Monday, March 21, 2016

Тайралт хийгээд хоёр сарын дараа


 
Туршилтын туулай болсон модоо зүгээр байлгахгүй ээ. Олон өнгийн цэцгээ хооронд нь тоос хүртээв:
 

Хоёр хоноод дэлбээ нь унаад, үр боловсорч эхлэв:
 

Ийм янзаар энэ модны цэцэглэсэн 4 өнгийг хооронд нь тоос хүртээчихлээ. Шар өнгийн цэцэгнээс бусад нь Java сортууд.
Зарим ажиглалтаас:
Залгалт хийгээд, цаад тал нь 4-5 сар болоод бүх боолтуудыг авсан нь дээр юм байна. Энэ бол 2015 оны 7-8 сард хийсэн залгалтууд. Боолттой өнөөг хүртэл байсан юм. Залгалт хийсэн шарх муу аньсан байгаа биз?
 

Гэтэл энэ 2014 оны залгалт. Залгасан мөчир ургаад, шинэ навч гаргаад эхлэнгүүт боолтыг нь авсан. Ойролцоогоор 2 сарын дараа авч байсан. Бороолж ургахдаа хамаагүй цэвэрхэн болох юм.
 

Дараагийн ажиглалт:
2015 оны зуны зураг: Суурь мод ягаан цэцэгтэй, жижиг тод шар цэцэгтэй мөчрийг дээр нь залгаад, тэр залгасан мөчир дээр дахиж том шаргал цэцэгтэйг залгасан - угсарсан залгалт хийсэн нь.

Олон залгаас хийсэн үэд аль нэг сорт нь давамгайлж, бусдынхаа ургалтыг дардаг гэж нэгэн орос цэцэгчинтэй чат-лаж байхад бичиж байсан. Тэр үнэн.
2015 онд Бэлла сортын жижиг шар цэцэгтэй мөчир маш сайн ургаж, олон ч цэцэг гаргаж байв. Бусад нь ургалт удаан, цэцэг нэг-хоёроор гаргасан болоод. Ургалт сайн тул энэ жижиг шар дээр өөр сортын мөчир залгаж байсан. Өөрөөр хэлбэл залгасан мөчир дээр өөр мөчир залгасан. 
2016 оны 3 сар: хамгийн анхны цэцэг
Энэ жил түрэмгий сортын мөчрийг дөнгөж анхны цэцэг дэлбээлэнгүүт дахин тайраад богиносгосон.
Ингэж тайрсных уу, сайн өвөлжүүлснийх үү, ямартаа ч бусад өнгийн цэцэгс нь бүгд жигд ургалттай, бүгд адилхан цэцэглэж байгаа. Нийт 6 өнгийн цэцэг гарахаас 5 нь цэцэглэсэн байгаа. Цагаан өнгийн хим маань олон бундуутай, арай дэлгэрээгүй байна.

Энэ оны шинэ залгалт: Victorian Lady давхар хим 7 хоногийн өмнө залгалаа. Ингээд нийт 7 төрлийн цэцэг гарах ёстой.
 

1 comment:

  1. Yamar goyo yum be uneheer ih hudulmur shu amjilt husey bi bas him bish gehdee hibisgusiig ingej zalgalt hiihgeed beldeed l bgan iim goyo taniih shig boloosoi :)

    ReplyDelete