Friday, December 4, 2015

Гял навч: агаарт үүссэн ризома


Ахименес нь мөчир дээрээ ризома ургуулдаг бас нэг онцлогтой. Намар чийглэг агаарт энэ ризома нь ургаж гардаг. Хүлэмжинд ялангуяа ихээр ургадаг. Сорт сортоосоо хамаараад бас гарах гарахгүй гэж байна. Түүж аваад үржүүлгэндээ хэрэглэж болно. "Ризома" гэдэг нь бүдүүрсэн булцуурхаг үндэсийг хэлдэг. Харин зарим ургамалд энэ нь хөрсөн доор үржихээс гадна агаарт мөн бий болдог байна. 

Ризома түүж авах тухай энд байна:


Хадгалсан ризома нь соёолоод ирнэ. Суулгахдаа хөрсний дээгүүйр тавиад, 2-3 мм хөрсөөр булаад (өөрөөр хэлбэл бараг ил харагдаж байна гэсэн үг). Дээгүүр нь вакумдна. Маш удаан ургана. Ховор сортыг үржүүлэх хэрэгт гарвал хэрэглэж болох арга байх. Ер нь бол цэцэг хартал удна.

No comments:

Post a Comment