Tuesday, July 19, 2016

Хим цэцэг: навч цайраад байна

АСУУЛТ - ХАРИУЛТ: 5 сард суулгасан химний үрнүүдээс 6 үрсэлгээ гарсан чинь навчнууд нь ингээд цагаараад нэг нэгээрээ унасаар үрсэлгээнүүд үхээд, одоо нэг л үлдлээ. Яагаад байгаа юм бол? Урагшаа харсан цонхны тавцанд наалдуулаад тавьсан, гэрэл дутаагүй, дандаа бордож байгаа, хатаагаагүй, сайн услаж байгаа.
Химийг зуны энэ хурц наранд урагшаа харсан цонхон дээр тавих буруу. Хэт тод гэрэлд ингээд өнгө нь бүдэгрээд, гандаад, нэг нэгээрээ навч нь унаад сүүлдээ хатаад үхдэг. Цэвэр хурц нарнаас болж байна. Одоо сүүдэрт тавь, эсвэл өглөөний зөөлөн, хоргүй нар хардаг газар тавь.
Үрсэлгээ тул айхтар бордоод хэрэггүй. Бордоо хэтэрсэн үед хлороз гээд мөн л навч цайраад, бүдэгрээд байдаг өвчлөл байдаг.
Усалгаагаа сайн хийнэ гээд усархаг нойтон хөрс байлгаад хэрэггүй. Дээд өнгөн үе хатахлээр дараагийн усалгааг хийнэ. Усархаг хөрснөөс болоод навч мөн нэг нэгээрээ унаад байдаг талтай. 
Хавар суулгасан үр арчилгаа нь таарсан бол соёолсноос хойш 3 сарын дараа эхнээсээ цэцэглээд эхэлдэг.

Бусад бичлэг:
Тайралт хийв 2017
Тайралт хийгээд хоёр сарын дараа 2016

No comments:

Post a Comment