Sunday, March 13, 2016

Хибискус: Тайралт, титэм бүрдүүлэх

Хуучин блогт байсан хэд хэдэн бичлэгийг нэгтгэв. Наана цаана давтагдсан зүйлүүд байгаа байх.пишу
Фото 5
Хятад сарнайд хавар, намар жилдээ хоёр удаа тайралт хийх заавал шаардлагатай. Зарим шалтгаанаас дурдахад:
1. Ургах явцад мөчирнүүд мушигралдах, богино, эсвэл буруу чиглэж ургах, г.м. эвгүй хэлбэртэй болдог. Үүнийг тайралтаар засна.
2. Анхнаасаа зөв хэлбэр оруулахын тулд тайралт хийдэг. Ургамал өөрөө гоё цэвэрхэн хэлбэртэй ургаад, салаалж мөчирлөөд байдаггүй. Тайралт хийж шинэ мөчирнүүд гарна. Тайрахгүй бол хуучин мөчир л сунаад урт болоод байна. Нэг санах зүйл - ургамал нь хамаг хүчээ шинэ нахиа, мөчир гаргахад чиглүүлдэг тул цэцэглэлт хойшлогдоно, эсвэл маш сулхан цэцэглэдэг.
3. Ургамлыг залуужуулахын тулд тайралт хийдэг. Яваандаа маш олон модорсон, хатсан хөгшин мөчирнүүд бий болсон байдаг. Эдгээрийг тайрч үгүй хийх хэрэгтэй болно.
4. "Эмчилгээний" тайралтаар өвчилсөн хэсгүүдийг бүгдийг тараад, эрүүл хэсгээс бага зэрэг авч тайрч байж халдварыг цааш тархахаас сэргийлнэ.
5. Цэцэглэлтийг элбэг болгох, олон цэцэг гаргах, модны ургалтыг өдөөх үүднээс тайралт хийдэг. Цэцэг нь шинэ мөчирний үзүүрт гардаг тул олон шинэ мөчир гаргахыг өдөөж өгнө.
- Зарим тохиолдолд модны үндэс савандаа багтахаа байгаад хэт ургасан байдаг. Үндэс багасгаж тайрах хэрэг гардаг. Үүнийг жил бүр хийгээд байхгүй. Шаардлага гарсан үед л хийнэ.
- Мөчирний титэм бүрдүүлэх 2 хэлбэр байдаг: хэвтээ болон босоо. Тайралтыг ердийн хайчаар хийнэ. Хятад сарнайн нэг сайн тул нь ургалт хурдан. 
- Хатсан мөчирнүүдийг бүгдийг тайрна. Титэмийг бүрдүүлэх үндсэн гол хэдэн мөчирнүүдтэй параллель ургасан шинэ мөчирнүүдийг тайрна. 
- Өтгөн титэмтэй болгохын тулд мөчирний 1/3-ийг үлдээгээд, гадагш харсан навчны дээгүүр тайрна.
- Тайралтыг жил бүр хавар хийдэг. Намар цэцэглээд дууссаны дараа тайралт хийх шаардлагатай болно. Тайралт хийхгүй бол хажуугийн салаа мөчирнүүд шинээр гарахгүй. үүнээс үүдээд олон шинэ цэцэг гарахгүй. Цэцэг нь шинэхэн мөчирний үзүүрт л гардаг юм.
- Хибискусыг цэцэглүүлэхийн тулд тайралт байнга хийх хэрэгтэй. 
- Зун тайралт хийх хэрэггүй. Цэцэг харахгүй удаан хүлээх болно.
Чимхэлт:
- Хавар эрт шинэ мөчирнүүдийг чимхсэн нь дээр байдаг. (Чимхэлтийн тухай эндээс харна уу).
- Чимхэхдээ гол ишийг тулгуурт уяад, салаа мөчир бүр дээр 3-5 навч үлдээгээд тайрна. 
- Тайралт, чимхэлт хийх үедээ ургамлаа азотоор бордож байх хэрэгтэй.
- Гол иштэй параллель ургасан "зэрлэг" мөчирнүүдийг шууд угаар нь тайрна. Ийм эгц дээшээ ургасан мөчир нь ургамлын хамаг шимийг өөртөө татдаг, гол иштэй адил байдаг.
- Мөчирөн титэм дотор ургасан шинэхэн мөчирнүүдийг мөн угаар нь тайрдаг.
"Mөчирний титэм" зөв гаргах 
Бут болгохыг хүсэж байвал үрсэлгээг хүссэн өндөр хүртлээ ургуулж байгаад ишний үзүүрийг дээрээс нь чимхэнэ. Энэ нь хажуугийн навч болгоны энгэрээс шинэ мөчир ургахад нөлөөлдөг. Ишний үзүүрийг чимхэж тасдахгүй бол ганц урт иш дээш тэмүүлээд ургаад байна. Шинээр ургасан мөчрийг мөн адил 3-4 дэх навч гарангуут үзүүрийг нь чимхээд тасдаад байвал энэ мөчирнөөс салаалж шинэ мөчрүүд ургана. Ийм аргаар олон салаал мөчиртэй саглагар буттай болно.
- Мөчирний үзүүр чимхэхдээ санах зүйл: хамгийн сүүлийн, оройн навчны энгэрээс ургах шинэ мөчир нь цэцэгний дотогш чиглэсэн байхаар чимхэнэ. Өөрөөр хэлбэл, шинээр ургах мөчир нь цэцэгний дотогш ургавал мод илүү саглагар харагдна. Гадагш харсан байх юм бол уг шинэ мөчир нь эвэр шиг илүүдэж харагдах тул эхнээсээ зөв чимхэж яваарай.
- Дараа нь усалгааг сайн хийж, гэрэл ихтэй газар тавина.
- Үзүүр чимхэхээ хавар шилжүүлэн суулгалт хийж, мөчирнүүд тайрсаны дараа зогсоох хэрэгтэй. Учир нь шинэ мөчирний үзүүрт цэцэг гардаг тул дандаа чимхээд байж болохгүй.
- Бас нэг санаж байх зүйл: Савтай цэцгийг сард 30 градусаар нар зөв зөөлөн эргүүлж байгаарай. Жилд энэ нь цэцэг бүтэн нэг эргэнэ гэсэн үг. Эргүүлэхгүй бол цэцэг гэрэлрүү тэмүүлж далий, нэг бөөртэй мод болно. Зөөлөн эргүүлэхгүй бол цэцэгний бундуунууд унана.
Хятад сарнайн тайралт
Хятад сарнай болон гибискусын бусад төрлийн ургамлуудыг жил бүр хэлбэржүүлж тайрч байх хэрэгтэй. Энэ нь цэцэглэлтийг сайжруулж, олон цэцэг гаргаж удаан үргэлжлүүлдэг. Хятад сарнайн цэцэглэлт шинээр ургаж буй (энэ жилийн ногоон үзүүр) мөчирний үзүүрт бий болдог. Удсан мөчирний үзүүрийг танаж өгвөл шинээр олон салаалж, улмаар цэцэг олноор гарна. Тасалгааны гибискусын сайн тал нь таналт, тайралтыг жилийн аль ч улиралд хийж болдог. Илүү үр дүнтэй болгоё гэвэл цэцэглэлт дуусангуут тайралт хийх хэрэгтэй. 
Гол үндсэн дүрэм: зангилаа буюу навч гарах ургах цэгний дээр тайралт хийнэ. Хүссэн хэлбэртээ оруулахдаа мөчирнүүдийн уртыг 1/3 – 2/3 богиносгоно. Үүнийг гэхдээ өвөл болж байхад биш, хавар идэвхтэй ургалт үе эхлэхийн өмнө хийдэг.
Штамб мод
Гибискусыг том, жижиг бут, штамб мод гээд төрөл бүрээр ургуулж болно.
Тайралтаас гарсан мөчирнүүдийг үрсэлгээнд хэрэглэж болно.
Гол иштэй хамт параллель ургаж байгаа мөчрийг заавал угаар нь тайрах хэрэгтэй. Энэ нь үндсэн гол ишний ургалтыг өөрлүүгээ авж болдог зэрлэг мөчир юм. Үүнээс гадна бутны дотогш ургасан мөчрүүдийг тайрна.
Тайрсны дараа нэг хэсэг гялгар уутаар битүү нөмрөөд вакумдаж болно. Хэдэн өдрийн дараа үүнийгээ хурааж аваад, харин сайн бүлээн усаар шүршиж байгаарай. Шүрших усандаа маш бага тунгаар бордоо найруулж болно.

No comments:

Post a Comment