Saturday, January 23, 2016

Эхинопсис (Echinopsis)

Эхинопсис (Echinopsis) — Өмнөд Америкаас гаралтай Cactaceae овгийн кактус. Грек хэлнээс «echinos» нь "зараа" гэсэн утгатай үг юм байна. 
Эхинопсис — кактусууд дундаас хамгийн их тархсан тасалганы төрөл. Сүүлийн үед маш олон шинэ сорт, гибридууд гарч байгаа. Ихэнхи нь залуудаа бөөрөнхий дугуй байснаа яваандаа сунаад цилиндр хэлбэртэй болдог. Хатгуурууд нь хэдэн миллиметрээс хэдэн сантиметр хүртэл урт байдаг.
Цэцэг юүлүүр хэлбэртэй, 14 см хүртэл голчтой, ягаан, улаан, цагаан зэрэг өнгөтэй, зарим төрөл зүйлүүд нь анхилуун үнэртэй.
Echinopsis oxigona
АРЧИЛГАА
Гэрэл
Эхинопсис тод гэрэл шаарддаг. Хурч хүчтэй наранд богино хугацаанд байж чаддаг. 
Echinopsis eyriesii
Агаарын хэм
Хамгийн тохирсон дулаан +22-27°С. Намар бага зэрэг сэрүүн газар байлгана. Өвөл + 6-12°С хэмтэй газар тохирдог байна.
Echinopsis tubiflora
Усалгаа
Хавар - зун хөрсний өнгөн үе хатахлээр, өөрөөр хэлбэл хэдэн өдөрт нэг удаа услаж байна. Өвөл сэрүүнд өвөлжүүлж байгаа бол огт услахгүй байж болно. Эсвэл маш цөөн бөгөөд бага усаар услана. 
Echinopsis ancistrophora
Агаарын чийгшил
Агаарын чийгшил онцын ач холбогдолгүй. Тасалгааны хуурай халуун агаарт зүгээр ургадаг.
Echinopsis aurea
Бордоо
Ургалт болон цэцэглэлт үед эхинопсисыг сард нэг удаа кактусын тусгай бордоогоор борддог. Өвөл бордохгүй. 
Echinopsis huascha
Шилжүүлэн суулгалт 
Эхинопсисыг 2-3 жилд нэг удаа хавар эртхэн шилжүүлж суулгадаг. Хөрсний рН ойролцоогоор 6 байна. Савны ёроолд заавал зузаан дренаж хийнэ. Үндэс илжрэхээс сэргийлж шилжүүлж суулгаснб дараа 6-8 өдөр услахгүй.
Echinopsis leucantha
Үрслүүлэх арга
Эхинопсисыг зулзагаар болон үрээр үржүүлдэг.
Үрийг хавар чийгтэй хөрсөнд тарьна. Хөрс: навчин хөрс, голын элс, мөн модны нүүрс 1:1:1,2 харьцаатай авч хольно. Суулгахын өмнө үрийг бүлээн усанд дэвтээдэг. Үрслүүлж байгаа саваа +17-20°С хэмтэй газар байлгана. Вакумдна. Тогтмол усаар шүршиж, агаар оруулж байна.
Echinopsis mamillosa
Зулзагыг эх цэцгээс салгаад, хэдэн өдөр ил тавьж хатаана. Дараа нь нарийн элсэнд суулгана. Хэт хөгширсөн кактусын ишийг залуужуулах хэрэгтэй байдаг. Үүний тулд дээрх үзүүрээс нь тасдаж аваад 10-12 хоног ил хатаана, дараа нь чийгтэй элсэнд суулгаад үндэслүүлнэ. Үлдсэн тайрдасыг ч мөн хаялгүй ургуулвал шинээр нахиа гарч ирнэ. 
Echinopsis multiplex
Өвчлөлт, хорхой шавж
Эхинопсис нь хамгийн тэсвэр хатуужилтай кактусын тоонд ордог.
Гурилан өт, аалзан хачиг, ширхэнд баригддаг. Буруу арчилгаанаас болж өвчилж болно: үндэсний илжрэлт, кактусны хуурай ялзралт, улаан зэв, фитофтор, төрөл бүрийн толбожилт, гэх мэт.

3 comments:

  1. Сайн бн уу маммилярия гэдэг кактус энэ мөн үү биш бол цэцгийн каталогдоо нэмж оруулж өгөөч баярлалаа танай байнгын уншигч энхзаяа

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу, Mammillaria сэдэв орууллаа. :)))

      Delete
    2. Маааш их баярлалаа

      Delete