Thursday, August 4, 2016

Westdale Appleblossom

Westdale Appleblossom
Өвөрмөц ганган сарнайн цэцэгт шимтэглээ. 1997 онд гарч ирэнгүүтээ маш их эрэлт хэрэгцээтэй байсан сорт. Бараг 150 жилийн настай ердийн "Appleblossom Rosebud" гэх сортын спорт. Өргөн цагаан ирмэгтэй мөнгөлөг алаг навчтай. Алаг навчтай тул ургалт энгийн ногоон навчтайг бодвол удаандуу. Цэцэг: ягаан-цагаан олон давхар, сарнайн хэлбэртэй. Энгийн "Appleblossom Rosebud"-ыг бодвол цэцэгний хэмжээ бага зэрэг том. Шимтэглээчдийн цуглуулганд байх ёстой сортуудын нэг.
Хэлбэр: авcаархан бут
Байршил: нарлаг газар
Хөрс: ялзмаг ихтэй, тэжээллэг, универсал хөрс байвал сайн.
Сав: Хэт том саванд ургуулдаггуй.
Хүйтэн агаар даах чадвар: +2-5С хэмээс доош бууруулж болохгүй.
Цэцэглэх хугацаа:





Арчилгаа:
Хагдарсан цэцэгнүүдээ дор дор нь тайрч байна. Хавар, зуны улиралд долоо хоног бүр бордож байна. Калий, фосфор ихтэй цэцэглүүлдэг бордоо хэрэглэнэ, эсвэл томат-улаан лоольны бордоо байж болно. Усалгааг хөрс хатсаны дараа сайн хийнэ. Цөөн боловч сайтар услаж байна. Тайралт чимхэлтэнд дургуй. Бүх алаг навчтай гибридуудын адил ааштай сортуудын нэг. 
http://www.fibrex.co.uk/

No comments:

Post a Comment