Saturday, April 15, 2017

Залгалттай хим модоо тайрав

Энэ жилийн хавар хийх тайралт маань арай л хожуу хийгдлээ. 2 сарын эхээр хийхэд өдийд 4 сарын дунд гэхэд навч мөчир олноор гараад, өнгө өнгөөр цэцэглээд гоё болчдог юм. Гэхдээ яахав.
Өвөл завгүй байсан тул тоотой хэдэн цэцгээ огт арчилсангүй зөнгөөр нь байлгав. Нар хардаггүй сүүдэрхэг харанхуй өрөөний цонхон дээр иймэрхүү сунасан байдалтай өвөлжлөө.
 2017-03-10
Юуны түрүүнд саваа томруулж, хөрсөө шинэчиллээ. Нилээн хүчтэй тайралт хийлээ. Залгалт хийсэн газрууд маань сунаж уургаснаас ишнээсээ хол зайтай болсон тул хүссэн хэлбэрт оруулж хамаагүй тайрч болсонгүй.

 

Хатсан мөчирнүүдийг сэрээхийн тулд халуун бүлээн усаар нилээн удаан шүршлээ. Модорхог хатуурсан мөчирнүүдийг дэвтээж норгосон гол зорилго: шинэ шинэ нахиа гаргаж улмаар халзан газруудыг шинэ мөчирнүүдээр битүүлээд, модны хэлбэрийг зөв болгох юм.

Энэнээс илүү тайрсан, эцсийн болгосон зурагаа авахаа мартжээ. :-)))

Үүний дараа гадуур нь гялгар уутаар битүү боогоод вакумдаад тавьлаа. Хэд хоноод нэг задалж агаар оруулж, усаар битүү шүршээд дахин боогоод тавьж байв.
2017-03-15

Хаврын уур амьсгал наашлаад, өглөөний нар 30 минут тусдаг болоод ирэнгүүт шинэ шинэ олон нахиа ургаад, навчлаад, одооноос хүчээ авч эхэлж байна.   
2017-04-15

Хоёр сард томилолтоор яваад ирэх хооронд харамсалтай нь мод маань хатаад, сүүлд хийсэн 3 залгаас нь хатсан байсан. Тиймээс энэ зундаа бид хоёр 4 өнгийн цэцгээр л гангарна даа. Долоон өөр цэцэг гарвал хачин гоё байх байсан байхдаа. Гэхдээ энэ зун шинэ аргаар 1-2 залгаас хийж үзнээ. 

Нүүрномын цэцгийн бүлгүүдээр цэцэгчин найзууд маань өөр өөр тасалгааны цэцгүүд дээр залгалт хийсэн туршлагуудаа тавьсан байхыг харсаан. Миний энэ модноос санаа аваад, даган сураад, илүү шинэлэг өөр өөр зүйлүүд хийж байгаад маш их баярлаж байна. Амжилт хүсъе. Жоохон цаг завтай болонгуутаа туршиж, оролдож үзнэ гэсэн санаа оноо байгаа. Хамтдаа хийнэ ээ. :-)))))

Бусад бичлэг:
Тайралт хийв 2017
Тайралт хийгээд хоёр сарын дараа 2016

No comments:

Post a Comment