Thursday, January 21, 2016

Хим: Тайралт хийв

Өдөр уртсаад, хавар дөхөөд ирлээ. Цэцэгчдийн гар загатнадаг үе эхэлж байна. Залгалт хийсэн химээ тайрчихлаа.  Тайралт хийхийн өмнөх зурагийг авахаа мартав.
 2015 оны зуны зураг

Залгасан мөчирнүүд дээр 3-5 нахиа гарах зангилаа-үе үлдээгээд тайрав. Усаар шүршээд, хурдан шинэ нахиа гаргахын тулд гялгар уутаар бүтээлээ.
 

Тайраад 4 хоноод байгаа байдал. Нялах навчнууд олноор гарсаар. Яваандаа уутыг нь бага багаар нээж дасгаж байгаад авна. Ургах явцад хэлбэржүүлэх тайралт/чимхэлт хийгээд байна.
 

Тайралт хийснээс хойш нэг сарын дараа ийм болов. 2016 - 02 - 29.  Битүү навч, бундуу: 

2016-03-09 Анхны цэцэг дэлгэрлээ
 

2016-03-16 Зургаан өнгийн цэцэг гарахаас 4 нь дэлгэрч байна.

Бусад бичлэг:
Тайралт хийв 2017
Тайралт хийгээд хоёр сарын дараа 2016

No comments:

Post a Comment