Friday, December 2, 2016

"Allesley Shadow" сорт

Allesley Shadow
Хөөрхөн давжаа бүслүүрт шимтэглээ. 
Цэцэг: цайвар ягаан дээр тод улаан зураас, судалуудтай. 
Навч: алаг, өргөн зузаан цагаан ирмэгтэй. 
Бутны хэлбэр: авсаархан жижиг давжаа 
Байршил: нартай газар
Хөрс: ялзмаг/компост түлхүү агуулсан, тэжээл сайтай.
Ургалтын хурд: удаан
Хүйтэн агаар даах чадвар: хөлдөлтөөс хамгаална, хасах температурт байлгаж болохгүй.
Арчилгаа: Жижиг саванд илүү сайн ургана. Нэг саванд хэд хэдээр суулгах бол, эсвэл өөр бусад ургамлуудтай зохиомж хийж том талбайд суулгах бол хоорондын зайг 15 cм-ээр авна. 
Цэцэглэлтийг илүү удаан ургэлжлүүлэхийн тулд хагдарсан цэцгийг дор бүр тасдаж, долоо хоног бүр нүүрсхүчлийн калитай бордоогоор бордож байна.
Усалгааг хөрсний дээрх өнгөн үе 2 см доош гүн хатсаны дараа хийнэ. Нэг услахдаа сайн услана. 
Цэцэглэх хугацаа

http://www.fibrex.co.uk/

No comments:

Post a Comment