Sunday, May 8, 2016

Үндэслүүлэгч яаж хэрэглэх вэ?

АСУУЛТ - ХАРИУЛТ: Үндэслүүлэгчийг яаж хэрэглэх вэ?
ГЕТЕРОАУКСИН
Үрсэлгээ, мөчир, навч, булцуу зэргийг түргэн үндэслүүлдэг. Бага зэрэг токсик бодис. Бээлий, маск зүүж хэрэглэнэ. Гетероауксинтай ажиллаж байхад тамхи татах, юм идэх, уухыг хориглоно. Ажлын дараа гар болон нүүрээ сайн угаах, амаа зайлах хэрэгтэй. Сэрүүн (-10С-+35С хэмд тэсвэртэй), хуурай газар хадгална. Хүнсний бүтээгдэхүүн, эм тарианаас хол байлгана. Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрхээргүй газар хадгална!
Найруулсан шингэнийг удаан хадгалж болохгүй! Гол усруу хийж болохгүй! Ашигласан сав баглаа боодлыг шатааж устгана. Аюулгүйн ангилал — 4-р зэрэг. Нэг уутанд 2 ширхэг цагаан шахмал байгаа.
Хэрэглэх заавар


УргамалХэрэглэх хэмжээЗориулалтХэрэглэх арга, зарцуулалт
Хүнсний ногооны суулгац, үрсэлгээ (томат, өргөст хэмх, байцаа, сонгино, хаш, чинжүү, г.м.)5 шахмал 10 л усандҮндэс хурдан ургуулдаг, үрсэлгээг орчиндоо дасаж торниход тусалдаг, тэсвэртэй болгодог, эрт болон ердийн ургацыг түргэсгэдэг, ургац гаралтыг ихэсгэдэг, жимс, ногоо хурдан боловсордог, бага өвчилдөг.
Үрсэлгээний үндэсийг хөрсөнд суулгахдаа +18+22С хэмтэй бүлээн уусмалд дүрнэ. 200 ширхэг үрсэлгээ/10л.

Хөрсөнд суулгаснаас хойш 7-10 хоногийн дараа үрсэлгээг тойруулаад хөрсийг нь усална. 2литрийг / 1кв.м.

Цэцэг 

5 шахмал 10 л усанд

Үндэс хурдан ургуулна, сайн хөгжүүлнэ. Үрсэлгээг амархан орчинд нь дасгана, цэцгийн бундууг хурдан гаргадаг.

Үрсэлгээний үндсийг хөрсөнд суулгахын өмнө +18+22С хэмтэй уусмалд дүрнэ. 200 ширхэг үрсэлгээг  /10 л уусмалд.

Цэцэглэлт удаан үргэжилнэ

Хөрсөнд суулгаснаас хойш 7-10 хоногийн дараа хөрсийг усална. 2 л уусмалыг / 1кв.м.

Жимсний мод, бут

2 шахмал 10 л усанд

Үндэс хурдан ургуулна, сайн хөгжүүлнэ.

Суулгацыг орчиндоо амархан дасахад тус болно. 

Суулгахын өмнө үндсийг 1-2 цаг дүрж байлгана. 10 л/20 суулгац. Хэрэв үндэс хэт том, сайн хөгжсөн бол шинэг уусмалын оронд тараг шиг зуурсан масс хэрэглэнэ. Үүний тулд шавар, хүлэрт үртэсийг гетероауксины уусмалаар зуурж бэлтгэнэ. Ийм зуурмагт үндэсийг дүрээд шууд суулгадаг, суулгангуутаа 5-10 литр шингэнээр услана.

Усан үзэм

100 шахмал 10 л усанд

Залгалт хийхэд сайн наалддаг

Залгалт хийхийн өмнө хэсгүүдийг 2-3 секунд дүрнэ. 10 л/5000 ширхэг залгалт хийх хэсгүүд.

Сарнай 20 шахмал 10 л усандҮрсэлгээний үндэс хурдан ургуулдаг, орчиндоо түргэн дасгадаг.Ногоон мөчрийг 10-16 цаг уусмалд дүрнэ. 10 л/1000 ширхэг үрсэлгээ.
Жимс, жимсгэнэ, чиэглэлийн ургамлыг залгах20 шахмал 10 л усандХурдан бөгөөд сайн залгагдаж ургана, амархан дасаж наалдна, түргэн ургаж эхэлнэ.Модорсон болон хагас модорсон мөчрийг 16-20 цаг, ногоон мөчрийг – 10-16 цаг. 10 л/1000 ширхэг мөчир.
Жимс (алим, интоор, чавга, лийр), чимэглэлийн мод, бут2 шахмал 10 л усанд
Үндэс хурдан ургана, ургац хурдан гарна, гарах ургац ихсэнэ.

Хавар мод, бут гөлөглөх үед үндэсийг хурдан хөгжүүлэх, ургуулах. Намар навч унахад мөн уусмалаар сайн услаж үлдээнэ. Нэг бутанд 5 л уусмал, нэг модонд 5-10 л.


Сонгинолог булцуутай  болон хатуу булцуутай
цэцэг (арилдий, алтан зул, крокус, г.м.)
10 шахмал 10 л усанд
Үндэс түргэн ургуулна, булцууг томруулна, гарах зулзагны тоог ихэсгэнэ, гарах зулзагны чанарыг сайжруулна, цэцэглэлтийг удаашруулна, гарах цэцэгний хэмжээ том байна. 

Суулгахын өмнө булцууг  4-6 цаг дэвтээнэ. 10 л/10 кг булцуу.


КОРНЕВИН
Хэрэглэх заавар
1-р арга. Хэрэглэхийн өмнө модорхог, хагас модорхог болсон мөчрүүдийг хэдэн цаг үүний уусмалд дүрнэ. Ногоон, өвсөрхөг мөчрүүд, булцууны ёроол болон суулгацыг урьдчилж дүрэх хэрэггүй. Бага зэрэг чийгтэй үрсэлгээ/мөчрийн доод үзүүрийг уутанд байгаа хуурай нунтагт 1 см гүн дүрээд, илүүдлийг нь гөвөөд, хөрсөнд суулгана. Дээгүүр нь гялгар уутаар бүтээж чийглэг, гэрэлтэй орчин бүрдүүлнэ. 
2-р арга. Хэрэв үндсээр нь нунтагт дүрэх боломжгүй бол (үндэс нь хөрстэй хамт байгаа), хөрсөнд суулгасны дараа уусмалаар услана (1 г нунтаг 1 л усанд). Хүнсний ногоо болон цэцгэнд 30-50 мл, жимс/жимсгэний бут - 200-300 мл, шилмүүст мод, жимсний мод, цэцэрлэгийн мод - 1,5-10 литр (модны нас, ургах нөхцөлөөс хамаарна). Хөгшин модыг шилжүүлж суулгаж байгаа бол 2-3 удаа 10-15 хоногийн зайтай услаж байна.
Аюулгүйн зэрэглэл – 3 (бага зэргийн хортой), нүд, ам, хамрын зөөлөн салстуудыг хорсгодог. Ажиллаж байхдаа бээлий, маск хэрэглэнэ. Корневинтай ажиллаж байхдаа хоол унд идэж уух, тамхи татахыг хориглоно. Ажилласны дараа заавал гар, нүүрээ угаана, шүрсүүрт орно.
Хэрэглэж байсан сав баглаа боодлыг устгана. 
Хоол хүнснээс хол хадгална. Хүчинтэй хугацаа - үйлдвэрлэснээс хойш 3 жил.

6 comments:

  1. Гетероауксиныг усанд найруулаад, шороонд үндэслүүлэхээр суулгасан лемоны мөчирийг уславал үндэслэх болов уу??

    ReplyDelete
    Replies
    1. bolno oo, gehdee mash sul nairuulaarai. zaavar deerees n hamaagui sul.

      Delete
    2. Зааврыг нь харж байгаад ойролцоо тунгаар найруулсан, усанд уусахдаа удаан бодис байдаг юм билээ. Би лимоны мөчир ургуулах гэж нилээд ноцолдож байна, шороонд суулгаад өнөөдрийн байдлаар 34 хонолоо, шинэ соёо цухуйхгүй л байна. Тэгэхээр үндэслэхгүй байна гэсэн үг үү? Уг нь усалгааг нь сайн хийгээд, гялгар уутаар бүтээгээд хэрэндээ л хичээгээд байгаа юм. Харин навч нь унаагүй, өнгө нь ногооноороо л байгаа, үргэлжлүүлээд арчлаад байвал үндэслэх болов уу? Соёолжоос авсан сайжруулсан хөрсөнд суулгасан юм, хөрс нь гологдов уу эсвэл өөр нэмэлт бордоо ч юмуу юм хэрэглэх хэрэгтэй байсан юм болов уу гэж бодож байна. Энэ талаар таны зөвлөгөө?

      Delete
    3. Навч эрүүл, ногооноороо 34 хоносон гэдэг чинь бүх юм зүгээр байна гэсэн үг. Хүлээж л бай. Ууг нь коко хөрс ч юм уу, герман хөрс ч юм уу, тийм хөвсгөр, агаар сайн нэвтрүүлдэг хөрсөнд амархан үндэслэдэг юм. Гэхдээ одоо ухаж өөр хөрсөндө суулгах гээд хэрэггүй ээ. бүрэлдэж байгаа үндэснүүдээ тасдчихна аа. Хүлээж л бай. :-))))

      Delete
    4. Гетероауксиныг усанд уусгаад 10 гаран хоногийн зайтай бага хэмжээтэй 2 удаа усаллаа. Ингэж хэрэглэхэд хэд хоногийн зайтай усалбал зохимжтой вэ? Мөн гуммины бордоог хавсарч хэрэглэж болох уу? Суулгац маань ногоон хэвээрээ, найдаж хүлээсээр байна. Навчны ишний сууриар 2-3 газар шинэ соёо цухуйж магадгүй шинж харагдаж байгаа шүү

      Delete
    5. Guminii bordoog bi hursund holiod suulgachdag. Usand nairuulaad uslaj bas boloh bh. Bas l mash baga tungaar hiihgui bol bas huchtei ed bsn.

      Delete