Sunday, May 1, 2016

Лантана камара (Lantana camara)

Лантана (Lantana) - бараг бүтэн жил цэцэгтэйгээ байдаг (хавар эрт цэцэглээд, намар дуустал үргэлжилдэг). Өвөл богино хугацаанд амарч хүчээ нөөцөлж аваад дахин цэцэглэж эхэлдлэг. Навчнаас нь хэт нялуун хүнд үнэр ялгардаг нь тэр бүр хүмүүст таалагддаггүй.
Ойролцоогоор 150 гаруй төрөл зүйл байдаг.
Эх нутаг: Америк, Африкийн халуун бүсэд ургадаг.
Нэг л төрлийг тарьж ургуулдаг байна. Тэр нь Америкаас авчирсан лантана камара ба түүний олон тооны гибридууд юм. Эдгээр гибридууд нь тасалгаанд ч, гадаа талбайд ч чөлөөтэй ургадаг. Цэцэгний нэг онцлог байдаг - өнгөө аажмаар өөрчилдөг: бундуу - шаргал цагаан өнгийн байдаг, дөнгөж дэлгэрсэн цэцэг - тод шар өнгийн, удсан хөгшин цэцэг нь - улаан хүрэн. Нэг багц цэцэгнүүд солонгорсон олон өнгөтэй харагддаг. Селекционерууд харин өнгө нь хувирдаггүй сортууд гаргаж авсан байна.
Байгальд ургахдаа мөнхийн ногоон 1,5 м өндөр бут байдаг. Тасалгааны нөхцөлд 30-40 см-ээс өндөр ургуулдаггүй. Лантана Селлу (Lantana sellowiana), буюу өөр нэг нэр нь Лантана монтевидская (Lantana montevidensis) гэдэг төрөл мөн тарьж ургуулдаг байна. Энэ нь газраар халиурч ургадаг, мөчир нь 1,5 м урт хүрдэг ургамал. Үүнийг унжуулж ургуулах илүү үзэмжтэй харагддаг.
Зөв арчилвал лантана олон жил ургаж, жил бүр арвин цэцэглэдэг.
Лантана камара хурдан ургадаг тул амжиж чимхэлт хийж байна. Чимхэлт хийгээд байвал бут зөв хэлбэртэй байна. Лантанагийн цэцэгнээс мөн хурц үнэр ялгардаг.
Цэцэглэлт
Цэцэгнүүд нь бөөрөнхий хэлбэртэй багцалж ургадаг. Бөөрнхий цэцэгнүүдийн диаметр нь 5 см хүрдэг. 
Лантана камара хавар эрт цэцэглэж эхэлдэг ба нөхцлийг нь бүрдүүлж өгвөл намрын сүүл сар хүртэл цэцэгтэйгээ байдаг. Цэцэглэлтийн дараа хэсэг хугацаанд амраана. Байгальд өндөр урт бут байдаг ч саванд ургуулахад 30-50 см -ээс хэтэрдэггүй.
Зун мөчирний үзүүрүүдийг тогтмол чимхэж байх хэрэгтэй. Чимхэж байж бутлаг хэлбэрийг нь барьдаг. Өвөл амрахад нь мөчирнүүдийг тайрсан нь дээр. Ингэснээр хавар шинээр ургахдаа зөв хэлбэртэй ургаж эхэлнэ.
Бөөрөнхий цэцэгнүүд нь үзэмжтэй гоё боловч тасралтгүй цэцэглүүлэхийн тулд зарим зүйлийг мэдэж байх хэрэгтэй. 
- Залуу, эрүүл мөчирний үзүүрүүдийг тогтмол чимхэж байна. 
- Гол ишийг тулгуурт уях хэрэгтэй. Харин илүүдсэн салаа мөчирнүүдийг тайрч авсан нь дээр. Өвөл лантана камара анхаарал илүү шаарддаг. Зун нь гадаа ил талбайд ургуулсан нь дээр. Лантанаг хар шороотой тэжээллэг хөрсөнд суулгасан нь илүү байдаг. Гэхдээ хөрс шороо голдоггүй ургамал гэж үздэг. Жилдээ хэд хэдэн удаа шилжүүлж суулгадаг. Сав хэт том байж болохгүй. Үндэснүүд нь жижиг саванд тааламжтай ургадаг. Том саванд ургалт удааширна, цэцэглэлт муудна.
Үрслүүлэх арга: Үрээр болон мөчрөөр
Үрээр үржүүлэх бол 1 сараас 3 сарын хооронд хөвсгөр сийрэг хөнгөн хөрсөнд тариад, гэрэлтэй дулаан газар байрлуулна. +20 С хэмээс бууруулж болохгүй. 1-2 долоо соёолно. 10 см өндөр ургангуут нь салгана. Агаарын хэмийг аажмаар багасгаж +12 С болгоно.
Мөчрөөр:
1. Хавар урт ургасан мөчир, нахиаг тайрдаг. Тайралтаас гарсан мөчирнүүдээс 8-10 см урт хэсгүүдийг аваад доод навчнуудыг тасдаад, үндэслүүлэгч бодис байвал дүрнэ.
2. Хүлэрт хөрс, том ширхэгт элс адил хэмжээгээр аваад, үл ялиг чийглээд, мөчирөө суулгана. 
3. Дээгүүр нь вакумдна. Дулаан, гэрэлтэй газар байрлуулна. 
4. Ойролцоогоор 3 долоо хоног үндэслэдэг. Үндэслэний дараа вакумдсан бүрхүүлээ авна. Гэрэлтэй газар байрлуулаад, ургах цэгүүдийг тогтмол чимхэж салаалж мөчирлөхөд нь туслана.
Усалгаа:
Зун маш сайн услаж байна. Хөрс байнгын өлөн чийгтэй байна. Өвөл амралт үед ордог тул усалгааг хамаагүй багасгана. Хөрс өлөн чийглэг байхаар услаж байна. 
Бордоо:
Зун 2 долоо хоногт нэг удаа минерал комплекс бордоогоор бордож байна. Өвөл бордохгүй.
Агаарын дулаан:
Зун гадаа гаргахад агаарт илүү сайн ургана. Хамгийн сайн нар тусдаг газар байрлуулна. Намар оруулж ирнэ. Өвөл дааруулж хайруулахаас хамгаална. +10°С хэмээс доош хүйтэн сэрүүн орчинд байж чаддаггүй. Сэрүүвтэр газар өвөлжүүлээд дулаан газар байрлуулвал хурдан цэцэглэдэг.
Залуу бут нь өвсөрхөг ургамал шиг харагддаг. Хөгшин буттай харьцуулахад залуу үрсэлгээ ургахдаа хурдан, цэцэглэх нь эрт байдаг. Задгай талбайд суулгах бол хоорондын зай 30 см байна. Саванд ургуулж байгаа бол жил бүр 3 сард шинэ хөрсөнд суулгаж байна. Саванд суулгах бол диаметр нь 20 см саванд суулгана. Цэцгийн бундуу энэ жилийн шинэ мөчир дээр гардаг тул 2 сард тайралт хийгээд богиносгоно. Саванд ургадаг лантанаг маш сайн богиносгодог. 
Лантанагийн нэг сул тал нь - цагаан ялаа өөртөө их татдаг. Мөн гурилан өт, аалзан хачиг, ширх, бөөс гээд. Иймд урьдчилан сэргийлж хавар хороор шүршчихвэл зунаа даадаг сайн талтай. 
Лантанаг худалдаж авахдаа олон бундуутай аль болох авсаархан, жижигхэн бут сонгоорой. Хэт сунасан урт иштэй ургамал битгий аваарай. Мэдээж хорхой шавьж, мөөг болон бусад өвчлөлүүд байгаа эсэхийг шалгана.
Гарч болох хүндрэлүүд:
Навчаа гөвөх - санаа зовох хэрэггүй. Өвөл угаасаа навчаа гөвнө. 
Навч шарлаад/борлоод, толботоод байна - аалзан хачиг үүрлэсний шинж. Агаар чийгшүүлэх тал дээр арга хэмжээ ав. Хэт их үржсэн бол хор цацна. 
Ургамал үхээд байна - нэг шалтгаан нь ширх үүрэлсэн байна. Савантай, спирттэй усаар шүршинэ. Хэт газар авсан бол хор цацсан нь дээр.
Лантанагийн жимс, үр нь хортой!

http://green-gold.nl/en/portfolio/lantana/
http://elektro-sadovnik.ru/index.php/odnoletniki/480-lantana
http://villaved.ru/komnatnyie-tsvetyi/tsvetushhie/lantana.html

No comments:

Post a Comment