Tuesday, December 18, 2012

Петрокосмея

Петрокосмея (лат. Petrocosmea) – Геснерийн - Gesneriaceae овгийн өвсөрхөг ургамал. Нийт 27 төрөл зүйл байдгаас ихэнх нь Зүүн-Өмнөд Азид хөвдөөр бүрхсэн шохойлог хад чулуун дээр, сүүдэрлэг газар ургадаг байна. Зарим нэг төрөл нь чийглэг ойд ургадаг байна.
Бутны хэмжээ 5-аас 12 см голчтой.
Ургалт: дунд зэрэг.
Нас: сайн арчилвал хэдэн жил ургадаг.
Нил цэцгийн хамаатан болох петрокосмея нь тасалгааны цэцэг болоод удаагүй байгаа. Энэ цэцэгний гоо үзэмж нь зөв симметртэй жигд байрлаж ургасан навчин тавганд байдаг. Урт иштэй цэцгүүд нь зөвхөн том болсон петрокосмея дээр гарч ирдэг.
АРЧИЛГАА
Ургуулахад хүндрэл байдаггүй. Яг л нил цэцэг шиг арчилгаатай.
Агаарын дулаан:
Тохирсон агаарын дулаан нь зуны улиралд +16-22°С, өвөл +12-16°С тус тус байна. Үүнээс дулаан орчинд тэр бүр дургүй ч дасаж зохицож чаддаг. Нил цэцэгтэй адил ямар ч орчинд амархан дасаж ургадаг их уян цэцэг юм. 
Гэхдээ сэрүүвтэрдүү байх дуртай ургамал (+15-25°С). Дааж чадах температурын хязгаар дээд тал нь +30°С, доод тал нь +5°С. Хэрэв +25°С-аас дээш хэмтэй орчинд байлгах бол агаарын чийгшлийг өсгөх тал дээр анхаарна.
Усалгаа:
Усалгаа багавтар, заримдаа хөрсийг бага зэрэг хатааж өгч байх гэмгүй. Хэмжээ нь томрох тусам навчны тойрог хөрсийг бүрэн бүрхэж хаах тул хөрс хатсан үгүйг мэдэх хэцүү болдог ба усалгааг дээгүүр хийх хүндрэлдтэй болж ирдэг. 
Нил цэцэгтэй адилхан услана. Цэцэглэж байх үед тогтмол услаж байна. Хөрсний дээрх өнгөн үе бага зэрэг хатсан байхад дараагийн усалгааг хийнэ. Хэтрүүлж ихээр услаж болохгүй.
Усалгаа хэрэгцээтэй болсон үгүйг цэцэгний жингээр мэдэж болдог. Хэрэв савтай цэцэг хөнгхөн байвал – хөрс хатаж, услах цаг болжээ гэсэн үг юм байна. Ер нь бол доод усалгаа хийх нь дээр. Услах явцад навчинд ус хүрвэл толбо үүсэх, үзэмжгүй болох гээд яг л нил, баримгана, бортголжгоно гэсэн ах дүүстэйгээ адил. Мөн эхнээс нь утастай усалгаанд шилжүүлж болно.
Зун доогуур усалгаа хийсэн нь дээр. Навчин таваг хөрсийг бүрэн бүрхэж ургасан бол доогуур усласан нь дээр байдаг. Ус заавал зөөлрүүлсэн, жаваргүй, хлоргүй, бүлээн ус байна. Утсан усалгаа хэрэглэж болно.
Петрокосмея (Petrocosmea) Flaccida
Агаарын чийгшил
Өндөр. Навч шүршиж болдоггүй. Иймд хажууд нь агаар чийгшүүлэгч аппарат ажиллуулах, эсвэл устай том поднос тавих г.м. арга хэмжээ авч болно.
Гэрэл
Сарнисан. Зүүн, баруун, хойд зүгийн цонхнууд тохирно. Геснерийн овшийн бусад бүх төрлүүдийг бодвол петрокосмея хамгийн бага гэрэл шаарддаг цэцэг. 
Гэрэл муутай газар байрлуулахад гол анхаарах зүйл бол - савтай цэцгээ гэрэлд жигд эргүүлж, зөв хэлбэртэй ургуулах. Хиймэл гэрэлтүүлэг дор дажгүй ургадаг. Өдөрт 12 цагийн турш гэрэлтэй байлгахаар тооцоолно. Гэрэлтүүлэгийг цэцэгний дээр 12 см зайтай байрлуулдаг.
Хөрс
Нил цэцгэнд тохирсон хөрс таардаг. Өөрөө хөрс бэлдэх бол:
1 хэсэг хар шороо,
1 хэсэг том ширхэгтэй элс, эсвэл 1 хэсэг перлит,
1 хэсэг хүлэрт хөрс, эсвэл 1 хэсэг навчин хөрс
1 хэсэг ялзмаг
+ шохой маш бага зэрэг гэж авч болно.
Хөвсгөр, ус агаар сайн нэвтрүүлдэг хөрс авна
Мөн өөр нэг хувилбар нь хүлэрт хөрс, перлит, вермикулит адил хэмжээтэй авч холих. Петрокосмея хүчиллэг хөрсөнд дургүй. Хүлэрт хөрс нь маш сулавтар боловч хүчиллэг хөрс гэж тооцогддог тул шохой бага зэрэг нэмээд хутгахад гэмгүй байдаг. Нил цэцгээс ялгарах юм нь гэвэл энэ.
 Савны доор заавал дренаж хийнэ
Бордоо
Хавараас эхлээд намар дуустал сард нэг удаа шингэн бордоог 2 дахин сул шингэлж найруулаад хэрэглэнэ.

Зулзаган бутнууд гарч байна
Үрслүүлэх арга
Үрслүүлэх арга нь нилтэй адилхан амархан байдаг. Навчаар үрслүүлэх нь хамгийн хялбар арга юм. 100-граммын нэг удаагийн стаканд дренажны нүх хийж хөрсөөр дүүргэнэ. Хөрс нь том петрокосмеяг суулгадаг хөрстэй ижил байна - сийрэг, хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг, ус чийг сайн нэвтрүүлж гаргадаг, тэжээллэг биш. Навчны ишийг 2см хүртэл богиносгоод хөрсөнд зооно.
Стакантай үрсэлгээг хүлэмжинд хийнэ - гялгар уутанд ч юм уу. Хэдэн сарын дараа бий болсон зулзаган цэцгийг нил цэцгийн адил салгаж саванд нэг нэгээр нь суулгадаг. Зулзаган цэцэг гэхдээ хүлэмжинд байдагтай адил дулаан агаарт дургуй. Бусдаар бол үрсэлгээ нь ямар ч нөхцөлд амархан дасаж, зохицож ургадаг.
Навчны иш богино байх тусам илүү хурдан зулзагладаг. Гэхдээ урт иштэй навч авах нэг давуу тал нь - зөөлрөөд, илжрээд ирвэл тайраад, дахиад суулгаж болдог.  
Зулзагнууд нилээн томросны дараа эх навчнаас салгана. Өөрийн гэсэн үндэс нь сайн хөгжиж ургасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нилээн цаг хугацаа өнгөрсний дараа тасдана гэсэн үг.
Ургаж байгаа зулзагнуудын замбараагүй байдалд санаа бүү зовоорой. Урт богино иштэй, симметр бус байрлалтай, гэх зэрэг нь хэдэн сарын дараа цэгцрээд, жигд ярайсан навчаараа гайхшруулсан гоё үзэмжтэй цэцэг болж хувирна. Хэрэв урд нь та нил цэцэг ургуулж байхдаа тэр бүр жигд дугуй навчин таваг гаргаж чаддаггүй байсан бол энэ удаад амжилттай байх болно.
Үрээр мөн үржүүлдэг. Сэрүүвтэр, өндөр чийгшилтэй орчинд ургуулна. Шүршихдээ үрсэлгээ, хөрсөө биш, орчны агаарыг шүршинж чийглэнэ. Хоёр дахь жилдээ цэцэглэдэг.
Зулзага салгаж мөн үржүүлдэг арга бий. үүнийг шилжүүлж суулгах явцдаа хийдэг.
Цэцэглэлт
Цэцэг цэнхэр, хөх, заримдаа ягаан, цагаан байдаг. Хонхон хэлбэртэй, урт иштэй.
Шилжүүлэн суулгалт 
Жижигхэн, гүнзгий биш сав тохирно. Үндэс сулавтар, доош гүн ургадаггүй тул ийм сав тохиромжтой байдаг. Савны голчны хэмжээ:
том навчин тавагтай бол - 12-13 см,
ихэнхи төрлүүдэд таардаг хэмжээ - 7,5 см
 
Маш эмзэг тул навч хугарах/гэмтэхээс сэргийлж хатуу цаасаар хамгаалалт хийнэ

 
Хөрс, навчин тавагны хооронд гарсан зайг жижиг ширхэгтэй керамзитаар дүүргэнэ.

 
Навны тоосыг маш зөөлөн үстэй бийрээр шүүрдэнэ. Хатуу үстэй бийр хэрэглэдэггүйг анхаараарай.

 
Шилжүүлж суулгаад хагас жилийн дараа.

Ойр ойрхон шилжүүлж суулгахад дургүй. Гэхдээ хөрс шим тэжээлтэй байх хэрэгтэй байдаг. Жилдээ нэг удаа, томорсон бутыг хоёр жилд нэг удаа шилжүүлэхэд болдлг. Шилжүүлж суулгасны дараа нэг хэсэг гадуур нь вакумдаарай.
Тогтмол борддог цэцэгчид хөрсний илүүдэл давсыг усаар угааж гаргадаг туршлагатай байдаг. Хэрэв ийм зүйл хийдэг бол шилжүүлэн суулгалтыг бүүр цөөлж болно. Учир нь үндэсийг оролдоод байхад их дургуй цэцэг юм.
Арчилгааны онцлогууд 
Нил цэцгээс ялгарах нэг зүйл бол иш гэж үүсгэдэггүй, тиймээс хөгшин бут халзарсан өндөр иштэй болчихлоо гэж айх зүйлгүй байдаг. Үүнээс үүдээс залуужуулах хэрэг гардаггүй.
Тоосноос салгахын тулд бүлээвтэр шүршүүрт угаана. Үүнийг тогтмол хийдэг. Гэхдээ петрокосмеяг усаар шүршдэггүй.
Хагдарсан хатсан цэцгийн иштэй нь хамт тасдаж байна.
Гарч болох хүндрэлүүд
Аалзан хачиг, гурилан өт, трипс, цагаан далавчит зэрэгт амархан баригддаг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэвэл агаарын чийгшлийг ихэсгэх, өрөөний агаарын солилцоог сайн хийж байх.
Хэт их усалвал үндэс илжирдэг. Мөн хэт хүнд хөрсөнд суулгавал үндэс дийлэхгүй үхдэг.
Навчин дээр ус хүрвэл шар толбонууд үүсдэг.
Наранд ил тавьбал түлэгдээд шар бор толбо үүсдэг. 

No comments:

Post a Comment