Thursday, October 1, 2015

Стапелия

Стапелия (Stapelia) - Asclepiadaceae бүлэгт багтдаг олон наст, намхан суккулент ургамал. Зэрлэг байгальд ихэнхдээ уулын нөмөр газар, усны ойролцоо байдаг байна. Уугуул нутаг - Африк тив.
Иш, мөчир 4-талт, (5- болон 6-талт бас байдаг), шүүслэг, махлаг цэцэг нь угандаа гарч ирдэг. Стапелия нь маш үзэмжтэй, содон бөгөөд арчлахад огт төвөггүй. Ялаа, шумуул татдаг өвөрмөц эвгүй үнэр ялгаруулдаг цэцэгтэй ч тасалгааны ургамал дунд маш эрэлт хэрэгцээтэй цэцэгт ордог гэнэ.
ТӨРӨЛ
Одон Стапелия (Stapelia asterias Masson) - намхан, дээд тал нь 20 см өндөр ургадаг, шүүслэг ургамал.

Дээрхийн нэг төрлийг Гялгар стапелия гэдэг (Stapelia asterias Masson var. lucida)

Алаг Стапелия (Stapelia variegata) (Orbea variegata). Зун цэцэглэдэг. 

Аврага Стапелия (Stapelia gigantea) –цэцгүүд нь эвгүй үнэр бараг ялгаруулдаггүй байна. 

Массоны Стапелия (Stapelia glanduliflora Masson) - үсэрхэг цэцэгтэй

Алтлаг улаан Стапелия (Stapelia flavo-purpurea) – 10 см өндөр, цэцэгний үнэр эвгүй биш

Хувьсамтгай Стапелия (Stapelia mutabilis) – 15 см өндөр ургадаг

Том цэцэгт Стапелия (Stapelia grandiflora Masson) – зун цэцэглэдэг ба цэцэг нь үмхийрсэн махны үнэртэй, үүнээс болж ялаа олноор цуглардаг. Цэцэг 3 - 5 хоног цэцэглэдэг.

АРЧИЛГАА
Гэрэл
Стапелия тод, гэхдээ сарниулсан гэрэлд дуртай. Шууд нарны тусгалыг намар, өвөл л дааж чаддаг. Зун наранд ил байлгавал түлэгддэг. Зуун болон баруун зүгрүү харсан цонх илүү тохирдог. 
Зун задгай агаарт гаргасан нь дээр. Нарнаас хамгаалж байрлуулна. Намар - өвөлд нарнаас халхлах хэрэггүй, хамгийн сайн гэрэлтэй газар байрлуулна. Хавар гэрлийн хүч ихсээд ирэнгүүт бага багаар дасгаж байж тагтан дээрээ гаргана. Шууд тод гэрэлд гаргавал түлэгдэнэ.
Агаарын дулаан
Стапелия хавраас намар хүртэл дунд зэргийн тасалгааны хэмд байх дуртай +22-26°С. Намар агаарын дулааныг +15°С болгодог, ба амралт үед нь бэлтгэнэ. Өвөл стапелия амардаг. Аль болох сэрүүн өвөлжүүлнэ +14-16°С, гэхдээ + 12°С доош байлгаж болохгүй.
Агаарын чийгшил
Энэ нь онцын ач холбогдолгүй. Ямар ч хуурай агаарыг дааж чаддаг.
Усалгаа
Хавар зуны цагт усалгаа багавтар, тохируулж хийнэ. Хөрсний өнгөн үе хатах үед дараагийн усалгааг хийж байна. Намар тийшээ усалгааг багасгаж, цөөлнө. Харин өвөл амралт үед бүүр багасгана. Навч үрчийлгэж болохгүй. Хэр ойр ойр цслах вэ гэдэг нь ямар хэмд хадгалж байгаагаас шалтгаална. Дулаан хэмд байрлуулах тусам л усалгаа ойр ойр байна гэсэн үг.
Бордоо 
Стапелияг хавар болон зун 2 долоо хоногт нэг удаа кактусын эсвэл суккулент цэцэгний тусгай ургамлаар услана. Намар болон өвөл борддоггүй. Калий түлхүү өгөх нь чухал байдаг. Калий нь ямар нэгэн өвчнөөс хамгаалж, тэсвэртэй болгодог. 
Хөрс
Хөрс элсэрхэг байх ёстой, pH = 5,5-7. Хөрсөнд ширгэн хөрс, голын том ширхэгтэй элс авч болно (2:1). Бага зэрэг модны нүүрсний үүрмэг, үртэс хийж болно.
Шилжүүлэн суулгалт
Залуу цэцгийг жил бүрийн хавар, насанд хүрсэн цэцгийг – 2-3 жилд нэг удаа тус тус шилжүүлж суулгадаг. Хуучин цэцэгний хөгширсөн мөчирийг тасдаж хаяна. Эдгээр нь дахиж цэцэг гаргахгүй тул хэрэггүй байдаг. Суулгах сав гүнзгий бус, стапелиягийн үндэс муу, гүнзгий ургадаггүй, өнгөцхөн байдаг. Савны ёроолд заавал дренаж хийнэ. (савны өндөрийн 1/3). Шилжүүлж суулгасан цэцгийг эхний 5-7 хоног услахгүй, үндэс илжирдэг.
Үрслүүлэх арга
Үрслүүлэх аргууд
Үрээр болон навчаар.
Үр
Үр нь цэцэглэсний дараа амархан гарч ирдэг ч бүрэн боловсорч дуусах нь маш удаан - бараг нэг жил болдог. Үрийг хавтгай саванд суулгана, хөнгөн элсэрхэг хөрс авна. Шинэ үр бол 3-4 долоо хоногт соёолдог.
Тусгаарлах болход нь 6-см диаметртэй саванд суулгана. Жилийн дараа 9-10-см саванд шилжүүлж суулгадаг. Үрээр ургуулсан цэцэг нь эх цэцэгнээсээ огт ондоо байж болно.
Суулгахын өмнө 24 цаг ил тавьж зөөлрүүлж хатаана
Мөчрөөр үржүүлэх бол хуучин хөгшин мөчир үрслүүлдэг. Суулгахын өмнө нэг өдөр ил тавьж хатааж, зөөлрүүлнэ.
Үрслүүлх арга
Дараа нь хөрсөнд суулгана. Маш амархан үндэслэдэг. Үндэслэсэн үрсэлгээг 7-см саванд суулгана.
Өвчлөлт болон хорхой шавьж
Стапелия юманд тэсвэртэй, гол асуудал хүйтэн сэрүүн үед хэт их услаад байвал өвчилдөг.
Гарч болох хүндрэлүүд
Мөчир сул, цайраад, зөөлөрч илжрээд байна – усалгаа хэтэрсэн, ялангуяа өвөл.
Мөчир сунаад, нарийсаад, цэцэглэхгүй байна – бордоо дутсан, гэрэл дутсан.
Навчин дээр бор толбо үүсээд байна - түлэгдэл.
http://greenhome.org.ua/

No comments:

Post a Comment