Wednesday, April 28, 2010

Кроссандра үрээр тарих нь

Кроссандрагийн үр том тул ургуулахад амархан. Юуны түрүүнд 3 цаг бүлээн усанд, эсвэл бүдэг ягаан өнгийн марганцын бүлээн уусмалд дэвтээнэ. Үүний дараа үр бойжуулагчинд, эсвэл жирийн хөнгөн, агаар сайн нэвтэрдэг, том ширхэгтэй элс, хүлэрт хөрс бэлдээд суулгана. 
Нэг ийм уутандаа 3 ширхэг үр байдаг. Үрний хэмжээ чүдэнзний толгойтой дүүцэхээр том. Чийгтэй хөрсөн дээр үрнүүдээ байрлуулаад дээгүүр нь жирийн элсээр 0,5 см хучина. Үр +20-22°С хэмд ургадаг. Сайн чийгшэлт бүрдүүлж өгнө, өөрөөр хэдбэл дээгүүр нь гялгар уутаар бүтээх, г.м. вакумдана.
Дунджаар 15-20 хоноод соёолдог. Шинэхэн үр бол 4-5 хоноод соёолдог. Услахдаа ус шүршигчээр усласан нь дээр. 
Соёолсноос хойш 30 хоноод жижиг саванд (5-6 см диаметртэй) тусгаарлана. Томрох явцад чимхэж байна. Савандаа багтахгүй болоод ирвэл 10 см саванд шилжүүлж суулгана. Шилжүүлж суулгахдаа илүү тэжээллэг, ялзмагтай хөрс авна. 
Кроссандраг гал тогооны өрөөнд байлгах хэрэггүй. Учир нь шарсан хуурсан зүйлээс агаарт ялгарах хийнд ургадаггүй. Нэвт салхинд тавьж болохгүй. Хэт сэрүүн газарт ус чийгийг нь ихдүүлвэл амархан илжирнэ.
Томрох тусам тусад нь ганцаар байрлуулах хэрэгтэй. Шигүү байрлуулсан цэцэгний дунд амархан өвчлөөд байдаг. Нил цэцэгний дунд тавьж болдог.
Услахдаа жаваргүй усаар услана. Крантны хүйтэн ус цэцгийг үхүүлдэг. Хөрсний өнгөн үе доош 1-2 см хатангуут дараагийн усалгааг хийдэг. Энэ нь ойролцоогоор зуны улиралд долоо хоногт нэг удаа, өвөл - 2 долоо хоногт нэг удаа байдаг. Ус хэтрүүлж болохгүй. Гэрийн нөхцөлд үрэлдэг.

No comments:

Post a Comment