаж, эрс цөөрдөг байна.

Kalanchoe delagoensis, Kalanchoe tubiflora, 
Bryophyllum tubiflorum, Bryophyllum verticillatum, Chandelier plant
АРЧИЛГАА
Гэрэл:
Тод гэрэлд ургана, Гэхдээ хурц нарнаас хамгаалсан нь дээр.
Агаарын дулаан:
Тохиромжтой дулаан +15-+20°С, өвөл +10°С хэмээс бууруулж болохгүй. Агаарын температурын огцом өөрчлөлт даахдаа сайн (+18°С хэмээс +28°С хүртэл), иймээс гадаа тагт, мандал зэрэгт бас суулгаж болно.
Бордоо:
Кактус/суккулентуудад зориулсан бордоогоор сардаа нэг удаа бордоход болно.
Шилжүүлэн суулгалт: 
Жил бүр хийгддэг. Хөрсөнд ширгэн хөрс/хар шороо, навчин хөрс, элстэй (3:2:1) авахад болно.
Үржүүлэх арга:
Мөчирний хэсэгээр, үрээр, мөн "амьд" зулзагаар.
Анхаарах зүйл:
Каланхоэ (бриофиллум) нь богино өдрийн цэцэг. Дахин цэцэглүүлэхийн тулд 11 сараас эхлээд цэцэгний бундуу гарч иртэл өдрийн гэрэлийн уртыг яг 8 цаг байхаар зохицуулна. 8 цаг гэрэлд байлгаад, бусад үед нь зузаан хатуу, гэрэл огт нэвтрүүлдэггүй цаасан уутаар, эсвэл хайрцагаар бүтээж байна.
Усалгаа:
Зуны улиралд сайн услаж байна, гэхдээ услагаа хооронд хөрс хатаж байх ёстой. Өвөл бага бөгөөд цөөн услана.
Агаарын чийгшил:
Навч усаар шүрших хэрэггүй. Навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байхад болно.
Kalanchoe uniflora, Kalanchoe ambrensis, Bryophyllum uniflorum
Энергийн нөлөөлөл:
Энергийн хувьд каланхоэ нь зуун насттай адилхан. Гэхдээ илүү хурдан үйлчилгээтэй гэж үздэг. Учир нь цэцэглэдэг ургамалын энерги нь илүү хурдан ямарваа нэгэн хэцүү байдлыг засдаг, гэхдээ удаан хадгалагддаггүй арилдаг гэнэ. Иймээс энэ ургамлыг гэрийнхээ аль ч буланд, аль ч өрөөнд байршуулж болно.
Bryophyllum pinnatum

10 comments:

  1. sain baina uu? ene emchilgeenii zuzaahai gedgiig ni yag yaj heregledeg yum boloo, 1 hun astma-d sain odort 1 shirheg navchiig ni zajilj shuusiig ni uudag gesen bhiin, ene emchilgeenii hajuugaaraa jijighen tsetsegtei navchiig zajilya gej bodohod jijighen tsetsegnuudiig ni yahuu? hamtad zajilahuu? avch hayahuu? tarih uu? emchilgeenii talaar ni iluu medeelel baival helj ogch tusalna uu?

    ReplyDelete
  2. oor astma-d sain tsetseg urgamal yr ni baidag bolovuu? bas ta ene tsetsegneesee zarahuu?

    ReplyDelete
    Replies
    1. Ene nadaa bsniig hund uguj duusgasan. Yer n ene bol humuust ih elbeg baidag, deer n urjihdee amarhan tul urguuldag humuus n suuldee zalhaad bdg. kkkk. Matargana ch gej nerleed bdg. Heregtei bol Tsetseg avna gedeg zar tavij bolnoo, dorhnoo oldnodoo. bodiceceg@yahoo.com ruu bicheerei.

      Delete
  3. zaa bayarlalaa elbeg baidag bol haij uznee, asthma-d nolooldog ni her unen yum bol egchee?

    ReplyDelete
    Replies
    1. asthma-d heregledeg gej buh l gazar bichsen bn, chuham yag yaaj uudag iddeg n sain sudlah heregtei yum bndaa. Zahiin zulzagan cecegnuudiin huvid tedniig n avch hayaj bgaad shuusiig n shahaj heregleh bh aa. Aloe zuun nast uuudag humuus zarimdaa mashindaad kasha shig bolgoson bdg, tegej ch boloh yum daa. Heregledeg humuusees n sain zuvulgoo avaarai.

      Delete
  4. navchiig ni avch hursund suulgaad undesluulsiin. odoo 4 sar bolj bna yamarch uurchlultgui l bna. her udaj bj shine navch gardag ym bol.

    ReplyDelete
    Replies
    1. 4 sariin dotor ch undesleh yostoi. Baga bagaar tohiruulj uslaad, dulaan gazar bailgaval 2-3 doloo honogt l undesledeg. Gehdee uheegui bgaad bgaa bol bas uchirtai. Tevcheertei huleej baidaa. Uheegui yum bn urgaad irne.

      Delete
  5. Үндэслэсэн байсымаа. Навч нь. Ургахыг нь л хүлээгээд бйасан юм. Саяхан харин шинэ навч гарсан. Бүр анхнаасаа салаалаад зөв ургалттай байгаа. Хөөрхөн юм аа. Давхар дэлбээтэй шаргал зузаахайнаас навч авсан юм.

    ReplyDelete
    Replies
    1. Заа, яамаа даа. :-)))))

      Delete