Thursday, October 1, 2015

Цикламены булцууг хувааж болох уу?

Цикламеныг үрээр амархан үржүүлж болно. Өөр нэг үржүүлж болох арга нь зулзаган булцуунуудыг салгаж суулгах. Энэ нь гэхдээ европ цикламенд хамаарна. Европ гэх төрлийн цикламены булцуунуудыг бүрэн далд ортол нь хөрсөөр хучдаг. Учир нь үндэс булцууг бүхэлд нь бүрсэн байдэг. Харин перси цикламены үндэс зөвхөн булцууны ёроолоос ургадаг байна.
Зулзаган булцуунууд салахдаа амархан. Үүнийг хөрс солихдоо эх булцуунаас салгаж нэг нэгээр нь тусгаарладаг байна.

Тэр бүр хэрэглээд байдаггүй өөр нэг үржүүлж болдог хэлбэр бол - томорсон булцууг хуваах. Энэ арга нь баримганы том болсон булцууг хуваахтай яг адилхан. 
  

Хуваасан хэсэг бүр дээрээ ургах цэг буюу соёолсон, нахиалсан хэсэгтэй байх ёстой. Мөн доороо амьд үндэстэй байх ёстой.

Хуваах хутга нь цаасны шинэ хутга байж болно. Маш хурц иртэй, ариутгасан, цэвэрхэн. Зүсэлт хийсэн шархтай хэсгүүд дээр шархны ногоон спирттэй уусмалаар ("зелёнка") түрхэж хатаана. Ийм бодис байхгүй бол нүүрсний нунтаганд сайн дүрнэ.
Шархаа хатаасны дараа ариутгасан хөвсгөр хөрсөнд суулгана. Хэт чийгтэй байлгаж болохгүй, усалгааг тааруулж байхгүй бол амархан илжирнэ. Наранд тавихгүй, сарнисан гэрэлтэй, хэт халуун биш газар байлгана. Шинэ навч гарч эхлэнгүүт бут хуваалт нь амжилттай болж гэж мэднэ. 

No comments:

Post a Comment